x

Хурандаад хууртаж л байдаг...

Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Өдрийн сонин”-ы өчигдрийн дугаарт ярилцлага өгчээ. Ерөнхий сайдын албанаас бууснаас хойш анх удаа өгсөн ярилцлага /өмнө Ерөнхий сайд байхдаа ч гэсэн их олон ярилцлага өгөөд байсангүй/ болохоор олон хүний анхаарлыг татсан байх.

Гэвч харамсалтай нь уг ярилцлагад өлгөөд авчихаар ганц олигтой үг, үзэл санаа олдсонгүй. Нөгөө л тойрч зугтдаг, бурууг бусад руу заадаг хэвээрээ. Ганц хэлээд байгаа зүйл нь “Би ухарч няцахгүй, эхэлсэн ажлаа дуусгана” л гэсэн байна. Ямар ажил эхлүүлчихээд яаж дуусгах гээд байгааг бүү мэд. /Цахилгаан, дулааны үнийг тэглэсэн тухайд бол хөөрхий, У.Хүрэлсүхтэй сүхгүй төрийн өмчит хэдэн компаниуд нь төлөөд дуусгана. Ирэх долдугаар сар хүртэл. Тэрнээс наана Ерөнхийлөгчийн сонгууль ч дуусна/

Үлдсэн нь дандаа эдүгээгийн Ерөнхийлөгч болон сөрөг хүчин лүүгээ бухсан, булзааруулсан зүйлүүд байх аж. Ерөнхий сайдын албан тушаалаас буусан нь Х.Баттулгаас болсон. Тэр хүн нийтийг хамарсан эмх замбараагүй байдлыг өдөөхөөр санаархаж байгаа тагнуул, цагдаагийн мэдээлэл байсан учраас улс орноо үймээн самуунд автуулахгүйн тул өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн гэнэ. Хэрэв тийм бол тэр нь маш хүнд ялтай эрүүгийн гэмт хэрэг, түүнийх нь төлөө одоогийн Ерөнхийлөгчид хуулийн хариуцлага тооцох, импичмэнт хийх тухай ярих ёстой. Атал мань хүн “УИХ-ын гишүүнийхээ хувиар асуудлыг хуулийн дагуу тавина” гэснээс хойш гурван сар гаруйн хугацаа өнгөрлөө. Түүний хэлснээр У.Хүрэлсүх гэдэг хүн Х.Баттулга гэдэг хүний тавьсан “урхинд оролгүй” амжилттай зугтсан нь сайн ч ард иргэд үнэнийг мэдэж чадсангүй. 

Ерөнхийдөө эрх барьж байгаа намын дарга, Ерөнхий сайд байсан, тэр тусмаа Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшиж өрсөлдөх гэж байгаа хүний хувьд дэндүү “жол” ярилцлага өгчээ. Ямар ч бэлтгэлгүй. Ямар зорилготой ярилцлага өгсөн нь ч ойлгомжгүй. Ядаж УИХ-ын нэг гишүүний хэмжээнд бодлого, санал ярьсан зүйл уг ярилцлагаас олдсонгүй. Харин түүний бэлтгэсэн “тролл”-ууд бол нийгмийн сүлжээнд жинхэнэ “балай авч” байна. Хурандааг аль хэдийн ялуулчихаад байгаа. Үүнээс илүү зүйл өөрт нь хэрэггүй бололтой.

“Танд итгэж танай намд саналаа өгсөн иргэд таныг суудлаа орхиод  зугтсанд гомдолтой байна” гэхээр “Би үүнийг гомдол гэхээсээ илүү ажил хий, асуудал шийд, хариуцлага тооц, эхэлснээ дуусга гэсэн зэмлэл гэж хүлээн авч байгаа. Би ажлаа үргэлжлүүлнэ” гэж зүтгэх. Тийм зоргоороо. Гомдоосон бол ядаж “Уучлаарай” гэдэг биз дээ. Тэгсэн манай хурандаа “Мань чинь илүү томорно оо, хараарай, хүлээж байгаарай” л гэж байна. Тийм нэг ёс зүйгүй, ямар ч мэдрэмгүй, булчингаараа ярьдаг хэвээрээ...  

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (124.158.97.36)
    Энэ нөхөр юмтай юмтай. Ийм хүнийг дэвшүүлдэг МАНгарууд бас юмтай.
    2021 оны 05 сарын 02 | Хариулах
  • зочин (64.119.27.79)
    Шизотой хүн Хагас галзуу хүнийг удирдлагадаа ажиллуулж байсан Монголын гутамшиг
    2021 оны 05 сарын 01 | Хариулах
  • Зочин (66.181.161.38)
    Хурандаа хуураагүй. Тэр СХДт 3 н эмнэлэг барьжээ
    2021 оны 04 сарын 30 | Хариулах
iШинэ мэдээ
С.Эрдэнэболд: Бид парламентат ёсныхоо дархлааг алдсаар байна 9 цаг 58 мин ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдлөө 11 цаг 5 мин Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ 11 цаг 23 мин МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа 11 цаг 25 мин Сэрэмжлүүлэг 11 цаг 27 мин Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин сайд Г.Койшибаев “Найрамдал” медалиар шагнууллаа 11 цаг 27 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид зочилж, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиров 11 цаг 29 мин Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралдааныг өндөрлүүллээ 11 цаг 31 мин Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байна хэмээн шүүмжилжээ 11 цаг 32 мин Сэлэнгэ аймагт орхигдсон сургуулийн барилгыг сэргээн, барилгын цэргийн анги байгуулна 12 цаг 33 мин П.Сайнзориг: АН үл ойлголцлоо нам дотроо шийдээд, парламентын үйл ажиллагаанд хэвийн оролцох ёстой 12 цаг 36 мин Төв аймаг нийтийн тээвэр, захиалгат үйлчилгээний аппликэйшн хөгжүүлнэ 12 цаг 43 мин Энхтайваны өргөн чөлөөн дэх автобусны буудлыг халаас зогсоолгүй болгож, нийтийн тээврийн хөдөлгөөнийг сайжруулна 12 цаг 53 мин Дотоодын цэргийн алба залуучуудад амьдралын шинэ алхмыг нээж байна 12 цаг 53 мин С.Бямбацогт: 100 тэмээгээ чононд идүүлчихлээ гэсэн мессеж иргэнээс ирсэн 12 цаг 57 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1100 давлаа 15 цаг 18 мин Галт зэвсгийн гэрчилгээтэй холбоотой 14 төрлийн үйлчилгээг цахимаар аваарай 15 цаг 33 мин Чанаргүй сургалттай авто сургуулиуд зам тээврийн осолд нөлөөлж байна 16 цаг 19 мин Барилгын салбарын ажиллах хүчний эрэлт эрс нэмэгджээ 16 цаг 23 мин Монголд тахийг дахин нутагшуулах хамтын ажиллагааг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцлов 16 цаг 37 мин
iИх уншсан
Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын та...
Top