x

Орон нутгийн эмнэлгүүд ходоодны дуран оношилгооны иж бүрэн аппараттай боллоо

АХБ-ны Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5, Ковид-19-ийн онцгой байдлын тусламжийн төслөөр нийслэлийн Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлэг,  Дорнод аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төв болон Архангай, Хөвсгөл, Сэлэнгэ, Дундговь, Дархан-Уул, Хэнтий аймгуудын нэгдсэн эмнэлгүүдэд нэгжийн үнэ нь 122,641,000 төгрөг бүхий нийт 981,128,000 төгрөгийн өртөгтэй Япон улсын Olympus корпорацад үйлдвэрлэгдсэн Ходоодны дуран оношилгооны иж бүрдлийг хүлээлгэн өгөв.

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 2020 оны 7 дугаар сараас  эхлэн хэрэгжиж буй Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5, Ковид-19-ийн онцгой байдлын тусламжийн төсөл нь Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж арга хэмжээг идэвхтэй дэмжин Шинэ төрлийн коронавирус (COVID-19)-ээр үүсгэгдсэн цар тахлын эсрэг эрүүл мэндийн салбарын бэлэн байдал, хариу арга хэмжээ авах чадавхыг бэхжүүлэх зорилгоор аймаг, нийслэлийн лавлагаа шатлалын 67 эрүүл мэндийн байгууллагад амжилттай хэрэгжиж байна.

Төслийн хүрээнд эрүүл мэндийн байгууллагуудад өндөр эрсдэлтэй өвчтөний оношилгоо, эмчилгээг сайжруулахад зориулан амьсгалын аппарат, яаралтай түргэн тусламжийн багц, эмнэлгийн ажилтны хамгаалах хэрэгсэл, эрчимт эмчилгээ, сэхээн амьдруулах, мэдрэлийн мэс заслын тусламжийн нэн шаардлагатай 138.5 тэрбум төгрөгийн өртөгтэй нийт 75 нэр төрлийн 72,534 эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжүүдийг хангаж, суурилуулав.

Монгол Улс 100,000 хүн амд ногдож байгаа хорт хавдрын өвчлөлийн түвшнээр дэлхийд өндөр, нас баралтаараа хамгийн өндөр улс юм.

Манай улсад 2010-2019 оны хооронд 38,119 хүн хорт хавдрын шалтгаанаар нас барж нийт нас баралтын 22.8 хувийг эзэлж байна.

2019 онд хорт хавдрын нас баралтын 4,801 тохиолдол бүртгэгдэж, сүүлийн 10 жилийн дунджаас 989 (25.9%)-өөр, өмнөх оноос 389 (8.8)-өөр тус тус нэмэгджээ.

Хорт хавдрын шалтгаант нас баралтын бүтцийг судалж үзэхэд сүүлийн 10 жилийн дунджаар 2 дугаар байрт ходоод 15.6 хувь, 4 дүгээрт улаан хоолой 7.6 хувийг тус тус эзэлж байна.

Хорт хавдрыг эрт илрүүлэн оношлоход хүн амын хавдрын талаарх мэдлэг, урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол давтамжтай үзүүлэх нь чухал ач холбогдолтой. Нөгөө талаар ДЭМБ-ын  194 орны засгийн газар нэгдэж баталсан "Хорт хавдрын эсрэг шийдэл" тогтоолд “...хорт хавдраас урьдчилан сэргийлэх, хянахтай холбоотой асуудалд анхаарал хандуулж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх.. нь улс орнууд нэн тэргүүнд тавих, нийгмийн эрүүл мэндийн чухал асуудал гэж заасан билээ. Иймээс АХБ-ны санхүүжилтээр хэрэгжүүлж буй энэ төслийн хүрээнд аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудад тоног төхөөрөмжийн шинэчлэлийг үе шаттайгаар  хийснээр хөдөө орон нутгаас хот руу чиглэсэн эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой урсгалыг багасгах, ард иргэдэд шаардлагатай эмнэлгийн тусламж үйлчилгээг оршин буй нутаг дэвсгэрт нь цаг алдалгүй үзүүлэх, тусламж үйлчилгээний хүртээмж, чадавхыг нэмэгдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой юм.

Тус үйл ажиллагаанд ЭМЯ-ны ЭТГ-ын дарга Б.Буянтогтох, АХБ-ны ЭМСХХ-4,4+5,5+ НТХН-ийн зохицуулагч А.Мөнхтайван, Дархан-Уул, Дундговь, Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн төлөөлөл оролцов.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Мехико хот “Формула-1”-ийг 2028 он хүртэл зохион байгуулна 9 цаг 45 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Исланд Улсад албан ёсны айлчлал хийнэ 9 цаг 52 мин Хотын төв талбайд “Дугуйтай Улаанбаатар-2025” өдөрлөг зохион байгуулна 9 цаг 59 мин ITER реакторын соронзон ороомгийг угсарч дуусгажээ 10 цаг 8 мин Н.Номтойбаяр: Л.Оюун-Эрдэнийн оронд би байсан бол өрөөнд нь ороод уучлал гуйна 11 цаг 23 мин “Улаанбаатар Радио”-гийн 1222 м.кв талбайг нийслэл өмчдөө буцаан авчээ 13 цаг 11 мин Монгол, Бутаны парламентын төлөөлөгчид иргэний нийгмийн харилцааны туршлагаа хуваалцлаа 13 цаг 12 мин “Монгол дархны уламжлал, шинэчлэл” анхдугаар чуулган Төрийн ордонд зохион байгуулагдлаа 13 цаг 13 мин Монгол, Тайландын иргэний нисэхийн байгууллагууд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа 13 цаг 14 мин “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалт Дархан-Уул аймагт зохион байгуулагдлаа 13 цаг 15 мин Монголын шатарчид Ази тивийн аваргад өрсөлдөнө 13 цаг 16 мин Иргэний эрүүгийн хариуцлагын тодорхойлолтыг E-Mongolia системээр аваарай 13 цаг 22 мин Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал 14 цаг 48 мин Ойн түймрийн улмаас экосистем бүрэн өөрчлөгдөж байна 16 цаг 2 мин Толгойтын замын шинэ гүүр, авто замын эхний ээлжийн ажил дуусах шатандаа орлоо 16 цаг 6 мин Хүүхэд төвтэй боловсролын “3Пи” хөтөлбөрийг танилцуулж байна 16 цаг 7 мин Ерөнхий сайд “Ногоон бүс”-ийн дулаалга, халаалтын ажлын явцтай танилцлаа 16 цаг 10 мин УИХ-ын өнөөдрийн үдээс өмнөх чуулганы хуралдаан гурван асуудлаар завсарлав 16 цаг 12 мин Сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн Цэцийн дүгнэлтийг Байнгын хороо дэмжсэнгүй 16 цаг 13 мин 48 дугаар сургуулийн “Гялбаа” хамтлаг Дэлхийн аварга боллоо 16 цаг 15 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын та...
Top