x

Ц.Цогт: Шүүгчийн цалин 2700.000-5500.000 төгрөг. 8-11 саяын цалин авдаг шүүгч Монголд байхгүй

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн билээ. 

Өнгөрөгч долоо хоногт УИХ-ын нэгдсэн чуулганаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх  үед гишүүн Т.Аюурсайхан санаачлан шүүгчийн цалинг бууруулах, ажилласан жилийн нэмэгдэл /2 хувь/ болон тэтгэврийн нэмэгдлийг /үндсэн цалингийн 80 хувиар тооцдог/ хасах санал оруулж гишүүдийн олонхиор дэмжүүлж чадсан билээ. Тиймээс өчигдөр болсон Байнгын хорооны хуралдаан дээр Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Цогт шүүгчийн цалинтай холбоотой асуудлаар дараах тайлбарыг хийв. 

Ц.Цогт:

"УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр шүүгчдийн цалинг найм, 11 сая гэх мэт зөрүүтэй мэдээллийг олон нийтэд тараасан тул тайлбар хийж, шүүгчийн цалингийн дээд, доод хязгаарыг мэдээлэх нь зүйтэй байх.

Тухайлбал, нэг жил ажиллаж байгаа шүүгч үндсэн цалин нь 2,700,000 төгрөг байдаг. Ямар ч нэмэгдэл байхгүй. НДШ-ийн шимтгэл, ХХОАТ-ыг хасаад анхан шатны шүүхэд нэгээс дөрвөн жил ажиллаж байгаа шүүгч нар гар дээрээ 2,150,000 төгрөг авч байна. Энэ бол шүүгчийн доод цалин.

Дээд шүүхэд 31-35 жил ажиллаж байгаа шүүгч нар мэргэжил нэгтнүүд дотроо хамгийн өндөр цалин авдаг. Тэдний үндсэн цалин 3,200,000 бол нэмэгдэл нь 2,300,000 байдаг. Гар дээрээ авч байгаа шүүгчийн хамгийн өндөр цалин нь 4,500,000 байна. Энэ бол 31 жил ажилласан хяналтын шатны шүүгчийн цалин. Найм, 11 сая төгрөгийн цалинтай нэг ч шүүгч Монголд байхгүй.

Үндсэн хууль болон Шүүхийн хуулиар заасан шүүгчийн цалинг бууруулж болохгүй гэдэг хязгаарлалтыг яах вэ гэдэг асуудал гарч ирж байна. Шүүгчийг өөрөөр орлого олох бүх боломжийг хуулиар хязгаарлаж өгдөг. Шүүгч нар багшлах болон эрдэм шинжилгээний ажлаас өөр ямар ч ажил хийж болохгүй. Энэ ажлыг хийдэг хүн 500 шүүгч дотор гарын тавын хуруунд хүрэхгүй.

Мөн шүүгч нар тэтгэвэрт гарсан хойноо хууль зүйн зөвлөгөө өгч, өмгөөлөл үзүүлж болохгүй гэдэг заалтыг энэ хуулиар зохицуулж өгч байгаа. Тиймээс хүний ажил амьдралын онцлог байдлыг харгалзаж, цалингийн асуудлыг шийдэж өгөөч гэж байнгын хорооны гишүүдээс хүсч байна" гэлээ.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (103.10.22.121)
    Энэ бол НД хуулиа зөрчиж байна хуулиар 45 хувь байдаг шүүгчид гээд давуу эрхтэй байдаг юм уу өлгий авс хоёрыг хүн бүхэн дайрдаг юм шүү нүцгэн ирээд нүцгэн буцдаг хорвоод хүн хүнээрээ амьдарцгаая илүү ихийг бүү хүс шунал ихэдвэл шулам болно
    2021 оны 01 сарын 15 | Хариулах
  • Зочин (103.10.22.121)
    Шүүгч доод цалин хоёр цалин долоон зуу дээд цалин таван сая таван зуу тэгвэл энгийн иргэд дөрвөн зуун хорь насаараа ажиллаад 350000 тэтгэвэрийн энгийн иргэд амьдарч болж байна 2саяаас 5 сая авдаг шүүгч хэдэн төг тэтгэвэр авах вэ энгийн иргэд бага тэтгэвэрээ.амьдарч болдог шүүгч бол амьдарч чадахгүй гэж үү яагаад заавал 80 хувь гэж зүтгээд байна ард түмэнээ ингэж ялгавартай үзэж болохгүй ядаж тэтгэвэрийн доод хэмжээг 500 болгооч гэхэд мөнгөгүй гээд нэмэхгүй байж шүүгчийн тэтгэврийг 80 хувиар ийм байж болохгүй эсэргүүцэж байна
    2021 оны 01 сарын 15 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
“Улаанбаатар Радио”-гийн 1222 м.кв талбайг нийслэл өмчдөө буцаан авчээ 2 цаг 7 мин Монгол, Бутаны парламентын төлөөлөгчид иргэний нийгмийн харилцааны туршлагаа хуваалцлаа 2 цаг 8 мин “Монгол дархны уламжлал, шинэчлэл” анхдугаар чуулган Төрийн ордонд зохион байгуулагдлаа 2 цаг 9 мин Монгол, Тайландын иргэний нисэхийн байгууллагууд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа 2 цаг 10 мин “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалт Дархан-Уул аймагт зохион байгуулагдлаа 2 цаг 11 мин Монголын шатарчид Ази тивийн аваргад өрсөлдөнө 2 цаг 12 мин Иргэний эрүүгийн хариуцлагын тодорхойлолтыг E-Mongolia системээр аваарай 2 цаг 18 мин ХЗХ: Амь, Амьдрал 3 цаг 44 мин Ойн түймрийн улмаас экосистем бүрэн өөрчлөгдөж байна 4 цаг 58 мин Толгойтын замын шинэ гүүр, авто замын эхний ээлжийн ажил дуусах шатандаа орлоо 5 цаг 2 мин Хүүхэд төвтэй боловсролын “3Пи” хөтөлбөрийг танилцуулж байна 5 цаг 3 мин Ерөнхий сайд “Ногоон бүс”-ийн дулаалга, халаалтын ажлын явцтай танилцлаа 5 цаг 6 мин УИХ-ын өнөөдрийн үдээс өмнөх чуулганы хуралдаан гурван асуудлаар завсарлав 5 цаг 8 мин Сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн Цэцийн дүгнэлтийг Байнгын хороо дэмжсэнгүй 5 цаг 9 мин 48 дугаар сургуулийн “Гялбаа” хамтлаг Дэлхийн аварга боллоо 5 цаг 11 мин Иргэдийн дулаан хангамжийг шударга, хэмнэлттэй, хүртээмжтэй болгоход чиглэсэн хуулийн төсөл боловсруулагджээ 5 цаг 13 мин 2025 оны нөхөн сонгуулийн техник, программын шалгалтад зориулсан ажлын хэсэг байгуулав 5 цаг 18 мин СЗХ-ны дарга АНУ, Канадын хөрөнгийн зах зээлийн удирдлагуудтай уулзав 5 цаг 20 мин Сэлэнгэ аймагт шороон шуургатай, салхи ширүүсч байна 5 цаг 21 мин Баянгол дүүргийн Хавдрын төв HIPEC эмчилгээг нэвтрүүллээ 5 цаг 21 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа
Top