x

Ерөнхийлөгч Х.Баттулгын эсрэг олон улсын байгууллагаас мэдэгдэл гаргажээ  

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн эрхийг барьж байгаа МАН-ыг тараах захирамж гаргасан билээ. Тэгвэл тэрхүү захирамжийг олон улсын байгууллагууд эсэргүүцэж, мэдэгдэл гаргажээ.

Уг мэдэгдэлд "Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга захирамж гаргаж, Монгол Ардын Нам (МАН)-ыг тараах гэсэн Үндсэн хуулийг зөрчсөн оролдлогыг Социалист Интернационал эрс эсэргүүцэж байна. Коронавирусын цар тахлаас үүдсэн эрүүл мэнд, эдийн засаг, нийгмийн асуудлуудтай улс орноороо хамтын хүчээр тэмцэх шаардлагатай байгаа энэхүү чухал үед ардчилал, Үндсэн хуулийн эсрэг хийсэн түүний хариуцлагагүй алхам нь улсаа хямралд оруулж болзошгүй байна. Социнтернийн гишүүн, 100 жилийн түүхт МАН нь Монгол Улс олон намын тогтолцоотой ардчилсан орон болох шилжилтийг хөтөлсөн бөгөөд өнгөрсөн жилийн парламентын сонгуулиар Монголын ард түмний дэмжлэгийг авч, үнэмлэхүй ялалт байгуулсан. МАН-ыг Үндсэн хуулийн Цэцэд нөлөөлж, цэрэгжсэн бүтцийг бий болгож байна гэсэн Ерөнхийлөгчийн мэдэгдэл нь ор үндэслэлгүй, нотлох баримтгүй билээ. Ерөнхийлөгчийн сонгууль энэ оны зургаадугаар сард болох бөгөөд өөрийх нь гарын үсэг зурж баталгаажуулсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу одоогийн Ерөнхийлөгч дахин сонгуульд өрсөлдөх боломжгүй. Ерөнхийлөгч Баттулга МАН-ыг тарааж, Монголын хамгийн том улс төрийн нам Ерөнхийлөгчид нэр дэвших боломжийг хааснаар ардчиллыг үгүй хийж, Монгол ард түмний төрийн тэргүүнээ чөлөөтэй сонгох эрхэд халдаж байна. Социнтерн нь Монгол дахь нөхцөл байдлыг үргэлжлүүлэн ажигласаар байх бөгөөд энэхүү хууль бус захирамжийн асуудлын хүрээнд МАН-д дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж байна. МАН бүх ард түмний ашиг сонирхлын төлөө ажилласаар байна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэхийн ялдамд МАН оролцох бүрэн эрхтэй, чөлөөт, шударга Ерөнхийлөгчийн сонгууль болж, зүй ёсоор сонгогдсон ерөнхийлөгчид эрх мэдэл нь тайван замаар шилжинэ хэмээн найдаж байгаагаа илэрхийлье” гэжээ.   

Энэчлэн, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга төрийн эрх барьж буй улс төрийн намыг тараах  зарлиг гаргаж, Дээд шүүхэд хүргүүлснийг олон улсын байгууллагууд буруушааж эхэллээ.

Тухайлбал, СоцИнтерн буюу Социалист Интернационал /Socialist International/ нь социал демократ, социалист, хөдөлмөрийн намуудын олон улсын байгууллагаас  Ерөнхийлөгч Х.Баттулгыг “Үндсэн хууль, ардчиллын эсрэг хариуцлагагүй алхмуудыг хийж байна”  гэж үзээд  түүний гаргасан үйлдлүүдийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн мэдэгдлийг гаргасан байна.Мэдэгдэлд “Ерөнхийлөгч Баттулга МАН-ыг тарааж, Монголын хамгийн том улс төрийн нам Ерөнхийлөгчид нэр дэвших боломжийг хааснаар ардчиллыг үгүй хийж, Монголын ард түмний Төрийн тэргүүнээ чөлөөтэй сонгох эрхэд халдаж байна” гэжээ.  Тус байгууллагын зүгээс  дэлхийн олон улс орон Коронавирусын цар тахлаас үүдсэн эрүүл мэнд, эдийн засаг, нийгмийн нэн чухал  асуудлуудтай  хүчээ нэгтгэн тэмцэх шаардлагатай чухал үе байтал Ерөнхийлөгч нь төрийн эрх баригч намыг тараах санаачилга гаргасныг эрс  эсэргүүцээд зогсохгүй  тухайлсан мэдэгдлийг гаргалаа.  НҮБ-д зөвлөх статустай СоцИнтер нь ардчилал, ядуурал, орон нутгийн засаглал, тогтвортой хөгжил зэрэг сэдэвчилсэн комисстойгоос гадна дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагаараа дамжуулан жендэрийн тэгш эрхийн төлөө ажилладаг байгууллага юм.

