x

Г.Занданшатар: Эрх зүйн хувьсгалт шинэтгэлийн эхийг тавьж чадсан гэдэгтээ эргэлзэхгүй байна

Монгол төрийн тулгуур баримт болох Үндсэн хууль нь төр, иргэн хоёрын харилцааны үндсийг тодорхойлж, шударга ёсны талаарх ард түмний суурь үнэлэмжийг илэрхийлдэг дээд хэм хэмжээний нийлбэр юм. Өдгөөгөөс 29 жилийн тэртээ 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр Монгол Улс ардчилсан, шинэ Үндсэн хуулиа баталсан. Энэ ойн өдрийг тохиолдуулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд ойн өдрийн мэндчилгээ дэвшүүллээ.

Тус мэндчилгээнд “Та бүхэндээ Монгол Улсын төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллага Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийн чин сэтгэлийн мэндчилгээ өргөн дэвшүүлье. Өдгөөгөөс 29 жилийн тэртээ 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр монгол түмэн ардчилсан, шинэ Үндсэн хуулиа баталж, “МЭДЭГТҮН, САХИГТУН” хэмээн даяар олноо зарлан тунхагласан билээ. Энэ бол төрт ёсны хоёр мянган жилийн түүхтэй Их Монгол Улс хөгжил дэвшлийн шинэ эринийхээ эхлэлийг тавьж, иргэний эрх, эрх чөлөөг дээдэлсэн шинэ нийгэм байгуулахын төлөө хийсэн ТҮҮХЭН СОНГОЛТ байлаа. 

Шинэ Үндсэн хуулийн Тавдугаар бүлгийн Жаран дөрөвдүгээр зүйлд Монгол Улсын Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн болох тухай заасан байдаг. Нийт монгол түмний оюун санааны хамтын бүтээл, нийгмийн зөвшилцлийн тунхаглал,  Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ардчилсан ёс, хүний эрх, хөгжил дэвшлийн бат илэрхийлэл болсон Үндсэн хуулийн Хүндэт харуул нь байх энэ эрхэм журамт үүргээ Монгол Улсын Үндсэн хуулийн цэц нэр төртэй биелүүлсээр ирснийг талархан тэмдэглэж байна” гэжээ.  

Монголын ард түмний улсаа мандуулах чин хүсэл, бат эрмэлзлийг баринтагласан Үндсэн хуулийг зөрчин гажуудуулах аливаа үйлдэл, санаархлыг таслан зогсоох, зүйл заалт бүрийг нь ёсчлон сахиулах Үндсэн хуулийн цэцийн үйл хэрэг чухамдаа улс орон, ард иргэдийнхээ ирээдүйн хувь заяаг хэлтийлгэлгүй зөв тэгш авч явах, гагцхүү хууль засагласан шударга нийгмийг цогцлоох тулгуур багана болж байдгийг Улсын Их Хурлын дарга мэндчилгээндээ онцолсон.  

“Өнгөрсөн 30 шахам жилд монголчууд бидний бүтээсэн хөгжил дэвшил, шинэчлэл өөрчлөлтийн ололт амжилт, олон улсын тавцан дахь Монгол Улсын байр суурь, нэр хүнд нь шинэ Үндсэн хуулийн тулгуур үзэл санаа, үндсэн зарчмууд зөв байсныг батлан харуулсан. Нийгмийн олон талт харилцаа нарийсан гүнзгийрэхтэй зэрэгцэж, өөрчлөгдөн шинэчлэгдэх зайлшгүй шаардлага аливаа хуульд тулгардаг. Шинэ Үндсэн хууль маань ч энэ замыг тойроогүй. Тодорхой асуудлуудаар нэмэлт, өөрчлөлт хийх шаардлагатай талаар сүүлийн 20 гаруй жил ярьж, өөрчлөлтийг хэрэгжүүлэх санаачилга гурван парламент дамнан эрчимтэй өрнөж, хэд хэдэн төсөл өргөн баригдсан билээ. Өөрчлөлт зайлшгүй гэдэгт ард олны маань дийлэнх олонх санал нэгдээд байв. Эдгээрт үндэслэн Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах түүхэн үйл хэргийг 2019 онд Монголын парламент бүтээн хэрэгжүүлсэн. Монгол Улсын Үндсэн хуулийн цэц энэ үйл хэрэгт анхнаас нь анхааралтай хандаж, хяналт тавьж, санал зөвлөмжөө хүргүүлж байсанд талархал илэрхийлье” хэмээжээ.

