x

У.Хүрэлсүх: Би цаашдаа Монгол төрийнхөө төлөө, шударга ёс, шударга шүүхийн төлөө зүтгэнэ

МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхий сайдын албан тушаалаас огцорч байгаагаа мэдэгдлээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Манай улсын эрхэм хүндэт иргэдээ, та бүхэндээ хандан таагүй мэдэгдэл хийж байгаадаа хүлцэл өчье.

Хоёр хоногийн өмнө дөнгөж төрсөн эмэгтэйг ХӨСҮТ рүү тээвэрлэхдээ хариуцлагагүй үйл ажиллагаа явагдсаныг та бүхэн мэдэж байгаа. Би эцэг хүн. Гэр бүлтэй, охин үртэй хүн. Энэ явдал нь Улсын Ерөнхий сайдын хувьд ч, эцэг хүний хувьд ч сэтгэл эмзэглүүлсэн үйл явдал байлаа.

Тухайн эмэгтэйгээс, ар гэрийнхнээс нь чин сэтгэлээсээ уучлал гуйж, биднийг өршөөгөөрэй гэж хүсье. Энэ явдалд Монгол улсын Ерөнхий сайд ёс зүйн хувьд хариуцлага ёстой гэж бодож байна. 

Монголын төр ард түмэндээ үйлчилдэг байгаасай гэж чин сэтгэлээсээ бодож, эрмэлзэж, ард түмний итгэлийг хүн ёсоор хариулъя гэж хичээн зүтгэж ирсэн. 

Энэ цар тахлыг амжилттай давахын төлөө УОК, Засгийн газар бүхий л хүчээ дайчлан ажилласан. Бидэнд амжилт ололт, алдаа оноо ч байгаа. 10 сарын хугацаанд халдвар алдаагүй. Бидний хийж буй ажил нь урьд өмнө нь хэзээ ч хийж хэрэгжүүлж байгаагүй арга хэмжээнүүд. Энэ бүхний үр дүнд коронавирусаар нэг ч хүн нас бараагүй. Хийж үзээгүй ажлыг хийхэд алдаа оноо гардгийг бүгд мэднэ. Цар тахлын эсрэг тэмцэж байгаа хэн бүхэнд талархаж байна.

Гэхдээ хариуцлага алдаж, хөөрхий эмэгтэйг ямар нөхцөлд авч явсныг бид бүгд харсан. Иймд алдаа гарвал хариуцлагаа үүрч чаддаг төр засаг байх ёстой. Үүнийг би байнга хэлдэг. Гэвч энэ удаа элэг шимшрэм байдалтайгаар авч явсанд миний бие дахин хүлцэл өчиж байна.

Би өөрөө цэргийн хүн, дайны гал шугам дээр өөрийнхөө командтай хамт тулалдаанд орж ялвал ялж, яладвал тэр довон дээрээ үхдэг хувь заяа бол цэрэг хүнийх. Тийм учраас би энэ танхимыг элэг бүтэн явна гэж бодсон.

Төрийн нүд сэргэг, чих сонор байх ёстой. Иргэд хариуцлага тооцохыг шаардсан. Үүнийг бид хүлээн авч байна. Ёс зүйтэй төр, ёс зүйтэй хүн байх ёстой.

Хариуцлагаа үүрч, Монгол Улсын Ерөнхий сайд хэмээх хүндэт албан тушаалаас огцорч байгаагаа мэдэгдэж байна.

Ард түмний минь жагсаал цуглаан болж байгааг далимдуулж улстөрийн үйл ажиллагаа болсон. Миний итгэж найдаж, хамтарч ажилласан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмнийг үймээн самуунд турхирч, хөрөнгө санхүүжилт хийж, ард түмний тайвнаар өөрсдийн үзэл бодлоо илэрхийлсэн жагсаалыг улс төржүүлсэн. 

