x

“Сүрьеэгүй Ази тивийг бий болгох арга замыг эрэлхийлэх нь” олон улсын эрдэм шинжилгээний хурал болж байна

Монгол Улсын Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Солонгосын үндэсний сүрьеэгийн нийгэмлэг хамтран “Сүрьеэгүй Ази тивийг бий болгох арга замыг эрэлхийлэх нь” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний IV дүгээр хурал 2021 оны 12 дугаар сарын 8-9 өдөр цахим хэлбэрээр болж байна.

Хуралд Монгол, БНСУ, Япон, БНХАУ, ОХУ, Тайвань, Тайланд, Камбож, Зүүн Тимор, Гүрж, Бүгд Найрамдах Казакстан Улс, Бүгд Найрамдах Молдав Улс зэрэг 11 улсын болон олон улсын байгууллагын сүрьеэгийн салбарын эрдэмтэд, эмч мэргэжилтнүүд оролцож, тивийн хэмжээнд сүрьеэ өвчний тархалтыг бууруулах, хамтран ажиллах чиглэлээр санал солилцох юм.

Манай улс Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн сүрьеэгийн өвчлөл өндөр 7 орон, дэлхийн сүрьеэ өвчний дарамт өндөр 30 орны тоонд ордог. Жилд 3500 орчим сүрьеэ өвчний шинэ тохиолдол бүртгэгдэж, халдварт өвчний 10 хувийг эзэлдэг бөгөөд халдварт өвчний нас баралтын тэргүүлэх шалтгаан болдог.  

Хэдийгээр эрүүл мэндийн салбараас уг өвчинтэй тэмцэх, тархалтыг бууруулахад чиглэсэн олон төсөл хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж, оношилгоо, эмчилгээний дэвшилтэт арга технологийг практикт нэвтрүүлэх, хүн амд мэдээлэл хүргэх чиглэлээр анхааран ажиллаж байгаа хэдий ч өвчлөл, тархалт, нас баралт дорвитой буурахгүй байгаа юм.  

Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахалтай нүүр тулж байгаа энэ хүнд цаг үе нь сүрьеэгийн тусламж үйлчилгээний тогтвортой, тасралтгүй байдалд сөргөөр нөлөөлж, сүрьеэгийн илрүүлэлт, оношилгоо, эмчилгээний үр дүн буурсан үзүүлэлттэй  байна.

Хоёр өдөр үргэлжлэх олон улсын эрдэм шинжилгээний хурлын хүрээнд “Сүрьеэгийн хөтөлбөрийн хэрэгжилтэд үзүүлэх КОВИД-19 өвчний цар тахлын нөлөөлөл”, “Цар тахлын эрин үед сүрьеэгийн тусламж үйлчилгээний дасан зохицох байдал, цар тахлыг даван туулах нь”,“Сүрьеэгийн тусламж, үйлчилгээний салбар дахь шинэ технологи”, “Сүрьеэгийн хавьтлын илрүүлэг, хяналтыг сайжруулах улс орнуудын шилдэг туршлагаас”, “Хүүхдийн сүрьеэ өвчин ба эмэнд тэсвэртэй сүрьеэгийн менежмент”, “Тогтвортой хөгжлийн зорилт 2030-д хүрэхийн тулд олон салбарын хамтын ажиллагаа” сэдвээр таван салбар хуралдаан хийж, эрдэмтэн судлаачид эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнгээ танилцуулах юм.

“Сүрьеэгүй Ази тивийг бий болгох арга замыг эрэлхийлэх нь” олон улсын хуралд оролцогчид өөрийн орны болон бүс нутгийн хэмжээнд коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын үед сүрьеэгийн тусламж үйлчилгээг хүн бүрт хүртээмжтэй, чанартай хүргэхэд тулгарч байгаа бэрхшээл, хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээ болон эмчилгээ, оношлогооны шинэлэг арга технологи, эрдэм шинжилгээ, судалгаа, инновацийн чиглэлээр гарч байгаа ололт амжилт, сайн туршлагаа хуваалцаж, цаашдын хамтын ажиллагааны тодорхой чиглэл, санал санаачилгыг гаргана. 

Хуралд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан, Солонгосын сүрьеэгийн нийгэмлэгийн ерөнхийлөгч Кунг Ман Хо нар оролцож үг хэллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Мехико хот “Формула-1”-ийг 2028 он хүртэл зохион байгуулна 9 цаг 32 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Исланд Улсад албан ёсны айлчлал хийнэ 9 цаг 39 мин Хотын төв талбайд “Дугуйтай Улаанбаатар-2025” өдөрлөг зохион байгуулна 9 цаг 46 мин ITER реакторын соронзон ороомгийг угсарч дуусгажээ 9 цаг 55 мин Н.Номтойбаяр: Л.Оюун-Эрдэнийн оронд би байсан бол өрөөнд нь ороод уучлал гуйна 11 цаг 10 мин “Улаанбаатар Радио”-гийн 1222 м.кв талбайг нийслэл өмчдөө буцаан авчээ 12 цаг 58 мин Монгол, Бутаны парламентын төлөөлөгчид иргэний нийгмийн харилцааны туршлагаа хуваалцлаа 12 цаг 58 мин “Монгол дархны уламжлал, шинэчлэл” анхдугаар чуулган Төрийн ордонд зохион байгуулагдлаа 12 цаг 59 мин Монгол, Тайландын иргэний нисэхийн байгууллагууд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа 13 цаг 0 мин “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалт Дархан-Уул аймагт зохион байгуулагдлаа 13 цаг 2 мин Монголын шатарчид Ази тивийн аваргад өрсөлдөнө 13 цаг 3 мин Иргэний эрүүгийн хариуцлагын тодорхойлолтыг E-Mongolia системээр аваарай 13 цаг 9 мин Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал 14 цаг 35 мин Ойн түймрийн улмаас экосистем бүрэн өөрчлөгдөж байна 15 цаг 48 мин Толгойтын замын шинэ гүүр, авто замын эхний ээлжийн ажил дуусах шатандаа орлоо 15 цаг 52 мин Хүүхэд төвтэй боловсролын “3Пи” хөтөлбөрийг танилцуулж байна 15 цаг 54 мин Ерөнхий сайд “Ногоон бүс”-ийн дулаалга, халаалтын ажлын явцтай танилцлаа 15 цаг 57 мин УИХ-ын өнөөдрийн үдээс өмнөх чуулганы хуралдаан гурван асуудлаар завсарлав 15 цаг 58 мин Сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн Цэцийн дүгнэлтийг Байнгын хороо дэмжсэнгүй 15 цаг 59 мин 48 дугаар сургуулийн “Гялбаа” хамтлаг Дэлхийн аварга боллоо 16 цаг 1 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын та...
Top