x

Ерөнхийлөгчийн сонгууль: Х.Тэмүүжин ба Бусад

Парламентын хоёр дахь том нам болох АН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээ бүртгэжээ. Өнгөрсөн удаа болсон намын даргын сунгаанаас хойш хоёр дарга, хоёр тамгатай яваа тус нам Ерөнхийлөгчид нэр дэвшихээр хүсэлтээ илэрхийлсэн нэр дэвшигчдээ ч мөн тус тусад бүртгэв. Нэгэнт нэр дэвшигчдээ тус тусад нь бүртгэсэн учраас Их хурлаа ч гэсэн тусдаа хийж, СЕХ руу ч мөн хоёр тусдаа материал хүргүүлэх бололтой. УДШ шийдэж чадаагүй маргааныг СЕХ шийдэх нь юу л бол...

Гэвч олон нийтийн хувьд тус намтай холбоотой хуулийн асуудлаас нэр дэвшихээр хүсэлтээ өгсөн эрхмүүд сонирхол татаж байна. Одоогийн байдлаар Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, өчигдөр МАХН-аас гарч АН-д орсон С.Ганбаатар, Ерөнхий сайд асан Р.Амаржаргал, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл, мөн УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат, АН-ын дарга асан С.Эрдэнэ, АТН-ын дарга асан Л.Гүндалай нар тус намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэхээр Дотоод сонгуулийн хороонд хүсэлтээ өгсөн байна. Р.Амаржаргал 2017 онд Ерөнхийлөгчид нэр дэвшихээр АН-ын дотоод сунгаанд оролцсон авч намаасаа гарч чадаагүй. Харин С.Ганбаатар саяхан АН-ын гишүүн биш байсан, мөн 2017 оны Ерөнхийлөгчид МАХН-аас нэр дэвшиж өрсөлдөөд ялагдсан. Л.Гүндалайгийн хувьд санал авах эсэх нь чухал биш, сунгаанд оролцох нэрээр өөрийгөө олон нийтэд сануулж буй нэг хэлбэр. Ц.Элбэгдоржийн хэлсэнчлэн "энэ ч гэсэн ардчилал мөн". Хоёр талд бүртгүүлсэн хүмүүсийн тоо арав шахаж байна. 

Одоогийн байдлаар нэрээ дэвшүүлэхээр хүсэлтээ өгсөн хүмүүсээс хамгийн залуу нь Х.Тэмүүжин. 2019 онд баталсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн насыг 45-аас 50 болгож өөрчилсөн. Тэгэхээр АН-ын залуу үеийнхнээс Ерөнхийлөгчид нэр дэвших насанд хүрсэн ганц хүн нь энэ жил тавин нас хүрсэн Х.Тэмүүжин болж байна. Бусад бүгд жараад оныхон. Намаасаа өрсөлдөгчгүйгээр нэр дэвшиж байгаа МАН-ын дарга У.Хүрэлсүх ч бас 60-аад оных. Тиймээс хэрвээ Х.Тэмүүжин намаасаа нэгээр гарч чадвал энэ сонгуулийн хамгийн залуу нэр дэвшигч болж магадгүй.

Мөн 2016 оны УИХ-ын сонгуульд ялагдсанаасаа хойш улс төрийн идэвхитэй амьдралаа орхиогүй, олон нийтийн хараа бараанаас алдуураагүй ганц хүн нь ч бас Х.Тэмүүжин. Ялангуяа эрх баригч намын дур зорго хэтийдэж жолоо цулбуураа алдсан, Ерөнхийлөгч Х.Баттулгын хазгай гишгэж ардчилсан зарчмаасаа гажсан бүхий л зүйл дээр “хаая, хүүе” гэж хашгирч явсан ганц хүн нь Х.Тэмүүжин болохоор олон нийт ч эерэгээр хүлээж авч байна.

Гэвч Х.Тэмүүжинг нэр дэвшүүлэх эсэх нь намын асуудал. Бүр тодруулбал, нийт гишүүдийн санал хураалтаар шийдэх ёстой. Ц.Оюунгэрэл ч гэсэн өмнөх удаа АН-ын даргын сунгаанд оролцож, богино хугацаанд боловч /сурталчилгааны хугацаа 7 хоног байсан/ намынхаа гишүүдэд бодлого зорилтоо таниулаад амжсан учраас чансаатай өрсөлдөгчдийн тоонд багтана. Гэхдээ нэг удаа ялж гараагүй сунгаанаас хоёр дахиа ялж гарах болзол тун бага.