Миний итгэл найдвар үнэхээр алдарч байгаа. Цаашдаа ч гудамж талбайн жагсаалыг зохион байгуулалттайгаар хийж, нийтийн эмх замбараагүй байдалд өдөөн турхирах гэсэн үйл ажиллагааг төлөвлөж байгааг үгүйсгэхгүй гэж бодож байна.

Тиймээс би улсынхаа эрх ашгийг дээдэлдэг Ерөнхий сайдын хувьд хэлэхэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн институт, Монгол Улсын Засгийн газар хооронд зүй бус харилцаа үүсэх вий, үүнээс болж олон түмэн үймээн самуунд турхирагдан орох вий, монгол хүний амь нас үрэгдэх вий гэхээс сэргийлж байгаа юм. 

Дахиж долдугаар сарын 1-н шиг үйл явдал битгий гараасай гэж хүсэж байна. 

Монгол Улсын Ерөнхийлөгч бол ард түмний эв нэгдлийн илэрхийлэл. Ард түмний аюулгүй байдлыг хангаж хамгаалж байх үүрэгтэй, Үндсэн хуулийн үүрэгтэй хүн. Харамсалтай нь энэ ажлуудыг хийж чадахгүй, зөвхөн өөрийнхөө сонгуулийн ажлыг удаа дараа хийж, улс төрийн оноо авах гэсэн, ард иргэдийн сэтгэл санааг үймүүлсэн мэдээ цацаж байгааг хэвлэлийнхэн та бүгд мэднэ. 

Үндсэн хуулийн дагуу өнөөгийн Ерөнхийлөгчид хариуцлага тооцох ёстой гэж эрх баригч намын даргын хувьд үзэж байгаагаа илэрхийлье!

Төр түвшин түмэн олон амгалан байх ҮАБЗ-ын гурван гишүүний шууд асуудал байдаг юм. Харамсалтайн өнөөгийн ерөнхийлөгч маань энэ ажлаа хийж чадахгүй байна. 

Би ард түмнээ боддог. Улс төрийн үймээн самуунаас болж улс оронд минь эмх замбараагүй байдал битгий үүсээсэй гэж бодож байна. Тийм учраас огцорч байна. 

Миний бие улс төрөөс явж байгаа юм биш. Би цаашдаа Монгол төрийнхөө төлөө зүтгэнэ. Шударга ёс, шударга шүүхийн төлөө зүтгэнэ. 

Маргааш нөгөөдрийн дотор шинэ Ерөнхий сайдыг тодруулна" гэлээ. 

МАН-ын Удирдах зөвлөл болон Бага хурлыг маргааш буюу 2021 оны нэгдүгээр сарын 22-нд зарлажээ.

