x

С.Энхболд: Энэ сарын 23-наас вакцинжуулалтыг эхлүүлхээр төлөвлөсөн

Эрүүл мэндийн сайд С.Энхболд Нийслэлийн хэмжээнд тархсан коронавируст халдварын голомт болон вакцины талаар мэдээллийг өглөө. 

Тэрээр "Нийслэлийн хэмжээнд коронавируст халдварын 120 гаруй голомт байгаагаас 30 нь идэвхтэй байна гэдэг судалгааг эрдэмтдийн зөвлөл, тандалтын багаас хийсэн. Энэ хүрээнд 100 мянга орчим хүн байгаа хэмээн тооцоолоод эхний гурав хоногт голомтын өргөтгөсөн тандалт хийсэн. Дараагийн төлөвлөгөө бол нэг захаас нь нөгөө зах руу хөөж шинжилгээ авах юм. Ийм түүврийн тандалтын арга байдгийг хэрэгжүүлээд явж байгаа. 

"Нэг хаалга-Нэг шинжилгээ" арга хэмжээ халдвар авчихаад шинж тэмдэггүй яваад байгаа иргэдийг илрүүлэх зорилготой. Эхний байдлаар үр дүнгээ өгч, 17 тохиолдлыг илрүүллээ. Мөн голомтыг хумих, вакцинжуулалт эхлэхэд шаардлагатай суурь нөхцөлийг бий болгох зорилготой ажил үргэлжилж байгаа гэж ойлгож болно" гэлээ. 

Мөн үргэлжлүүлэн вакцины талаар "Хөл хорио 23-наас дуусна. Манай улсад 23-наас вакцин хийж эхэлнэ. ДЭМБ-аас одоогийн байдлаар Pfizer-ийн вакциныг яаралтай горимоор хийх зөвшөөрөл олгочихсон байгаа. Энэ долоо хоногт AstraZeneca вакцин бүх шатны туршилт шинжилгээгээ даваад зөвшөөрөл олгогдоно.

Манай улс 4 төрлийн вакцин оруулж ирэхээр гэрээ хэлэлцээр хийгээд эхнээсээ тээвэрлэлтийн асуудлыг төлөвлөөд явж байна. Эхний ээлжид AstraZeneca, Pfizer-ийн вакцинууд орж ирнэ. ХӨСҮТ-д Үндэсний агуулах байдаг. Тоног төхөөрөмжүүдийг хангасан байгаа. Pfizer-ийн вакциныг -70 градусын нөхцөлд хадгалах ёстой. Агуулах тоног төхөөрөмжийг суурилуулсан, тээвэрлэлт хадгалах бэлтгэлийг хангасан. 

2020 оны долоодугаар сараас эхлэн COVAX хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ тавиад хамрагдаад явж байна. COVAX хөтөлбөрөөр хүн амын 20 хувийг хамруулна. Үлдсэн 40 хувийг өөрсдийн санхүүжилтээр хийнэ. Санхүү төсөв, худалдан авалтын журмаар худалдан авалт хийх асуудал Сангийн яаманд асуудал шийдэгдсэн. Нийт хүн амын 60 хувийг буюу 2 сая орчим хүнд вакцинд хамруулна. 0-18 насны 1.2 сая хүн, 18-аас дээш насны 2 сая орчим хүн байгаа. Зарим вакцин 16-аас дээш насныханд хийдэг. Дийлэнх нь 18-аас дээш насныханд хийнэ гэсэн зөвлөмжтэй явж байгаа учраас бид нийт хүн амын 60 хувийг вакцинжуулна. Зардал, төсөв бүгд шийдэгдсэн байгаа. Одоо худалдан авалт, тээвэрлэлт яригдаж байна" гэлээ.

Хүн амыг COVID-19-ийн вакцинжуулалтад хамруулах дараалал:

 

Зорилтот хүн ам

Хамрагдах хүн амын тоо

Нийт хүн амд эзлэх хувь

1

Эрүүл мэндийн салбарын нийт ажилчид

56.047

1.7%

2

Хариу арга хэмжээний багт ажиллаж буй бусад салбарынхан (онцгой байдал, цагдаа гэх мэт)

52.750

1.6%

3

50-аас дээш насны хүн ам

583.545

17.7%

4

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд

230.781

7%

5

Суурь өвчтэй хүмүүс (зүрх судас. чихрийн чижин, хорт хавдар гэх мэт)

276.937

8.4%

6

Дайчлах боломжтой ажиллагсад (вакцинжуулалт хариу арга хэмжээний багт ажиллана)

65.937

2%

7

Стратегийн ач холбогдолтой салбарын ажилчид (хил, гааль, нүүр тээврийн жолооч гэм мэт)

329.687

10%

8

Бүх шатны боловсролын байгууллагын ажилчид

69.234

2.1%

9

Вакцинжуулалтад хамрагдах шаардлагатай бусад хүн ам

313.202

9.5%

 

 

1.978.120

60%

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
С.Эрдэнэболд: Бид парламентат ёсныхоо дархлааг алдсаар байна 13 цаг 23 мин ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдлөө 14 цаг 30 мин Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ 14 цаг 48 мин МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа 14 цаг 49 мин Сэрэмжлүүлэг 14 цаг 52 мин Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин сайд Г.Койшибаев “Найрамдал” медалиар шагнууллаа 14 цаг 52 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид зочилж, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиров 14 цаг 54 мин Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралдааныг өндөрлүүллээ 14 цаг 56 мин Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байна хэмээн шүүмжилжээ 14 цаг 57 мин Сэлэнгэ аймагт орхигдсон сургуулийн барилгыг сэргээн, барилгын цэргийн анги байгуулна 15 цаг 58 мин П.Сайнзориг: АН үл ойлголцлоо нам дотроо шийдээд, парламентын үйл ажиллагаанд хэвийн оролцох ёстой 16 цаг 1 мин Төв аймаг нийтийн тээвэр, захиалгат үйлчилгээний аппликэйшн хөгжүүлнэ 16 цаг 8 мин Энхтайваны өргөн чөлөөн дэх автобусны буудлыг халаас зогсоолгүй болгож, нийтийн тээврийн хөдөлгөөнийг сайжруулна 16 цаг 18 мин Дотоодын цэргийн алба залуучуудад амьдралын шинэ алхмыг нээж байна 16 цаг 18 мин С.Бямбацогт: 100 тэмээгээ чононд идүүлчихлээ гэсэн мессеж иргэнээс ирсэн 16 цаг 22 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1100 давлаа 18 цаг 43 мин Галт зэвсгийн гэрчилгээтэй холбоотой 14 төрлийн үйлчилгээг цахимаар аваарай 18 цаг 58 мин Чанаргүй сургалттай авто сургуулиуд зам тээврийн осолд нөлөөлж байна 19 цаг 43 мин Барилгын салбарын ажиллах хүчний эрэлт эрс нэмэгджээ 19 цаг 47 мин Монголд тахийг дахин нутагшуулах хамтын ажиллагааг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцлов 20 цаг 2 мин
iИх уншсан
Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын та...
Top