x

ДЭМБ-аас 6.8 тэрбум төгрөгийн үнэ бүхий эмнэлгийн хэрэгсэл хүлээлгэн өглөө

Коронавируст халдвар (Covid-19)-ын цар тахлын үед Дэлхийн эрүүл мэндийн байгууллага нь Монгол Улсын Ковид 19 халдварын бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээний ажлыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ эрүүл мэндийн нэн шаардлагатай тусламж үйлчилгээний чадавхыг сайжруулах, тусламж үйлчилгээг алдагдуулахгүй байхад анхааран ажиллаж байна.

Энэ ажлын хүрээнд 2020 оны есдүгээр сараас эхлэн 2 сая ам.долларын санхүүжилттэй арга хэмжээ, дэмжлэгийг үндэсний ба орон нутгийн хэмжээнд зохион байгуулан, эрүүл мэндийн байгууллагуудыг нэн шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж, хэрэгслээр хангах, түүнчлэн эрүүл мэндийн ажилтнуудын чадавхыг сайжруулахад дэмжлэг үзүүлжээ.

ДЭМБ нь коронавируст халдварын үеийн бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэн, Эрүүл мэндийн яамтай нягт хамтран ажиллаж байна.

Үүний зэрэгцээ цар тахлын энэ амаргүй цаг үед эрүүл мэндийн нэн шаардлагатай тусламж үйлчилгээний чадавхыг сайжруулах, тусламж үйлчилгээг алдагдуулахгүй байхад анхааран ажиллаж байгаа билээ. Бид бодлого, төлөвлөлт, хэрэгжилтийн түвшинд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэхээс гадна эмнэлгийн шаардлагатай тоног төхөөрөмж, хэрэгсэл зэрэг шаардлагатай нөөцөөр хангах, бидний эрүүл мэндийг хамгаалан ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилтнуудыг хамгаалж, аюулгүй байдлыг нь хангах үүднээс тэднийг чадавхыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлдэг.

ДЭМБ-ын зүгээс Халдварт өвчин судлалын үндэсний төв, Гэмтэл согог судлалын үндэсний төвийг дэмжин 1.5 тэрбум гаруй төгрөгийн үнэ бүхий шаардлагатай тоног төхөөрөмж, хэрэгслээр хангаад байна.

Энэхүү дэмжлэг, мөн Ковид-19-ийн бэлэн байдлаг хангах дэмжлэгийн хүрээнд өнөөдөр лавлагаа шатлалын эмнэлгүүд болон өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвүүдэд нийт 6.8 тэрбум төгрөгийн үнэ бүхий дараах эмнэлгийн тоног төхөөрөмж, хэрэгслүүдийг хүлээлгэн өгч байна.

Үүнд:

  • Эрчимт эмчилгээний тусламж үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулахад дэмжлэг болгох зорилгоор 75 амьсгалын аппарат /5,683,321,620 төгрөг/

  • Орон нутагт эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад дэмжлэг үзүүлэн өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгүүдэд нэн шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж, хэрэгсэл болох хяналтын монитор, нярайн дулаацуулагч, хүүхдийн шарлалтыг эмчлэх фото аппарат, төрөх ор, Кесаров хагалгааны хэрэгсэл, пульс оксиметр, амьсгал тоологч, хүүхдийн даралтны аппарат, багцийн жин, хүүхдийн өндөр, урт хэмжигч, автомат дуслын шахуурга амбу /295,628,800 төгрөг/

  • Увс, Баян-Өлгий, Сэлэнгэ аймгуудын өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийг мобайл технологи технологийн багц буюу мобайл ЭХО, ЭКГ, даралтын аппарат болон мэдээллийг нэгтгэх, боловсруулахад шаардлагатай мэдээлэл технологийн хэрэгсэл, мөн багийн эмч нарт нэн шаардлагатай тусламж, үйлчилгээ үзүүлэхэд хэрэгтэй эмнэлгийн багаж, хэрэгсэл,оношлуурууд /793,030,680 төгрөг/

  • Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын шатлал хоорондын тогтолцоог явуулын тусламж үйлчилгээгээр бэхжүүлэх арга хэмжээг дэмжиж “Мобайл Клиник”-ийн багц буюу зөөврийн ЭХО, ЭКГ, биохимийн анализатор, ургийн монитор, генератор зэрэг эмнэлгийн тоног төхөрөөмж, хэрэгсэл /40,489,500 төгрөг/

  • Говь сүмбэр аймгийн сум, өрхийн эрүүл мэндийн төвд нэн шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж, хэрэгслүүд /30,745,000 төгрөг/

Коронавируст халдварын цар тахлыг даван туулахад хариу арга хэмжээг бэхжүүлэх, улмаар Тогтвортой хөгжлийн зорилт, Бүх нийтийн эрүүл мэндийн хамралтад хүрэхэд Монгол Улсын эрүүл мэндийн тогтолцоог улам бэхжүүлээхд бид Эрүүл мэндийн яам, хандивлагч болон түншлэгч байгууллагуудтай хамтран ажилласаар байх болно.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
С.Эрдэнэболд: Бид парламентат ёсныхоо дархлааг алдсаар байна 14 цаг 11 мин ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдлөө 15 цаг 18 мин Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ 15 цаг 37 мин МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа 15 цаг 38 мин Сэрэмжлүүлэг 15 цаг 40 мин Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин сайд Г.Койшибаев “Найрамдал” медалиар шагнууллаа 15 цаг 41 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид зочилж, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиров 15 цаг 43 мин Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралдааныг өндөрлүүллээ 15 цаг 45 мин Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байна хэмээн шүүмжилжээ 15 цаг 46 мин Сэлэнгэ аймагт орхигдсон сургуулийн барилгыг сэргээн, барилгын цэргийн анги байгуулна 16 цаг 46 мин П.Сайнзориг: АН үл ойлголцлоо нам дотроо шийдээд, парламентын үйл ажиллагаанд хэвийн оролцох ёстой 16 цаг 50 мин Төв аймаг нийтийн тээвэр, захиалгат үйлчилгээний аппликэйшн хөгжүүлнэ 16 цаг 56 мин Энхтайваны өргөн чөлөөн дэх автобусны буудлыг халаас зогсоолгүй болгож, нийтийн тээврийн хөдөлгөөнийг сайжруулна 17 цаг 6 мин Дотоодын цэргийн алба залуучуудад амьдралын шинэ алхмыг нээж байна 17 цаг 6 мин С.Бямбацогт: 100 тэмээгээ чононд идүүлчихлээ гэсэн мессеж иргэнээс ирсэн 17 цаг 10 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1100 давлаа 19 цаг 31 мин Галт зэвсгийн гэрчилгээтэй холбоотой 14 төрлийн үйлчилгээг цахимаар аваарай 19 цаг 47 мин Чанаргүй сургалттай авто сургуулиуд зам тээврийн осолд нөлөөлж байна 20 цаг 32 мин Барилгын салбарын ажиллах хүчний эрэлт эрс нэмэгджээ 20 цаг 36 мин Монголд тахийг дахин нутагшуулах хамтын ажиллагааг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцлов 20 цаг 51 мин
iИх уншсан
Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын та...
Top