Удирдах зөвлөл, Бага хурлаас дараагийн Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулна. Ийнхүү шинээр томилогдсон Ерөнхий сайд ирэх долоо хоногт танхимаа бүрдүүлэх нь.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Зочин (140.78.5.102)
    сэтгэцийн өвчтэй хог шүү. Парламентын үнэмлэхүй олонх ялсан намын дарга. Хамгийн хүчтэй эрх мэдэлтэй Ерөнхий сайд байх бүх хууль зүйн боломж нь бүрдсэн үед ажлаа өгдөг гэнэ ээ. Шалтгаан нь улс удирдаж чадаагүй. Энгийн ажил зохион байгуулж чадахгүй. Асуудлынхаа гол цөмийг харахгүй. Эдийн засаг, боловсрол, эрүүл мэнд, соёл... гол асуудлуудаа хамтад нь харж авч явах чадваргүй.... ерөөсөө ч сачий хүрэхгүй жулдчаад одоо араас нь том том чаагаад. хөгийн ч эр болдоо
    2021 оны 01 сарын 28 | Хариулах
  • Зочин (66.181.161.29)
    Yu xutsna be
    2021 оны 01 сарын 25 | Хариулах
  • Зочин (175.223.30.59)
    ЕСайдын суудал дээрээ тэмцэж чадахгүй өөр хаана очиж байж тэмцэх гээд байнаа?
    2021 оны 01 сарын 22 | Хариулах
  • Усан нүдэт (103.57.95.60)
    Шүүхийнхэнийг Ерөнхийлөгч томилдог. Хүрэлсүх: Би ерөнхийлөгч болоод... гэж хэлж
    2021 оны 01 сарын 21 | Хариулах
  • Зоригт (188.168.155.231)
    Ийм л зальтай хулгайч даа нэг их ард тумнээ боддог хун болчихож гэнэ чи сонгуулийн омно юу ярьж байлаа монгол торийг хулгайчуудаас салган цэвэрлэх юм ярьж байснаа хулгайчуудаа бугдийг луйварын аргаар чирээд торийг луйвардаж авсаныг чинь бид мартаагуй байна ..одоо еронхий сайдын албыг шудрага дуртэй огоод еронхийлогчийн сэнтийд ухэн хатан тэмцэх гэж байгааг чинь ойлгох хун хэд байгаа юм бол
    2021 оны 01 сарын 21 | Хариулах
  • зочин (119.40.98.18)
    Одоо шудрага ёс гэвэл хотын дарга Сумъяабазар огцорвол төрөө цэвэр тунгалаг болно.
    2021 оны 01 сарын 21 | Хариулах
iШинэ мэдээ
Мехико хот “Формула-1”-ийг 2028 он хүртэл зохион байгуулна 3 цаг 47 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Исланд Улсад албан ёсны айлчлал хийнэ 3 цаг 54 мин Хотын төв талбайд “Дугуйтай Улаанбаатар-2025” өдөрлөг зохион байгуулна 4 цаг 1 мин ITER реакторын соронзон ороомгийг угсарч дуусгажээ 4 цаг 10 мин Н.Номтойбаяр: Л.Оюун-Эрдэнийн оронд би байсан бол өрөөнд нь ороод уучлал гуйна 5 цаг 25 мин “Улаанбаатар Радио”-гийн 1222 м.кв талбайг нийслэл өмчдөө буцаан авчээ 7 цаг 13 мин Монгол, Бутаны парламентын төлөөлөгчид иргэний нийгмийн харилцааны туршлагаа хуваалцлаа 7 цаг 14 мин “Монгол дархны уламжлал, шинэчлэл” анхдугаар чуулган Төрийн ордонд зохион байгуулагдлаа 7 цаг 15 мин Монгол, Тайландын иргэний нисэхийн байгууллагууд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа 7 цаг 16 мин “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалт Дархан-Уул аймагт зохион байгуулагдлаа 7 цаг 17 мин Монголын шатарчид Ази тивийн аваргад өрсөлдөнө 7 цаг 18 мин Иргэний эрүүгийн хариуцлагын тодорхойлолтыг E-Mongolia системээр аваарай 7 цаг 24 мин Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал 8 цаг 50 мин Ойн түймрийн улмаас экосистем бүрэн өөрчлөгдөж байна 10 цаг 4 мин Толгойтын замын шинэ гүүр, авто замын эхний ээлжийн ажил дуусах шатандаа орлоо 10 цаг 8 мин Хүүхэд төвтэй боловсролын “3Пи” хөтөлбөрийг танилцуулж байна 10 цаг 10 мин Ерөнхий сайд “Ногоон бүс”-ийн дулаалга, халаалтын ажлын явцтай танилцлаа 10 цаг 12 мин УИХ-ын өнөөдрийн үдээс өмнөх чуулганы хуралдаан гурван асуудлаар завсарлав 10 цаг 14 мин Сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн Цэцийн дүгнэлтийг Байнгын хороо дэмжсэнгүй 10 цаг 15 мин 48 дугаар сургуулийн “Гялбаа” хамтлаг Дэлхийн аварга боллоо 10 цаг 17 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын та...
Top