x

Хүчилтөрөгч өтгөрүүлэгч төхөөрөмжүүдийг орон нутгийн эмнэлгүүдэд хүлээлгэн өгөв

Эрүүл мэндийн яам "Ковид-19" цар тахлын үед өвчтөнүүдэд яаралтай тусламж үзүүлэхэд нэн шаардлагатай 1000 ширхэг хүчилтөрөгч өтгөрүүлэгч төхөөрөмжийг худалдаж авах ажлыг эхлүүлсэн. Энэхүү ажлыг дэмжин “Оюу толгой” компани 570 сая төгрөг хандивласан юм. 

Эрүүл мэндийн яам “Оюу толгой” компанитай хамтран өнөөдөр эхний ээлжийн 250 ширхэг төхөөрөмжийг орон нутгийн эмнэлгүүдэд хүлээлгэж өглөө.

Хүчилтөрөгч өтгөрүүлэгч нь "Ковид-19" өвчний үед төдийгүй хүчилтөрөгчийн дутагдалд орсон бүх өвчтөнд хэрэгцээтэй төхөөрөмж юм. Орон нутгийн эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх бэлэн байдлыг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх тус төхөөрөмж нь Монгол Улсын Эрүүл мэндийн салбарт оруулж буй том хөрөнгө оруулалтын нэг болж байна.

Цар тахлын энэхүү сорилт бүхий цаг үед “Оюу толгой” компани эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг сайжруулах, эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулахад дэмжлэг үзүүлсээр ирсэн билээ. “Оюу толгой” компани Рио Тинто Монгол болон НҮБ-ын Хүн амын сантай хамтран хэрэгжүүлсэн “Оношилгоо, зайн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх” төслийн хүрээнд Улаанбаатар хотод хоёр, Өмнөговь болон Дорноговь аймагт тус бүр нэг PCR лабораторийг ашиглалтад оруулж, лабораторид ажиллах эмч, мэргэжилтнүүдийг сургалтад хамруулж, зайнаас нарийн мэргэжлийн эмч нартай холбогдож, зөвлөгөө өгөх таблет, алслагдсан бүсэд байдаг иргэдэд эмнэлгийн тусламжийг цаг алдалгүй хүргэх эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх багцыг өмнө нь олгоcон юм. 

Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Хүчилтөрөгч өтгөрүүлэгч нь зөвхөн "Ковид-19" өвчний үед төдийгүй хүчилтөрөгчийн дутагдалд орсон бүх өвчтөнд хэрэгцээтэй төхөөрөмж юм. Орон нутгийн эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх бэлэн байдлыг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх тус төхөөрөмж нь Монгол Улсын Эрүүл мэндийн салбарт оруулж буй том хөрөнгө оруулалтын нэг болж байна. Цар тахлын энэхүү сорилт бүхий цаг үед “Оюу толгой” компани эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг сайжруулах, эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулахад дэмжлэг үзүүлсээр ирсэнд талархал илэрхийлж байна” гэж онцоллоо.

“Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирал Армандо Торрес “Бид ажилтнууд, орон нутгийн ард иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж, Монгол Улсын Засгийн Газар, Өмнөговь аймаг, Ханбогд сумын Онцгой комисстой ил тод, нээлттэй хамтран ажиллаж, шаардлагатай зөвлөмжүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ хүнд цаг үед бие биеэ дэмжиж, хүн нэг бүр халдварын тархалтыг бууруулах арга хэмжээг авч, хамтдаа цар тахлыг давж гарах нь чухал юм. Оюу толгойн уурхайн үйл ажиллагааг тогтвортой явуулах, гүний уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэхэд бүхий л талын дэмжлэгийг үзүүлж буй эрүүл мэндийн мэргэжилтнүүд, төрийн албан хаагчид болон нийт ажилтнууд, ханган нийлүүлэгчдэдээ баярлалаа. “Оюу толгой” компани цаашид ч Монгол Улс дахь "Ковид-19" цар тахлын нийгэм, эдийн засгийн сөрөг нөлөөллийг багасгах, ард иргэдийн эрүүл, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн ажилд дэмжлэг үзүүлсээр байх болно” гэлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Мехико хот “Формула-1”-ийг 2028 он хүртэл зохион байгуулна 12 цаг 4 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Исланд Улсад албан ёсны айлчлал хийнэ 12 цаг 11 мин Хотын төв талбайд “Дугуйтай Улаанбаатар-2025” өдөрлөг зохион байгуулна 12 цаг 18 мин ITER реакторын соронзон ороомгийг угсарч дуусгажээ 12 цаг 27 мин Н.Номтойбаяр: Л.Оюун-Эрдэнийн оронд би байсан бол өрөөнд нь ороод уучлал гуйна 13 цаг 42 мин “Улаанбаатар Радио”-гийн 1222 м.кв талбайг нийслэл өмчдөө буцаан авчээ 15 цаг 30 мин Монгол, Бутаны парламентын төлөөлөгчид иргэний нийгмийн харилцааны туршлагаа хуваалцлаа 15 цаг 30 мин “Монгол дархны уламжлал, шинэчлэл” анхдугаар чуулган Төрийн ордонд зохион байгуулагдлаа 15 цаг 31 мин Монгол, Тайландын иргэний нисэхийн байгууллагууд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа 15 цаг 32 мин “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалт Дархан-Уул аймагт зохион байгуулагдлаа 15 цаг 34 мин Монголын шатарчид Ази тивийн аваргад өрсөлдөнө 15 цаг 35 мин Иргэний эрүүгийн хариуцлагын тодорхойлолтыг E-Mongolia системээр аваарай 15 цаг 41 мин Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал 17 цаг 7 мин Ойн түймрийн улмаас экосистем бүрэн өөрчлөгдөж байна 18 цаг 20 мин Толгойтын замын шинэ гүүр, авто замын эхний ээлжийн ажил дуусах шатандаа орлоо 18 цаг 24 мин Хүүхэд төвтэй боловсролын “3Пи” хөтөлбөрийг танилцуулж байна 18 цаг 26 мин Ерөнхий сайд “Ногоон бүс”-ийн дулаалга, халаалтын ажлын явцтай танилцлаа 18 цаг 29 мин УИХ-ын өнөөдрийн үдээс өмнөх чуулганы хуралдаан гурван асуудлаар завсарлав 18 цаг 30 мин Сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн Цэцийн дүгнэлтийг Байнгын хороо дэмжсэнгүй 18 цаг 31 мин 48 дугаар сургуулийн “Гялбаа” хамтлаг Дэлхийн аварга боллоо 18 цаг 33 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын та...
Top