x

Pfizer вакцин коронавирусийн Дельта хувилбараас муу хамгаалдгийг Израйлийн засгийн газар мэдээлжээ

Сүүлд явуулсан судалгаагаар Pfizer/BioNTech компанийн бүтээсэн вакцин нь коронавирусийн Дельта хувилбараас муу хамгаалдгийг тогтоосноо Израйлийн засгийн газар өчигдөр зарлажээ.

 

Тодруулбал Дельта хувилбараас 64 хувийн үр дүнтэй хамгаалж буйг тогтоосон байна.

Өнгөрсөн тавдугаар сард коронавирусийн Альфа хувилбар Израйльд давамгайлж байх үед Pfizer вакцины хамгаалах чадвар 95.3 хувьтай байсан юм.

Израйлийн засгийн газар судалгааны үр дүнгийн талаар товч мэдээлсэн бол Хебрью Их сургуулийн эрдэмтдийн баг хийсэн судалгааныхаа дэлгэрэнгүй үр дүнг удахгүй нийтэд танилцуулахаар болжээ.

Израйль улс 12-оос дээш насны бүх иргэдээ Pfizer вакцинаар дархлаажуулж, коронавирусийн тархалтыг амжилттай хязгаарлаад байгаа. Сүүлийн байдлаар тус улсын хүн амын 60 гаруй хувь вакцинжуулалтад бүрэн хамрагдсан байна.

Коронавирусийн Дельта хувилбар нь энэ оны эхээр Энэтхэг улсад анх илэрч, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага B.1.617.2 нэрээр бүртгэж авсан юм.

Pfizer компани Израйлийн судлаачдын гаргасан дүгнэлтэд одоогоор тайлбар өгөх боломжгүй байгаагаа мэдэгдсэн байна. Техасын Их Сургуулийн эрдэмтэдтэй хамтран явуулсан сүүлийн судалгаагаар вакцин нь Дельта болон бусад бүх хувилбараас өндөр үр дүнтэй хамгаалдгийг тогтоогоод байгаагаа тус компани мэдэгджээ.

Коронавирусийн Дельта хувилбар дэлхийн олон оронд тархаж эхэлсэн нь эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн санааг зовоож байна. Уг хувилбараас одоо дархлаажуулалтад ашиглагдаж буй вакцинууд хэр найдвартай хамгаалдгийг эцэслэн тогтоогоогүй байгаа юм.

Саяхан Английн Нийтийн Эрүүл Мэндийн газраас гаргасан тайланд Дельта хувилбарын хүндрэлээс Pfizer вакцин  96 хувь, AstraZeneca вакцин 92 хувийн үр дүнтэй хамгаалдаг тухай мэдээлж байв.

Шотландын судлаачид өнгөрсөн сард The Lancet сэтгүүлд нийтлүүлсэн тайландаа Pfizer вакцин Дельта хувилбараас 79 хувийн , Альфа хувилбараас 92 хувийн үр дүнтэй хамгаалдгийг зарлаж байжээ.

 

Эх сурвалж: CNN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Мехико хот “Формула-1”-ийг 2028 он хүртэл зохион байгуулна 13 цаг 55 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Исланд Улсад албан ёсны айлчлал хийнэ 14 цаг 2 мин Хотын төв талбайд “Дугуйтай Улаанбаатар-2025” өдөрлөг зохион байгуулна 14 цаг 9 мин ITER реакторын соронзон ороомгийг угсарч дуусгажээ 14 цаг 18 мин Н.Номтойбаяр: Л.Оюун-Эрдэнийн оронд би байсан бол өрөөнд нь ороод уучлал гуйна 15 цаг 33 мин “Улаанбаатар Радио”-гийн 1222 м.кв талбайг нийслэл өмчдөө буцаан авчээ 17 цаг 21 мин Монгол, Бутаны парламентын төлөөлөгчид иргэний нийгмийн харилцааны туршлагаа хуваалцлаа 17 цаг 21 мин “Монгол дархны уламжлал, шинэчлэл” анхдугаар чуулган Төрийн ордонд зохион байгуулагдлаа 17 цаг 22 мин Монгол, Тайландын иргэний нисэхийн байгууллагууд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа 17 цаг 24 мин “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалт Дархан-Уул аймагт зохион байгуулагдлаа 17 цаг 25 мин Монголын шатарчид Ази тивийн аваргад өрсөлдөнө 17 цаг 26 мин Иргэний эрүүгийн хариуцлагын тодорхойлолтыг E-Mongolia системээр аваарай 17 цаг 32 мин Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал 18 цаг 58 мин Ойн түймрийн улмаас экосистем бүрэн өөрчлөгдөж байна 20 цаг 11 мин Толгойтын замын шинэ гүүр, авто замын эхний ээлжийн ажил дуусах шатандаа орлоо 20 цаг 15 мин Хүүхэд төвтэй боловсролын “3Пи” хөтөлбөрийг танилцуулж байна 20 цаг 17 мин Ерөнхий сайд “Ногоон бүс”-ийн дулаалга, халаалтын ажлын явцтай танилцлаа 20 цаг 20 мин УИХ-ын өнөөдрийн үдээс өмнөх чуулганы хуралдаан гурван асуудлаар завсарлав 20 цаг 21 мин Сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн Цэцийн дүгнэлтийг Байнгын хороо дэмжсэнгүй 20 цаг 23 мин 48 дугаар сургуулийн “Гялбаа” хамтлаг Дэлхийн аварга боллоо 20 цаг 24 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын та...
Top