x

АН үндсэн дүрмийн өөрчлөлтөө бүртгүүлэхээр Дээд шүүхэд дахин хандана

Улсын дээд шүүхээс өчигдөр Ардчилсан намын үндсэн дүрэмд оруулах нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэх, цахим бүртгэлд намын даргийн бүртгэлийг өөрчлүүлэх болон бусад асуудлыг хэлэлцсэн. Улмаар УДШ Ардчилсан намын дарга асан С.Эрдэнэ болон намын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Тувааныг намын даргаар бүртгэхээс татгалзсан

Мөн Ардчилсан намын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 10-р их хурлаар баталсан Үндсэн дүрмэнд оруулсан нэмэлт өөрчлөлтийг хэлэлцээд цөөн тооны зарим зүйл заалтыг тодруулах, дугаар эрэмбийг шинэчлэх, холбогдох бусад бичиг баримт ирүүлэх шийдвэр гаргасан билээ. Тиймээс Ардчилсан намын 10-р их хурлаар баталсан Үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийн техникийн шинж чанартай жижиг тодруулга засварыг хавсарган Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр дахин өгөхөөр болжээ. 

Ардчилсан намаас Шүүхийн үйл явцад хүндэтгэлтэй хандаж буйгаа илэрхийлээд 2017 онд Ардчилсан нам шинэ дүрмээ бүртгүүлэхэд Улсын дээд шүүхээс тухайн үед адил төстэй тодруулга шаардан буцааж байсан бөгөөд техникийн шинжтэй засварыг хийснээр дахин бүртгүүлж байсныг сануулав. 

Өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр үйлчилж буй дүрмийн дагуу Ардчилсан намын хэрэг эрхлэх газар, Нийслэлийн болон бүх дүүргүүд, 21 аймгийн намын хороод хэвийн үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд “Хотынхондоо тусалья”, “Малчиддаа тусалья” зэрэг иргэддээ туслах аянуудыг цар тахалын хүнд үе тохиосон ч амжилттай зохион байгуулж байна. 

Хамгийн гол нь Ардчилсан нам цар тахалын үед иргэддээ ээлтэй засаглалыг хэрэгжүүлж чадахгүй байгаа эрх баригч МАН-ын удаа дараагийн оновчгүй шийдвэрт онц шүүмжлэлтэй хандаж буй бөгөөд тэдний буруу бодлогод иргэдийн хамт хатуу хяналт тавьж сөрөг хүчний үйл ажиллагаагаа эрчимтэй хэрэгжүүлэх болно гэдгээ мэдэгдлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (139.5.218.185)
    Туваанл өөрөө түр шилжүүлж өглөө гээд ТВ ээр гарсаныг бүгд л харсан. Харин одоо энэ бүгдээ үгүйсгээд элдэв хэл ам гаргаж байгаа нь Эрдэнээгийн хувьд харамсалтай...
    2021 оны 01 сарын 17 | Хариулах
  • Иргэн (66.181.176.155)
    Ккк... Тэгээд АН даргагүй болж байгаа хэрэг үү... С.ЭРДЭНЭ лав биш... Гэхдээ тэнэг биш бол Тулаан нь байх ёстой... С.ЭРДЭНЭ намаа ялагдуулж түмний ШИВШИГ болчихоод олон нийтийн өмнө хадаг яндар БОЛЖ байгаад л ТАМГАА УИХ -ын шинэхэн гишүүн, АН-ын дэд дарга ТУВААНД гардуулчихаад олон ТҮМНЭЭС ИЧДЭГГҮЙ ямар "ПАД ХАР ШИРЭН НҮҮР"- лээд зогсож байгааг хараад өмнөөс нь ИЧИЖ БАЙНА... ЗАЙЛААЧ...
    2021 оны 01 сарын 15 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
“Улаанбаатар Радио”-гийн 1222 м.кв талбайг нийслэл өмчдөө буцаан авчээ 1 цаг 51 мин Монгол, Бутаны парламентын төлөөлөгчид иргэний нийгмийн харилцааны туршлагаа хуваалцлаа 1 цаг 52 мин “Монгол дархны уламжлал, шинэчлэл” анхдугаар чуулган Төрийн ордонд зохион байгуулагдлаа 1 цаг 52 мин Монгол, Тайландын иргэний нисэхийн байгууллагууд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа 1 цаг 54 мин “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалт Дархан-Уул аймагт зохион байгуулагдлаа 1 цаг 55 мин Монголын шатарчид Ази тивийн аваргад өрсөлдөнө 1 цаг 56 мин Иргэний эрүүгийн хариуцлагын тодорхойлолтыг E-Mongolia системээр аваарай 2 цаг 2 мин ХЗХ: Амь, Амьдрал 3 цаг 28 мин Ойн түймрийн улмаас экосистем бүрэн өөрчлөгдөж байна 4 цаг 41 мин Толгойтын замын шинэ гүүр, авто замын эхний ээлжийн ажил дуусах шатандаа орлоо 4 цаг 45 мин Хүүхэд төвтэй боловсролын “3Пи” хөтөлбөрийг танилцуулж байна 4 цаг 47 мин Ерөнхий сайд “Ногоон бүс”-ийн дулаалга, халаалтын ажлын явцтай танилцлаа 4 цаг 50 мин УИХ-ын өнөөдрийн үдээс өмнөх чуулганы хуралдаан гурван асуудлаар завсарлав 4 цаг 51 мин Сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн Цэцийн дүгнэлтийг Байнгын хороо дэмжсэнгүй 4 цаг 53 мин 48 дугаар сургуулийн “Гялбаа” хамтлаг Дэлхийн аварга боллоо 4 цаг 54 мин Иргэдийн дулаан хангамжийг шударга, хэмнэлттэй, хүртээмжтэй болгоход чиглэсэн хуулийн төсөл боловсруулагджээ 4 цаг 56 мин 2025 оны нөхөн сонгуулийн техник, программын шалгалтад зориулсан ажлын хэсэг байгуулав 5 цаг 2 мин СЗХ-ны дарга АНУ, Канадын хөрөнгийн зах зээлийн удирдлагуудтай уулзав 5 цаг 3 мин Сэлэнгэ аймагт шороон шуургатай, салхи ширүүсч байна 5 цаг 4 мин Баянгол дүүргийн Хавдрын төв HIPEC эмчилгээг нэвтрүүллээ 5 цаг 5 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа
Top