x

2021 онд 1.02 их наяд төгрөгөөр даатгуулагчид шаардлагатай тусламж, үйлчилгээг санхүүжүүлнэ

Аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгуулагуудын удирдлага болон эмч мэргэжилтнүүдэд зориулсан сургалт эхэллээ.

Азийн хөгжлийн банк, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар хамтран лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагуудад “Төлбөрийн хэмжээ, жагсаалт, журам батлах тухай” ЭМДҮЗ-ийн 2021 оны 03 дугаар тогтоолыг танилцуулах сургалтыг энэ сарын 18-20-ны өдрүүдэд онлайнаар зохион байгуулж байгаа ажээ.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд сургалтыг нээж үг хэлэхэдээ төлбөрийн хэмжээ, жагсаалт, журам батлах тухай” ЭМДҮЗ-ийн 2021 оны 03 дугаар тогтоолын талаар танилцуулж “2021 он бол манай салбарын хувьд нэн чухал, хариуцлагатай жил болж байна. Коронавируст /COVID-19 / халдварын цар тахлыг эрсдэл багатай, амжилттай даван туулах, ард иргэдээ вакцинжуулалтад хамруулах чухал ажлыг хийж гүйцэтгэхийн зэрэгцээ Эрүүл мэндийн салбарын цогц шинэчлэлийг иргэд, даатгуулагч, эрүүл мэндийн ажилтнуудад ээлтэй хэрэгжүүлж эхлэх үүрэг бидний өмнө тулгарч байна.

Өнгөрсөн наймдугаар сард Эрүүл мэндийн багц хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн дагуу Эрүүл мэндийн даатгалын цогц шинэчлэл хийх, стратегийн худалдан авалтыг бий болгох эрх зүйн орчин бүрдсэн. Түүнчлэн эмнэлэгийн тусламж, үйлчилгээний хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлж, төрийн болон орон нутгийн өмчийн нэгдсэн эмнэлэг, төрөлжсөн мэргэжлийн төв эмнэлгүүдийг хагас бие даасан байдлаар ажиллуулах, Эм, эмнэлгийн хэрэгслийн зохицуулалтын агентлагийн үйл ажиллагааг эхлүүлэх зэрэг томоохон ажлууд биднийг хүлээж байна.

Хууль батлагдсан өдрөөс эхлэн Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь Азийн хөгжлийн банкны техник туслалцааны төслийн дэмжлэгтэйгээр хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг тодорхой үе шат, төлөвлөгөөтэйгээр хийж гүйцэтгэж ирсэн. Тухайлбал,

  • Стратегийн худалдан авагч байгууллага болгох зорилгоор Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын бүтэц, орон тооны хязгаарыг шинэчлэн батлуулсан.

  • Улсын төсвөөс санхүүжиж байсан тусламж, үйлчилгээний зардал болох 480 тэрбум төгрөгийг эрүүл мэндийн даатгалын санд нэгтгэн төвлөрүүлж 2021 онд нийт 1.02 их наяд төргөгөөр ард иргэд, даатгуулагчид шаардлагатай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг эрүүл мэндийн байгууллагуудаас худалдан авахаар болоод байна.

  • Мөн шинэчлэлийн ажлын хүрээнд эрүүл мэндийн даатгалын сангаас эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх тусламжийг 2020 оны 11 сараас шинэчилсэн журмаар олгох ажлыг амжилттай хэрэгжүүлж эхлээд байна. Энэ үйлчилгээ нь хуучин зөвхөн сарын эхний 3-5 хоногт, цөөн тооны эмийн сангаас зөвхөн өрх, сум, тосгоны эмчийн бичсэн жороор үйлчлүүлдэг, иргэдэд хүртээмжгүй, чирэгдэлтэй байсан бол одоо иргэд сарын аль ч өдөр цахим эмийн жорыг бүх шатны эрүүл мэндийн байгууллагын эмчээр бичүүлж, өөрт ойр байрлах хүссэн эмийн сангаас хөнгөлттэй эмээ чирэгдэлгүй, хүртээмжтэй авч үйлчлүүлдэг болсон байна. Цаашид лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагын эмч нар энэхүү үйл ажиллагаанд идэвхитэй оролцож, иргэдэд чирэгдэлгүй үйлчлэх тал дээр санаачлагатай хамтран ажиллахыг хүсэж байна.

Өнөөдрийн сургалтаар та бүхэнд эрүүл мэндийн салбарын шинэчлэл, гүйцэтгэлийн санхүүжилтийн чухал хэсэг болох Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 03 дугаар тогтоолоор батлагдаж, Хууль зүйн яаманд бүртгэгдсэн “Тусламж, үйлчилгээний санхүүжилтийн шинэчилсэн жагсаалт, журам, тариф”-ыг танилцуулах гэж байна. Энэхүү тогтоолоор батлагдсан шинэчилсэн багцын гол зарчим, өөрчлөлтүүдээс заримыг онцлон дурьдвал:

  • Амбулаторийн тусламж үйлчилгээний төрлийг нэмэгдүүлэн 5 бүлгээр төрөлжүүлэн, нийт 11 ялгаатай оношийн хамааралтай бүлгээр санхүүжих болж байна.

  • Өндөр өртөг бүхий мэс заслын хэрэгсэл нь мэс заслаасаа тусдаа санхүүждэг байсан бол мэс заслын хэрэгслийн зардлыг мэс заслын үндсэн багцтай нэгтгэлээ.

  • Эрчимт эмчилгээний багцыг бий болгон санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлсэн.

  • Хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээг өвчний хүнд болон хөнгөн зэргээс хамааруулан ялгаатай санхүүжүүлэхээр тооцсон. Энэ нь хүнд өвчтөн их хэвтдэг эмнэлэгт алдагдал үүсэхээс сэргийлж, даатгуулагчаас нэмэлт эм, тариа гаднаас авхуулдаг байдлыг зогсоох зорилготой.

  • Өндөр өртөг бүхий оношлогоо, шинжилгээг санхүүжүүлэхээр болсон. Сангаас даатгуулагчид хийсэн оношлогоо, шинжилгээний зардалд улирлын 165 мянган төгрөг хүртэл санхүүжилт олгодог байсныг өндөр өртөг бүхий /MRI, CT, дуран, цөмийн оношлогоо, зүрхний эхо гэх мэт/ оношлогоо, шинжилгээний зардлын 70 хувийг сангаас хариуцаж, иргэн 30 хувийг төлөх зохицуулалт хийсэн.

  • Нэн шаардлагатай өндөр өртөгтэй тусламж, үйлчилгээг эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь санхүүжүүлэхээр боллоо. Тухайлбал: Хорт хавдар, харвалт шигдээс, түлэгдэлт, төрөлхийн гажиг, төрөх, эмэгтэйчүүд, халдварт өвчин гэх мэт амь нас аврах нэн шаардлагатай болон иргэдэд санхүүгийн эрсдэл учруулж болох тусламж үйлчилгээг 100% эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэхээр боллоо.

  • Цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан “Коронавируст халдавр”-ын үеийн хэвтүүлэх эмчлүүлэх тусламж үйлчилгээг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх боломжтой болсон.

  • Сэргээн засах тусламж үйлчилгээг зөвхөн нэг оношийн хамааралтай бүлгээр санхүүжүүлдэг байсныг энэ төрлийн тусламж үйлчилгээг хөгжүүлэх дэлхийн чиг хандлагад нийцүүлэх зорилгоор 11 ялгаатай оношийн хамааралтай бүлэг үүсгэн, өртгийг тооцож оруулсан.

  • Уламжлалт анагаах ухааны тусламж үйлчилгээг оношоос үл хамааран ижил тарифаар санхүүждэг байсныг 14 ялгаатай оношийн бүлэг үүсгэн санхүүжүүлэх болсон.

  • Салбарын ачааллаас хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага хуваалцах боломжийг нэмэгдүүлэн сонгон шалгаруулалтанд тэнцсэн, даатгалын байгууллагатай гэрээ байгуулсан бүх эмнэлэг санхүүжилт авах боломж бүрдсэн.

Дээрх шинэчлэл нь хүн амын эрүүл мэндийн эрэлт хэрэгцээг хангах, даатгуулагчийг санхүүгийн эрсдлээс хамгаалах, эрүүл мэндийн даатгалын тусламж, үйлчилгээний хүртээмж, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн бөгөөд энэхүү зорилгод хүрэхэд хэрэгжилтийн түвшинд эрүүл мэндийн байгууллагуудын оролцоо үүрэг нэн чухал байна" гэдгийг хэллээ.

Энэ удаагийн сургалтаар Азийн хөгжлийн банкны МОН 9701 төслийн зөвлөхүүд болон Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын мэргэжилтнүүд хамтран аймаг нийслэлийн 50 гаруй эрүүл мэндийн байгуулагуудын удирдлага болон эмч мэргэжилтнүүдэд эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх тусламж үйлчилгээний багцын шинэчлэлтийн талаар хичээл зааж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх юм байна.

Эх сурвалж: ЭМДЕГ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
С.Эрдэнэболд: Бид парламентат ёсныхоо дархлааг алдсаар байна 13 цаг 4 мин ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдлөө 14 цаг 11 мин Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ 14 цаг 29 мин МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа 14 цаг 31 мин Сэрэмжлүүлэг 14 цаг 33 мин Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин сайд Г.Койшибаев “Найрамдал” медалиар шагнууллаа 14 цаг 33 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид зочилж, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиров 14 цаг 36 мин Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралдааныг өндөрлүүллээ 14 цаг 37 мин Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байна хэмээн шүүмжилжээ 14 цаг 38 мин Сэлэнгэ аймагт орхигдсон сургуулийн барилгыг сэргээн, барилгын цэргийн анги байгуулна 15 цаг 39 мин П.Сайнзориг: АН үл ойлголцлоо нам дотроо шийдээд, парламентын үйл ажиллагаанд хэвийн оролцох ёстой 15 цаг 42 мин Төв аймаг нийтийн тээвэр, захиалгат үйлчилгээний аппликэйшн хөгжүүлнэ 15 цаг 49 мин Энхтайваны өргөн чөлөөн дэх автобусны буудлыг халаас зогсоолгүй болгож, нийтийн тээврийн хөдөлгөөнийг сайжруулна 15 цаг 59 мин Дотоодын цэргийн алба залуучуудад амьдралын шинэ алхмыг нээж байна 15 цаг 59 мин С.Бямбацогт: 100 тэмээгээ чононд идүүлчихлээ гэсэн мессеж иргэнээс ирсэн 16 цаг 3 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1100 давлаа 18 цаг 24 мин Галт зэвсгийн гэрчилгээтэй холбоотой 14 төрлийн үйлчилгээг цахимаар аваарай 18 цаг 39 мин Чанаргүй сургалттай авто сургуулиуд зам тээврийн осолд нөлөөлж байна 19 цаг 25 мин Барилгын салбарын ажиллах хүчний эрэлт эрс нэмэгджээ 19 цаг 29 мин Монголд тахийг дахин нутагшуулах хамтын ажиллагааг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцлов 19 цаг 43 мин
iИх уншсан
Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын та...
Top