x

Шүдний эмч, сувилагч нар хариуцлагын даатгалд хамрагдана

Монголын шүдний мэргэжилтнүүдийн холбооноос 2019 оноос эмч, сувилагчийн хариуцлагын даатгалын бүтээгдэхүүнийг төрийн болон хувийн хэвшлийн шүдний эмнэлэгүүдэд хэрэгжүүлэх Ажлын хэсэг гарган судалж ажилласны үр дүнд хариуцлагын даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээг эрүүл мэндийн салбарт нүүр ам судлалын салбараас санаачлан, эхлүүлж, нэвтрүүлэхээр болжээ.

Энэ талаар МШМХ-ны Ерөнхийлөгч, Анагаах ухаан доктор, профессор Ж.Цолмон "Нүүр ам судлалын салбарын нийт ажилтан, ажиллагсдын эрх ашгийг хамгаалах, ажил мэргэжлийн хариуцлагын тогтолцоог сайжруулах, ажил мэргэжлээс шалтгаалах хариуцлагын алдаа, дутагдлыг даатгалын бүтээгдэхүүнээр шуурхай шийдвэрлэх, шүдний эмнэлэг, үйлчлүүлэгч, эмч, сувилагчдын хоорондын харилцааг зохицуулах, зохистой харьцааг хангах, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх хууль эрх зүйн зөв шийдэлд хүрэх эрх зүйн зөв зохицуулалт гэж үзэж байна" гэв.

Тус холбоо 2003 оноос үйл ажиллагаагаа явуулж, 2008 оноос хариуцлагын даатгалын үйлчилгээг гарган нэвтрүүлсэн анхны даатгалын компаниудын нэг “Амар” даатгалын компанитай ажиллахаар хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зуржээ. Гэрээний дагуу хариуцлагын даатгалын үйлчилгээ үзүүлэхээс гадна эмч, эмнэлгийн ажилчдад даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээний ашиг тус, давуу тал болон даатгалын талаар шинэ мэдээ, мэдээллээр хангах, сургалт явуулах юм.

Хариуцлагын даатгалд эмнэлэг, хувь эмч, сувилагчид  хамрагдаж болох бөгөөд эмч сард 10000 төгрөг, сувилагч 5000 төгрөгийн хураамж буюу жилд 60000-120000 төгрөг төлснөөр эмчид 15 сая, сувилагчид 8 сая төгрөгийн нөхөн олговор олгох юм байна. Шүдний эмнэлэг, хувь эмч, сувилагч нар МШМХ-ндоо бүртгүүлэн, тус  даатгалын компанитай гурвалсан гэрээ байгуулснаар даатгалд хамрагдах, даатгалын хариуцлагын бүтээгдэхүүн үйлчилгээ авах бүрэн эрхтэй болно.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Мехико хот “Формула-1”-ийг 2028 он хүртэл зохион байгуулна 12 цаг 24 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Исланд Улсад албан ёсны айлчлал хийнэ 12 цаг 31 мин Хотын төв талбайд “Дугуйтай Улаанбаатар-2025” өдөрлөг зохион байгуулна 12 цаг 38 мин ITER реакторын соронзон ороомгийг угсарч дуусгажээ 12 цаг 47 мин Н.Номтойбаяр: Л.Оюун-Эрдэнийн оронд би байсан бол өрөөнд нь ороод уучлал гуйна 14 цаг 2 мин “Улаанбаатар Радио”-гийн 1222 м.кв талбайг нийслэл өмчдөө буцаан авчээ 15 цаг 50 мин Монгол, Бутаны парламентын төлөөлөгчид иргэний нийгмийн харилцааны туршлагаа хуваалцлаа 15 цаг 51 мин “Монгол дархны уламжлал, шинэчлэл” анхдугаар чуулган Төрийн ордонд зохион байгуулагдлаа 15 цаг 52 мин Монгол, Тайландын иргэний нисэхийн байгууллагууд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа 15 цаг 53 мин “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалт Дархан-Уул аймагт зохион байгуулагдлаа 15 цаг 54 мин Монголын шатарчид Ази тивийн аваргад өрсөлдөнө 15 цаг 55 мин Иргэний эрүүгийн хариуцлагын тодорхойлолтыг E-Mongolia системээр аваарай 16 цаг 1 мин Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал 17 цаг 27 мин Ойн түймрийн улмаас экосистем бүрэн өөрчлөгдөж байна 18 цаг 41 мин Толгойтын замын шинэ гүүр, авто замын эхний ээлжийн ажил дуусах шатандаа орлоо 18 цаг 45 мин Хүүхэд төвтэй боловсролын “3Пи” хөтөлбөрийг танилцуулж байна 18 цаг 46 мин Ерөнхий сайд “Ногоон бүс”-ийн дулаалга, халаалтын ажлын явцтай танилцлаа 18 цаг 49 мин УИХ-ын өнөөдрийн үдээс өмнөх чуулганы хуралдаан гурван асуудлаар завсарлав 18 цаг 51 мин Сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн Цэцийн дүгнэлтийг Байнгын хороо дэмжсэнгүй 18 цаг 52 мин 48 дугаар сургуулийн “Гялбаа” хамтлаг Дэлхийн аварга боллоо 18 цаг 54 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын та...
Top