x

Сайд асан Д.Сарангэрэл эрүүл мэндийн салбараас амаа татна уу

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл пүрэв гаригийн УИХ-ын нэгдсэн чуулган дээр “Гурван сая хүнд гурван ширхэг уушиг орлуулагч /ЭСМО/ аппарат байхад хангалттай” гэж ярьсан нь олон хүний бухимдлыг төрүүлэв. “ДЭМБ-ын зөвлөмжид тэгж бичсэн” гэсэн авч уг зөвлөмж нь хэзээ гарсан, мөн тэр нь коронавирусын халдвар өдөрт мянгаараа бүртгэгдэж, хяналтаас гараад байгаа манай одоогийн нөхцөл байдлыг тооцсон эсэх тодорхойгүй.

Ганц л зүйл тодорхой нь өнөөдрийн байдлаар манайд ганцхан ширхэг уушиг орлуулагч аппарат бий. Найман сарын өмнө ч тийм байсан, өнөөдөр ч тэр хэвээрээ. Эхний аппаратыг өнгөрөгч оны наймдугаар сард оруулж ирсэн. Хоёр дахийг нь арваннэгдүгээр сар гэхэд оруулж ирнэ гэсэн одоо хэр нь байдал хэвээрээ. Оруулж ирсэн ганц аппаратаа өнгөрсөн хугацаанд хоёрхон өвчтөнд ашигласан. Шалтгаан нь ашиглалтын зардал өндөр. Нэг өвчтөнийг ECMO аппаратад оруулах зардал 35 сая төгрөг болдог тухай Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэлсэн.

Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан өнгөрөгч наймдугаар сард эхний аппаратыг оруулж ирсний дараа “Шинэ төрлийн коронавируст халдвар  хамгийн түрүүнд уушгийг гэмтээдэг. Ингэснээр тухайн хүн хүчилтөрөгч амьсгалын дутагдалд ордог. Харин шинээр нэвтрүүлж буй уушги, зүрх орлуулагч ECMO аппаратаар хүчилтөрөгчийн дутагдалд оруулахгүйгээр уушгины үйл ажиллагааг сэргээх боломжтой. Манай улсын эрчимт эмчилгээ нэг шат ахилаа” хэмээн ярьсан. Гэвч одоо байгаа нөхцөл байдлыг нь харвал нэг ч шат ахиагүй л харагдаж байна. Аппарат нь байвч ашиглалтын зардлыг нь шийдэж өгөхгүй байхад яаж ч шат ахих билээ.

Тэгэхээр Эрүүл мэндийн сайд асан одоо ажиллаж байгаа сайд, салбарын эмч мэргэжилтнүүдийн өмнүүр орж элдэв зүйл ярьдгаа болимоор байна. Улс төрийн томилгоогоор нэг удаа сайд хийсэн гээд нэг насаараа энэ хүмүүсийг төлөөлөх эрхтэй болчихдог юм биш. Ярихдаа хүрвэл ядаж одоо байгаа байр сууринаасаа, УИХ-ын гишүүнийхээ хувьд асуудлыг тавьж сурах хэрэгтэй. “Гурван сая хүнд гурван аппарат хангалттай” гэж мэдэмхийрэхийн оронд “Ашиглалтын зардлыг нь төсөвтөө суулгаач. Хоёр дахь, гурав дахь аппаратаа хурдан оруулж ирээч” гэдэг шаардлагыг Засгийн газарт тавьж, холбогдох байгууллагуудаас нь нэхэх ёстой.

Түүнээс биш сайд байсан гээд салбарынхны өмнүүр орж яриад, өмнөөс нь мэдэмхийрээд суух эрхийг энэ хүнд олгоогүй. Д.Сарангэрэлийн дараа томилогдсон Эрүүл мэндийн хоёр сайд хоёулаа эмч мэргэжилтэй хүмүүс. Тэр хүмүүсийнхээ үгийг сонсох хэрэгтэй.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.9.41.45)
    3 байх ёстой юм бол яагаад 1 байгаа юм бэ
    2021 оны 05 сарын 01 | Хариулах
iШинэ мэдээ
С.Эрдэнэболд: Бид парламентат ёсныхоо дархлааг алдсаар байна 10 цаг 36 мин ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдлөө 11 цаг 43 мин Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ 12 цаг 1 мин МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа 12 цаг 2 мин Сэрэмжлүүлэг 12 цаг 5 мин Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин сайд Г.Койшибаев “Найрамдал” медалиар шагнууллаа 12 цаг 5 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид зочилж, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиров 12 цаг 7 мин Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралдааныг өндөрлүүллээ 12 цаг 9 мин Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байна хэмээн шүүмжилжээ 12 цаг 10 мин Сэлэнгэ аймагт орхигдсон сургуулийн барилгыг сэргээн, барилгын цэргийн анги байгуулна 13 цаг 11 мин П.Сайнзориг: АН үл ойлголцлоо нам дотроо шийдээд, парламентын үйл ажиллагаанд хэвийн оролцох ёстой 13 цаг 14 мин Төв аймаг нийтийн тээвэр, захиалгат үйлчилгээний аппликэйшн хөгжүүлнэ 13 цаг 21 мин Энхтайваны өргөн чөлөөн дэх автобусны буудлыг халаас зогсоолгүй болгож, нийтийн тээврийн хөдөлгөөнийг сайжруулна 13 цаг 31 мин Дотоодын цэргийн алба залуучуудад амьдралын шинэ алхмыг нээж байна 13 цаг 31 мин С.Бямбацогт: 100 тэмээгээ чононд идүүлчихлээ гэсэн мессеж иргэнээс ирсэн 13 цаг 35 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1100 давлаа 15 цаг 56 мин Галт зэвсгийн гэрчилгээтэй холбоотой 14 төрлийн үйлчилгээг цахимаар аваарай 16 цаг 11 мин Чанаргүй сургалттай авто сургуулиуд зам тээврийн осолд нөлөөлж байна 16 цаг 56 мин Барилгын салбарын ажиллах хүчний эрэлт эрс нэмэгджээ 17 цаг 0 мин Монголд тахийг дахин нутагшуулах хамтын ажиллагааг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцлов 17 цаг 15 мин
iИх уншсан
Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын та...
Top