x

Ц.Оюунгэрэл: Цаашдын үйл хэргээ зөвхөн залууст зориулна

Ардчилсан намын нэр дэвшигчийн сунгаанд ялагдсан, АН-ын гишүүн Ц.Оюунгэрэл цаашид намын үйл ажиллагаанд оролцохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. 

Түүний мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна. 


МЭДЭГДЭЛ

Миний бие 2020 оны 6 сарын 25-нд АН-ын даргын сунгаанд оролцохоо олон нийтэд зарлаж, 2021 оны 1 дүгээр сарын 2-нд АН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхийн төлөө өрсөлдөхөө АН-ын гишүүдэд хандан мэдэгдсэнээс хойш тасралтгүй есөн сар хичээж, шударгаар оролцсон улс төрийн үйл хэргээ энэ хүрээд өндөрлөж байна. Энэ хугацаанд Ардчилсан намын доторхи хагарал, эрх мэдлийн төлөөх тэмцэл, хуулийн засаглал ба хувь хүний ноёрхлын халз өрсөлдөөн, мөнгө санхүүгийн дарамт, сонгуулийн процесс дэх шударга ёс алдагдах зэрэг олон зүйлтэй тулгарч нэн ээдрээтэй цаг үеийг тууллаа.

Энэ бол Ардчилсан намын гишүүнээр элссэнээс хойш 29 жилийн хугацаанд тус намын удирдах дээд түвшний албан тушаалд өрсөлдсөн анхны өрсөлдөөн маань байсан. Эмэгтэй хүн нэр дэвшигчээр бүртгүүлсэн өдрөөс эхлэн сунгаа хойшлох, сунгааг дүрмээс авч хаях, дүрмийг дээд шүүхэд бүртгүүлэх гэсэн бүтэлгүй оролдлого болох, цаашид дахин сунгаа зарлах гэх мэтээр тоо томшгүй олон будлиан болсон бөгөөд энэ бүхнийг нэг хуудсанд багтаан буулгах аргагүй юм. Гэтэл өнөө цагийн лидерүүдийг эрх мэдэлд хүргэхийн төлөө хэрхэн олон жил хөдөлмөрлөж явснаа эргэн дурсахад харамсах сэтгэл төрж байна.

Тиймээс, өнөөдрийн төвөгтэй нөхцөл байдлыг бий болгосон АН-ын одоогийн лидерүүд хэмээх байр суурь эзэлсэн хүмүүсийн хэнийг нь ч эрх мэдэлд аваачихын төлөө цаашид нэг ч цаг, нэг ч өдрийнхөө ажил хөдөлмөрийг зориулахгүй гэдгээ үүгээр мэдэгдэж байна.

Цаашдын улс төрийн аливаа үйл ажиллагаагаа цоо шинэ залуу үе улс төрд өндөр ёс зүйтэйгээр түрэн орж ирэх цагийг наашлуулахын төлөө зориулах болно. Учир нь цоо шинэ залуу үе Монгол улсад маань хэрхэн бойжиж, ёс зүйн өндөр хэм хэмжээгээр амьдарч ажиллахыг тэмүүлж байгааг өдрөөс өдөрт харж, тэднээр бахархаж байна.

Монголын маань ирээдүй гэрэл гэгээтэй байх болтугай!

Цэдэвдамбын Оюунгэрэл

2021 оны Тавдугаар сарын 2-ны өдөр

Улаанбаатар хот.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • баяр (202.126.89.209)
    Ок шинэ үеийн залууст сайхан лёкц униж өгөөрэй улс орон ниигэм эдиййн засаг нам гэж юу юм төр гэж юу төр юу хиих ёстой юм гээд бидний мэдэхгүй сэдэвын талаар сайхан лекц уншйж өгөөрэй
    2021 оны 05 сарын 03 | Хариулах
  • Очин (103.212.119.139)
    Оюунгэрэлээ зөв шийдэж одоо ан хэрэггүй наад намыг баабарын хэлээр хамгийн доод түвшиндээ унсан одоо тараагаад залуучууд босгоод ирэг
    2021 оны 05 сарын 03 | Хариулах
  • Б.Мөнхжаргал (66.181.188.48)
    Зүгээр бүсгүй минь юм нэгээр дуусахгүй, сайхан цагийг наашлуулахын төлөө тэмцээрэй. Амжилт хүсье.
    2021 оны 05 сарын 03 | Хариулах
iШинэ мэдээ
С.Эрдэнэболд: Бид парламентат ёсныхоо дархлааг алдсаар байна 10 цаг 48 мин ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдлөө 11 цаг 55 мин Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ 12 цаг 13 мин МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа 12 цаг 15 мин Сэрэмжлүүлэг 12 цаг 17 мин Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин сайд Г.Койшибаев “Найрамдал” медалиар шагнууллаа 12 цаг 17 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид зочилж, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиров 12 цаг 20 мин Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралдааныг өндөрлүүллээ 12 цаг 21 мин Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байна хэмээн шүүмжилжээ 12 цаг 23 мин Сэлэнгэ аймагт орхигдсон сургуулийн барилгыг сэргээн, барилгын цэргийн анги байгуулна 13 цаг 23 мин П.Сайнзориг: АН үл ойлголцлоо нам дотроо шийдээд, парламентын үйл ажиллагаанд хэвийн оролцох ёстой 13 цаг 27 мин Төв аймаг нийтийн тээвэр, захиалгат үйлчилгээний аппликэйшн хөгжүүлнэ 13 цаг 33 мин Энхтайваны өргөн чөлөөн дэх автобусны буудлыг халаас зогсоолгүй болгож, нийтийн тээврийн хөдөлгөөнийг сайжруулна 13 цаг 43 мин Дотоодын цэргийн алба залуучуудад амьдралын шинэ алхмыг нээж байна 13 цаг 43 мин С.Бямбацогт: 100 тэмээгээ чононд идүүлчихлээ гэсэн мессеж иргэнээс ирсэн 13 цаг 47 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1100 давлаа 16 цаг 8 мин Галт зэвсгийн гэрчилгээтэй холбоотой 14 төрлийн үйлчилгээг цахимаар аваарай 16 цаг 24 мин Чанаргүй сургалттай авто сургуулиуд зам тээврийн осолд нөлөөлж байна 17 цаг 9 мин Барилгын салбарын ажиллах хүчний эрэлт эрс нэмэгджээ 17 цаг 13 мин Монголд тахийг дахин нутагшуулах хамтын ажиллагааг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцлов 17 цаг 28 мин
iИх уншсан
Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын та...
Top