x

Д.Цэнджав: Халдварын дараах эмчилгээг эмчийн заавар, зөвлөгөөгөөр зөв хийх хэрэгтэй

Коронавирусийн халдварын нөхцөл байдал, эсрэг авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээ, эмнэлгийн үйлчилгээний хүрэлцээ, зохицуулалтын талаар Нэгдсэн шуурхай штабаас мэдээлэл хийлээ.

Энэ үеэр НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн мэргэжилтэн Д.Цэнджав коронавирусийн халдвараар өвдсөний дараа ямар эмчилгээ хийлгэвэл зохилтой талаар мэдээлэл өгсөн юм.

Тэрээр "Коронавирусийн халдвараар өвдсөн иргэдийн эмнэл зүйн байдлыг харгалзан, сэргээн засах эмчилгээг хоёр янзаар эрэмбэлж байна. Нэн хүнд, хүнд хүмүүсийг эмчлэх, хөнгөн болон хүндэвтэр хүмүүсийг эмчлэх гэсэн хоёр тусдаа асуудал бий. Нэн хүнд, хүнд өвдсөн, амьсгалын аппаратад орсон хүмүүс эрчимт эмчилгээний тасгаас гараад тухайн төв болон төрөлжсөн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн сэргээн засах эмчилгээний тасагт мэргэжлийн эмчийн хяналтад сэргээн засах эмчилгээг хийлгэх ёстой. Тухайн хүнд сэргээн засах эмчилгээг үзүүлэхдээ ачааллыг тохируулж, дасгал хөдөлгөөнийг зөв зохистой хийлгэх хэрэгтэй. Эрчимт эмчилгээний тасгаас гарсан иргэд амьсгаадах, ядрах тохиолдол их байгаа. Тиймээс эдгээр хүнийг мэргэжлийн эмчийн хяналтад зургаан минутын алхааны сорил болон бусад сорилоор алхам алхмаар сэргээх ёстой юм.

Харин хөнгөн болон хүндэвтэр байдлаар өвдсөн, уушгины хатгалгаагаар хүндрээгүй, гэрээр эмчлэгдсэн иргэд заавал эмнэлгийн байгууллагад сэргээн засах эмчилгээ хийлгэх шаардлагагүй.

Дэлхий нийтэд гэр бүл, хамт олноо түшиглэсэн сэргээн засах эмчилгээ гэж бий. Гэр бүл, нийгэмд түшиглэсэн сэргээн засах эмчилгээг зөв зохистой хийхийн тулд НЭМГ-аас телемидциний аргаар эмчлэх байдалд сургая гэж байгаа. Иргэд “Ковид-19”-ийн дараа удаан үргэлжилж байгаа хам шинжийн талаарх мэдээллийг нийгмийн сүлжээнээс олж авч байна. Энэ бол мэргэжлийн байгууллагын зөвлөгөө биш. Иргэд ямар нэг сүлжээний эм, бэлдмэлүүдийг ихээр хэрэглэж байна.

Мөн бие биедээ аман зөвлөгөө өгөхөөс гадна дасгал хөдөлгөөнийг хэтрүүлэн хийж байгаа. Хөнгөн хэлбэрээр өвдсөн залуучууд дасгал хөдөлгөөнийг эрчимтэй нэмснээс болж сэргэх гэж байсан дархлаагаа бууруулж, мэдрэл сульдлын хам  шинж даамжирч байна. Сэргээн засах тусламж, үйлчилгээний зааврыг ЭМЯ-наас батална. 

“Ковид-19”-ийн дараах сэргээн засах тусламж, үйлчилгээ үзүүлэх заавар дэлхий нийтэд ч судлагдан, түр заавар гарч байгаа. Тиймээс иргэдэд хандаж хэлэхэд “Ковид-19”-ийн дараа удаан үргэлжилж байгаа хам шинжийг эмчлэхдээ мэргэжлийн байгууллагын эмч нарын заавар, зөвлөгөөг дагаж, зөв зохистой эмчилгээ хийлгэхийг анхааруулъя" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Мехико хот “Формула-1”-ийг 2028 он хүртэл зохион байгуулна 11 цаг 38 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Исланд Улсад албан ёсны айлчлал хийнэ 11 цаг 45 мин Хотын төв талбайд “Дугуйтай Улаанбаатар-2025” өдөрлөг зохион байгуулна 11 цаг 52 мин ITER реакторын соронзон ороомгийг угсарч дуусгажээ 12 цаг 1 мин Н.Номтойбаяр: Л.Оюун-Эрдэнийн оронд би байсан бол өрөөнд нь ороод уучлал гуйна 13 цаг 16 мин “Улаанбаатар Радио”-гийн 1222 м.кв талбайг нийслэл өмчдөө буцаан авчээ 15 цаг 4 мин Монгол, Бутаны парламентын төлөөлөгчид иргэний нийгмийн харилцааны туршлагаа хуваалцлаа 15 цаг 4 мин “Монгол дархны уламжлал, шинэчлэл” анхдугаар чуулган Төрийн ордонд зохион байгуулагдлаа 15 цаг 5 мин Монгол, Тайландын иргэний нисэхийн байгууллагууд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа 15 цаг 6 мин “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалт Дархан-Уул аймагт зохион байгуулагдлаа 15 цаг 8 мин Монголын шатарчид Ази тивийн аваргад өрсөлдөнө 15 цаг 9 мин Иргэний эрүүгийн хариуцлагын тодорхойлолтыг E-Mongolia системээр аваарай 15 цаг 15 мин Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал 16 цаг 41 мин Ойн түймрийн улмаас экосистем бүрэн өөрчлөгдөж байна 17 цаг 54 мин Толгойтын замын шинэ гүүр, авто замын эхний ээлжийн ажил дуусах шатандаа орлоо 17 цаг 58 мин Хүүхэд төвтэй боловсролын “3Пи” хөтөлбөрийг танилцуулж байна 18 цаг 0 мин Ерөнхий сайд “Ногоон бүс”-ийн дулаалга, халаалтын ажлын явцтай танилцлаа 18 цаг 3 мин УИХ-ын өнөөдрийн үдээс өмнөх чуулганы хуралдаан гурван асуудлаар завсарлав 18 цаг 4 мин Сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн Цэцийн дүгнэлтийг Байнгын хороо дэмжсэнгүй 18 цаг 5 мин 48 дугаар сургуулийн “Гялбаа” хамтлаг Дэлхийн аварга боллоо 18 цаг 7 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын та...
Top