x

Зүрхний мэс засалд орох бага насны хүүхдүүдийн эмчилгээний зардлыг ЭМДС-гаас 100 хувь санхүүжүүлнэ

“УБ-Сонгдо” эмнэлгийн ерөнхий захирал Б.Болдсайхан санаачлан “Зүрх мартахгүй” төслийг 2020 оны тавдугаар сард эхлүүлж, зүрхний төрөлхийн эмгэгтэй хүүхдийг эрт илрүүлж, мэс заслын тусламж үзүүлж эхэлснээс хойш өнөөдөр 99 дэх хүүхдэдээ мэс засал хийжээ.

Зүрхний мэс заслын эмчилгээний өртгийг сайхан сэтгэлт хүмүүс болон албан байгууллагын хандиваар босгож бяцхан зүрхнүүдэд амьдрал бэлэглэж байсан билээ.

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн шийдвэрээр Эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцах тусламж үйлчилгээний санхүүжилтийн шинэчилсэн журам саяхан батлагдсан. Уг журамд хорт хавдар, цус харвалт, зүрхний шигдээс, түлэгдэлт, төрөлхийн гажиг, төрөх, эмэгтэйчүүд, халдварт өвчин гэх мэт амь нас аврах нэн шаардлагатай, өндөр өртөгтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээг 100 хувь эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэхээр тусгасан билээ. Үүнд зүрхний мэс засалд орох бага насны хүүхдүүдийн эмчилгээний зардал мөн багтах юм байна.



Дөрвөн сартай хүүхдийн зүрхний цоорхой нөхөх хагалгааг өнөөдөр /2021.03.01/ амжилттай хийсэн “Зүрх мартахгүй” төслийн багийнханд Эрүүл мэндийн сайд С.Энхболд баяр хүргэж, батламж гардууллаа.


Сайд С.Энхболд “Иргэд гадаадад өндөр төлбөртэй хийлгэдэг хагалгааг эх орондоо эрүүл мэндийн даатгалаас хөнгөлүүлж хийлгэх бүрэн боломж нээгдлээ. Төр, хувийн хэвшлийн эмнэлэг гэж ялгахгүйгээр Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт олгох учраас иргэд эмнэлэг, эмчээ өөрөө сонгож хамгийн чанартай эмчилгээ, үйлчилгээг авах боломж бүрдэж байна. Иргэн бүр өөрийн эрүүл мэнддээ анхаарч эрсдэлгүй чанартай, хүртээмжтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээг эх орондоо авдаг байхын төлөө хичээнгүйлэн ажиллах болно” хэмээн онцлон хэллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Болдсайхан эмч ажилдаа дэндүү эрт орж байна.Ядарна шүү дээ олон цаг хөл дээрээ зогсч, нерв шаардсан ажил хийхээр !Өөрийн биеийг бодож гам сайн хийвэл илүү олон хүнд буян хийнэ шүү ! (122.201.21.126)
    Иргэн
    2021 оны 03 сарын 02 | Хариулах
iШинэ мэдээ
С.Эрдэнэболд: Бид парламентат ёсныхоо дархлааг алдсаар байна 14 цаг 5 мин ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдлөө 15 цаг 12 мин Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ 15 цаг 30 мин МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа 15 цаг 32 мин Сэрэмжлүүлэг 15 цаг 34 мин Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин сайд Г.Койшибаев “Найрамдал” медалиар шагнууллаа 15 цаг 34 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид зочилж, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиров 15 цаг 37 мин Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралдааныг өндөрлүүллээ 15 цаг 38 мин Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байна хэмээн шүүмжилжээ 15 цаг 40 мин Сэлэнгэ аймагт орхигдсон сургуулийн барилгыг сэргээн, барилгын цэргийн анги байгуулна 16 цаг 40 мин П.Сайнзориг: АН үл ойлголцлоо нам дотроо шийдээд, парламентын үйл ажиллагаанд хэвийн оролцох ёстой 16 цаг 44 мин Төв аймаг нийтийн тээвэр, захиалгат үйлчилгээний аппликэйшн хөгжүүлнэ 16 цаг 50 мин Энхтайваны өргөн чөлөөн дэх автобусны буудлыг халаас зогсоолгүй болгож, нийтийн тээврийн хөдөлгөөнийг сайжруулна 17 цаг 0 мин Дотоодын цэргийн алба залуучуудад амьдралын шинэ алхмыг нээж байна 17 цаг 0 мин С.Бямбацогт: 100 тэмээгээ чононд идүүлчихлээ гэсэн мессеж иргэнээс ирсэн 17 цаг 4 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1100 давлаа 19 цаг 25 мин Галт зэвсгийн гэрчилгээтэй холбоотой 14 төрлийн үйлчилгээг цахимаар аваарай 19 цаг 41 мин Чанаргүй сургалттай авто сургуулиуд зам тээврийн осолд нөлөөлж байна 20 цаг 26 мин Барилгын салбарын ажиллах хүчний эрэлт эрс нэмэгджээ 20 цаг 30 мин Монголд тахийг дахин нутагшуулах хамтын ажиллагааг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцлов 20 цаг 44 мин
iИх уншсан
Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын та...
Top