x

Гурав дахь хөл хорионы дараагаас халдварын тоо тасралтгүй нэмэгджээ

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээллээ. Энэ үеээр ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа халдварын тархалтын үе шатаас хамаараад улс орнууд эмийн бус хариу арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа талаар мэдээлэв.

Тэрээр "Эмийн бус хариу арга хэмжээ буюу тодорхой хязгаарлалтууд болон хатуу хөл хориог хэрэгжүүлээд явж байна. Хатуу хөл хорионы дэглэмийг өвчлөлийн нөхцөл байдлаасаа хамааруулаад өөр өөрийн онцлогт тохируулаад хэрэгжүүлдэг.

Тухайлбал, эрүүл мэндийн байгууллагын нөөц хүндэрсэн тохиолдолд хатуу хөл хориог авч хэрэгжүүлж байгаа. 

Манай улсад дотоодын анхны халдвар 2020 оны арваннэгдүгээр сарын 10-нд бүртгэгдсэн. Түүнээс хойш дөрвөн удаа хөл хорио тогтоогоод байна. Эхний хөл хориог нэг сар, дараагийнх нь 21, гурав дахь нь 10 хоногийн хугацаатай байсан. Дөрөв дэх удаагийн хөд хорио одоо үргэлжилж байна. 

Анхны хөл хориог урт хугацаатай хэрэгжүүлсний үр дүнд өвчлөлийг тодорхой хэмжээгээр бууруулж чадсан. Харин гурав дахь хөл хорионы дараагаас халдварын тоо тасралтгүй нэмэгдэж байна.

Шинжилгээнд эерэг эзлэх хувь манай улсад 5 хувь байгаа. Шинжилгээнд эерэг эзэлж байгаа хувийг долоо хоног бүрээр гаргадаг бөгөөд өнгөрсөн долоо хоногт 9 хувь болж өссөн" гэлээ. 

Мөн тэрээр "Эхний хөл хорионоор хүмүүсийн хөдөлгөөн 40-60 хувиар буурсан харин одоогийн хөл хорионы үеэр хөдлөгөөн 15 хувиар л буурсан үзүүлэлттэй байна. 

Энэ удаагийн хөл хорио энэ сарын 25-нд дуусахаар байгаа бөгөөд үргэлжлүүлэн халдварын том давалгаа гарахаар байна. 

Харин хөл хориог дахин 7 хоногоор сунгавал хөл хорионы дараа дахин давалгаа гарах ч аажмаар буурах дүр зураг харагдаж байгаа" гэлээ. 

 

Түүнчлэн, нийт батлагдсан тохиолдлын тоо буурахын хэрээр хүнд, маш хүнд болон нас баралт буурах хандлагтай байгааг онцлов.

Мөн хэрвээ хөл хорио тавихгүй, вакцин хийгүй бол өдөрт бүртгэгдэх халдварын тоо 30 мянгад хүрэх магадлалтай гэсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
С.Эрдэнэболд: Бид парламентат ёсныхоо дархлааг алдсаар байна 11 цаг 10 мин ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдлөө 12 цаг 17 мин Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ 12 цаг 35 мин МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа 12 цаг 37 мин Сэрэмжлүүлэг 12 цаг 39 мин Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин сайд Г.Койшибаев “Найрамдал” медалиар шагнууллаа 12 цаг 39 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид зочилж, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиров 12 цаг 42 мин Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралдааныг өндөрлүүллээ 12 цаг 43 мин Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байна хэмээн шүүмжилжээ 12 цаг 45 мин Сэлэнгэ аймагт орхигдсон сургуулийн барилгыг сэргээн, барилгын цэргийн анги байгуулна 13 цаг 45 мин П.Сайнзориг: АН үл ойлголцлоо нам дотроо шийдээд, парламентын үйл ажиллагаанд хэвийн оролцох ёстой 13 цаг 49 мин Төв аймаг нийтийн тээвэр, захиалгат үйлчилгээний аппликэйшн хөгжүүлнэ 13 цаг 55 мин Энхтайваны өргөн чөлөөн дэх автобусны буудлыг халаас зогсоолгүй болгож, нийтийн тээврийн хөдөлгөөнийг сайжруулна 14 цаг 5 мин Дотоодын цэргийн алба залуучуудад амьдралын шинэ алхмыг нээж байна 14 цаг 5 мин С.Бямбацогт: 100 тэмээгээ чононд идүүлчихлээ гэсэн мессеж иргэнээс ирсэн 14 цаг 9 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1100 давлаа 16 цаг 30 мин Галт зэвсгийн гэрчилгээтэй холбоотой 14 төрлийн үйлчилгээг цахимаар аваарай 16 цаг 45 мин Чанаргүй сургалттай авто сургуулиуд зам тээврийн осолд нөлөөлж байна 17 цаг 31 мин Барилгын салбарын ажиллах хүчний эрэлт эрс нэмэгджээ 17 цаг 35 мин Монголд тахийг дахин нутагшуулах хамтын ажиллагааг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцлов 17 цаг 49 мин
iИх уншсан
Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын та...
Top