Хоёрдугаарт удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгууль АН-ын хувьд хүч тэнцвэргүй тулаан болно. Орон нутаг, их хурал гээд бүх шатанд эрх мэдлийг атгачихсан, төсөв хөрөнгөө төвлөрүүлээд, шат шатандаа хуваагаад байршуулчихсан МАН-тай эн зэрэгцэж өрсөлдөнө гэдэг сөрөг хүчний хувьд давагдашгүй даваа.

Найдвар тээж болох ганц зүйл нь эрх баригч намын дур зорго хэмжээ савнаасаа хальж, иргэдийн уур ухимдал, цөхрөл өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа энэ үед “ядаж Ерөнхийлөгчийн суудлыг эрх баригч намд өгч болохгүй” гэдэг итгэл үнэмшлээр иргэд сонгуульд оролцож болох юм. Өмнө нь ч тийм байсан, өнгөрөгч 2017 оны сонгуулиар ч мөн тийм үр дүн гарсан. Тийм болохоор АН энэ удаагийн сонгуульд ялалт байгуулахын тулд хамгийн бодитой өрсөлдөгч, зөв нэр дэвшигчийг гаргаж ирэх ёстой. Сонгуульд ялалт байгуулдаггүй юм гэхэд ядаж нам дотроосоо зөв хүнээ гаргаж чадах нь тус намын рейтингийг өсгөж өгнө. Өнөөдрийн ашгаас илүү маргаашийн үр өгөөж, нийтлэг ашиг сонирхлоо тооцох ёстой гэсэн үг. Тийм болохоор Х.Тэмүүжиний хувьд сонгуульд ялалт байгуулах эсэхээс үл хамаараад нам дотроосоо нэгээр гарч нэр дэвших нь нэгдүгээр асуудал. 

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
С.Эрдэнэболд: Бид парламентат ёсныхоо дархлааг алдсаар байна 10 цаг 27 мин ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдлөө 11 цаг 34 мин Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ 11 цаг 52 мин МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа 11 цаг 54 мин Сэрэмжлүүлэг 11 цаг 56 мин Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин сайд Г.Койшибаев “Найрамдал” медалиар шагнууллаа 11 цаг 56 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид зочилж, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиров 11 цаг 59 мин Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралдааныг өндөрлүүллээ 12 цаг 0 мин Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байна хэмээн шүүмжилжээ 12 цаг 2 мин Сэлэнгэ аймагт орхигдсон сургуулийн барилгыг сэргээн, барилгын цэргийн анги байгуулна 13 цаг 2 мин П.Сайнзориг: АН үл ойлголцлоо нам дотроо шийдээд, парламентын үйл ажиллагаанд хэвийн оролцох ёстой 13 цаг 6 мин Төв аймаг нийтийн тээвэр, захиалгат үйлчилгээний аппликэйшн хөгжүүлнэ 13 цаг 12 мин Энхтайваны өргөн чөлөөн дэх автобусны буудлыг халаас зогсоолгүй болгож, нийтийн тээврийн хөдөлгөөнийг сайжруулна 13 цаг 22 мин Дотоодын цэргийн алба залуучуудад амьдралын шинэ алхмыг нээж байна 13 цаг 22 мин С.Бямбацогт: 100 тэмээгээ чононд идүүлчихлээ гэсэн мессеж иргэнээс ирсэн 13 цаг 26 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1100 давлаа 15 цаг 47 мин Галт зэвсгийн гэрчилгээтэй холбоотой 14 төрлийн үйлчилгээг цахимаар аваарай 16 цаг 3 мин Чанаргүй сургалттай авто сургуулиуд зам тээврийн осолд нөлөөлж байна 16 цаг 48 мин Барилгын салбарын ажиллах хүчний эрэлт эрс нэмэгджээ 16 цаг 52 мин Монголд тахийг дахин нутагшуулах хамтын ажиллагааг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцлов 17 цаг 7 мин
iИх уншсан
Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын та...
Top