СоцИнтерн буюу Социалист Интернационал /Socialist International/ нь социал демократ, социалист, хөдөлмөрийн намуудын олон улсын байгууллага юм. 19-р зууны сүүлээр үүсгэн байгуулагдаж, 1951 онд шинэчлэгдсэн тус байгууллага өдгөө дэлхийн өнцөг бүрээс 135 улс төрийн намыг эгнээндээ нэгтэснээс 28 нь эрх баригч нам юм. НҮБ-д зөвлөх статустай СоцИнтер нь ардчилал, ядуурал, орон нутгийн засаглал, тогтвортой хөгжил зэрэг сэдэвчилсэн комисстойгоос гадна дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагаараа дамжуулан жендэрийн тэгш эрхийн төлөө ажилладаг.

Монгол Улсад үүсээд буй улс төрийн нөхцөл байдлын хүрээнд тус олон улсын байгууллага Коронавирусийн цар тахлаас үүдсэн эрүүл мэнд, эдийн засаг, нийгмийн асуудлуудтай улс орноороо хүчээ нэгтгэн тэмцэх шаардлагатай байгаа энэхүү чухал үед Ерөнхийлөгч Х.Баттулгыг Үндсэн хууль, ардчиллын эсрэг хариуцлагагүй алхмуудыг хийж байна хэмээн үзэж, үйлдлүүдийг нь эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн дээрх мэдэгдлийг гаргажээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (192.82.69.123)
    Хуцдгийн, олон улсын байгууллага ч гх шиг. МАН л бичүүлсэн нь тодорхой бна
    2021 оны 05 сарын 01 | Хариулах
  • Mongol yalna (172.58.141.72)
    Tsagdanhori durakuud mongoliig suitgej baigaa shu elbeg jenko sahal badamjunai buleglel
    2021 оны 04 сарын 30 | Хариулах
  • Тунгалаг (202.55.188.92)
    Олон улсын байгууллагын хүмүүс та нар монголчуудын амьдралыг мэдэх юм уу тэтгэвэр авдаг бид 120$ авдаг альч оронд амьдарч чадахгүй хоол эмээ ч бүрэн авч чадахгүй мөнгө үхэж болдог бол үхмээр б.а
    2021 оны 04 сарын 30 | Хариулах
iШинэ мэдээ
С.Эрдэнэболд: Бид парламентат ёсныхоо дархлааг алдсаар байна 10 цаг 25 мин ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдлөө 11 цаг 32 мин Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ 11 цаг 50 мин МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа 11 цаг 51 мин Сэрэмжлүүлэг 11 цаг 54 мин Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин сайд Г.Койшибаев “Найрамдал” медалиар шагнууллаа 11 цаг 54 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид зочилж, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиров 11 цаг 56 мин Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралдааныг өндөрлүүллээ 11 цаг 58 мин Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байна хэмээн шүүмжилжээ 11 цаг 59 мин Сэлэнгэ аймагт орхигдсон сургуулийн барилгыг сэргээн, барилгын цэргийн анги байгуулна 13 цаг 0 мин П.Сайнзориг: АН үл ойлголцлоо нам дотроо шийдээд, парламентын үйл ажиллагаанд хэвийн оролцох ёстой 13 цаг 3 мин Төв аймаг нийтийн тээвэр, захиалгат үйлчилгээний аппликэйшн хөгжүүлнэ 13 цаг 10 мин Энхтайваны өргөн чөлөөн дэх автобусны буудлыг халаас зогсоолгүй болгож, нийтийн тээврийн хөдөлгөөнийг сайжруулна 13 цаг 20 мин Дотоодын цэргийн алба залуучуудад амьдралын шинэ алхмыг нээж байна 13 цаг 20 мин С.Бямбацогт: 100 тэмээгээ чононд идүүлчихлээ гэсэн мессеж иргэнээс ирсэн 13 цаг 24 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1100 давлаа 15 цаг 45 мин Галт зэвсгийн гэрчилгээтэй холбоотой 14 төрлийн үйлчилгээг цахимаар аваарай 16 цаг 0 мин Чанаргүй сургалттай авто сургуулиуд зам тээврийн осолд нөлөөлж байна 16 цаг 45 мин Барилгын салбарын ажиллах хүчний эрэлт эрс нэмэгджээ 16 цаг 49 мин Монголд тахийг дахин нутагшуулах хамтын ажиллагааг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцлов 17 цаг 4 мин
iИх уншсан
Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын та...
Top