x

"Хүнд, архаг хууч өвчтэй хүмүүс гэртээ нас барах эрсдэл байгаа"

ЭМЯ-наас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээллээ. 

Өчигдөр улсын хэмжээнд 553 тохиолдол шинээр бүртгэгдэж, нэг иргэн нас бараад байна. Өвчний улмаас эмнэлэгт 2637 иргэн хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрээр туссан 2000 гаруй иргэдийг гэрийн тусгаарлалтад байлгаж, эмчилж байгаа аж.

Ингээд манай улсад бүртгэгдсэн нийт халдварын тохиолдол 12,780 болж, нийт 18 иргэн нас баржээ. 


Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох өнөөдөр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Өчигдөр коронавируст халдварын улмаас дөрвөн иргэн нас барсан талаар мэдээг дуулгасан. Тэдгээр иргэдийн зарим нь эмнэлэгт хэвтэж чадалгүй буюу гэртээ нас барсан гэх мэдээлэл байна. Энэ талаар тодорхой хариулт өгөхгүй юу, халдварын нөхцөл байдалтай холбоотойгоор эмнэлгийн тусламж авч чадалгүй гэртээ нас барах эрсдэл бий юу?

-Ер нь бол гэртээ нас барах эрсдэл байгаа. Ковид-19-ийн халдварын улмаас хүндрэхэд бидэнд арга хэмжээ авах боломж байна. Гэтэл эрсдэлт бүлгийнхэн буюу 60-аас дээш насныхан, архаг хууч өвчтэй, сүрьеэтэй, уушгины архаг өвчтэй, багтраа болон артерын даралт ихсэх өвчтэй хүмүүс халдвар авснаа мэдэхгүй байж байгаад биеийн байдал нь хүндрээд нас барах эрсдэл бий. Архаг суурь өвчтэй хүн халдвар авснаа мэдэхгүй байж байгаад гэрийн орчинд нас барах эрсдэл өндөр.  

-Ковид-19-ийн халдварын үед ашиглах хэчнээн ор бэлтгэсэн бэ?

-Урт хугацааны төлөвлөлтийг аль хэдийн хийсэн байсан. Үүн дээрээ нөхцөл байдалтай уялдуулаад цаг тухай бүрд нь төлөвлөлт хийгээд явж байгаа. Өнөөдөр орны асуудал гэхээсээ илүү маш хүнд, хүнд, хүндэвтэр хүмүүсийн тусламж үйлчилгээг үзүүлэх хүний нөөц, тоног төхөөрөмж маш чухал зүйл болоод байна. 

-Өнөөдрийн байдлаар хэчнээн хүн гэрээр эмчлүүлж байна вэ?

-Өнөөдрийн байдлаар 2,000 орчим хүн гэрээр эмчлүүлж байгаа. Хөнгөн хүмүүст өвөрмөц эмчилгээ байхгүй учраас гэрээр эмчлүүлэх боломжтой би өмнө нь хэлж байсан. Тухайн иргэд гэрээсээ гарч, эм тариа авах боломжгүй учраас УОК, ЭМЯ-наас тодорхой хэмжээний эмчилгээний багц гаргаад өгч байгаа. Витамин С, Д, цайрын бэлдмэл хэрэглэх нь хүндрэлээс сэргийлэхээс гадна гэр бүлийн бусад гишүүд мөн хэрэглэвэл халдвар авахаас сэргийлж байна гэдгийг судалгааны үр дүнгээс харж болно.

Гэрээр эмчлүүлж байгаа хүмүүст өрхийн эмнэлгүүд тогтмол хяналт тавьж байгаа бөгөөд гэрээр эмчилгээгээ эхлүүлсэн хүмүүсийн 8.7 хувь нь эмчилгээний явцдаа эмнэлэгт хэвтсэн. Тэдгээрийн дийлэнх нь өөрийн хүсэлтээр эмнэлэгт хэвтсэн бөгөөд цөөн тохиолдолд хүндрэх шинж тэмдэг илэрсний дараа эмнэлэг рүү шилжүүлсэн. 

-Гэрээр эмчлүүлж байгаа иргэдийг хэзээ эдгэрсэн гэж үзэх вэ?

-Хөнгөн хэлбэрээр өвчилсөн тохиолдолд гэртээ тусгаарлагдаж эхэлснээс хойш 14 хоноод бүрэн эдгэрсэнд тооцогдоод явна. ДЭМБ 10 хоногоос цаашаа халдвар тараах эрсдэл эрс бага гэж үзэж байгаа. Хүний биеэс тодорхой хэмжээнд вирус ялгарах боловч бусдад халдвар тараах хэмжээтэй биш хэмээн мэдээлж байна. 

Гэрээр эмчилгээ хийлгэх үед гэр бүлд хэдэн хүн байсан, хамт байсан хүмүүс халдварт өртсөн эсэхээс хамаараад гэрийн тусгаарлалтыг цуцлах эсэх асуудлыг өрхийн эмнэлгээр дамжуулаад шийдвэрийг танилцуулна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
С.Эрдэнэболд: Бид парламентат ёсныхоо дархлааг алдсаар байна 15 цаг 31 мин ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдлөө 16 цаг 38 мин Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ 16 цаг 56 мин МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа 16 цаг 57 мин Сэрэмжлүүлэг 17 цаг 0 мин Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин сайд Г.Койшибаев “Найрамдал” медалиар шагнууллаа 17 цаг 0 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид зочилж, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиров 17 цаг 2 мин Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралдааныг өндөрлүүллээ 17 цаг 4 мин Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байна хэмээн шүүмжилжээ 17 цаг 5 мин Сэлэнгэ аймагт орхигдсон сургуулийн барилгыг сэргээн, барилгын цэргийн анги байгуулна 18 цаг 6 мин П.Сайнзориг: АН үл ойлголцлоо нам дотроо шийдээд, парламентын үйл ажиллагаанд хэвийн оролцох ёстой 18 цаг 9 мин Төв аймаг нийтийн тээвэр, захиалгат үйлчилгээний аппликэйшн хөгжүүлнэ 18 цаг 16 мин Энхтайваны өргөн чөлөөн дэх автобусны буудлыг халаас зогсоолгүй болгож, нийтийн тээврийн хөдөлгөөнийг сайжруулна 18 цаг 26 мин Дотоодын цэргийн алба залуучуудад амьдралын шинэ алхмыг нээж байна 18 цаг 26 мин С.Бямбацогт: 100 тэмээгээ чононд идүүлчихлээ гэсэн мессеж иргэнээс ирсэн 18 цаг 30 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1100 давлаа 20 цаг 51 мин Галт зэвсгийн гэрчилгээтэй холбоотой 14 төрлийн үйлчилгээг цахимаар аваарай 21 цаг 6 мин Чанаргүй сургалттай авто сургуулиуд зам тээврийн осолд нөлөөлж байна 21 цаг 51 мин Барилгын салбарын ажиллах хүчний эрэлт эрс нэмэгджээ 21 цаг 55 мин Монголд тахийг дахин нутагшуулах хамтын ажиллагааг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцлов 22 цаг 10 мин
iИх уншсан
Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын та...
Top