Энэхүү нэмэлт, өөрчлөлт нь засаглалын хяналт-тэнцлийг хангаж, Засгийн газрын тогтвортой байдал, парламентын хариуцлагыг нэмэгдүүлэх, шүүхийн хараат бус байдал, шударга ёсыг тогтоох, нутгийн захиргааны бие даасан байдлыг бэхжүүлэх үндсэн зарчимд чиглэсэн болохыг мэндчилгээндээ Улсын Их Хурлын дарга тэмдэглэсэн байна.

Энэ өөрчлөлтөөр улсаа улсын дайтай улс болгож, иргэдийнхээ хүний дайтай амьдрах нөхцөл, боломжийг бүрдүүлэх ЭРХ ЗҮЙН ХУВЬСГАЛТ ШИНЭТГЭЛ-ийн эхийг тавьж чадсан гэдэгт эргэлзэхгүй байгаагаа мэндчилгээнд дурдаад “Улс орон маань цэгцрэх, шударга ёс тогтох, эрүүл нийгэм төлөвших, саруул ирээдүй гэрэлтэх сайн цагийн төлөөх Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн хамтын ажиллагаа эх орон, ард түмнийхээ язгуур эрх ашгийн тусын тулд цаашид тууштай өрнөн хөгжинө гэдэгт итгэлтэй байна. Үндсэн хуулийн цэц, түүний гишүүн үүргээ гүйцэтгэхдээ гагцхүү Үндсэн хуульд захирагдах, хараат бус байх гуйвалтгүй зарчмыг бид гүнээ хүндэтгэн, ямагт эрхэмлэх болно.

Мөнх хөх тэнгэрийн дор Монголын гал голомт үүрд бадран мандаж, Монгол эх орон минь хөгжин цэцэглэх болтугай” гэжээ.

Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
“Улаанбаатар Радио”-гийн 1222 м.кв талбайг нийслэл өмчдөө буцаан авчээ 1 цаг 50 мин Монгол, Бутаны парламентын төлөөлөгчид иргэний нийгмийн харилцааны туршлагаа хуваалцлаа 1 цаг 50 мин “Монгол дархны уламжлал, шинэчлэл” анхдугаар чуулган Төрийн ордонд зохион байгуулагдлаа 1 цаг 51 мин Монгол, Тайландын иргэний нисэхийн байгууллагууд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа 1 цаг 52 мин “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалт Дархан-Уул аймагт зохион байгуулагдлаа 1 цаг 54 мин Монголын шатарчид Ази тивийн аваргад өрсөлдөнө 1 цаг 55 мин Иргэний эрүүгийн хариуцлагын тодорхойлолтыг E-Mongolia системээр аваарай 2 цаг 1 мин ХЗХ: Амь, Амьдрал 3 цаг 26 мин Ойн түймрийн улмаас экосистем бүрэн өөрчлөгдөж байна 4 цаг 40 мин Толгойтын замын шинэ гүүр, авто замын эхний ээлжийн ажил дуусах шатандаа орлоо 4 цаг 44 мин Хүүхэд төвтэй боловсролын “3Пи” хөтөлбөрийг танилцуулж байна 4 цаг 46 мин Ерөнхий сайд “Ногоон бүс”-ийн дулаалга, халаалтын ажлын явцтай танилцлаа 4 цаг 48 мин УИХ-ын өнөөдрийн үдээс өмнөх чуулганы хуралдаан гурван асуудлаар завсарлав 4 цаг 50 мин Сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн Цэцийн дүгнэлтийг Байнгын хороо дэмжсэнгүй 4 цаг 51 мин 48 дугаар сургуулийн “Гялбаа” хамтлаг Дэлхийн аварга боллоо 4 цаг 53 мин Иргэдийн дулаан хангамжийг шударга, хэмнэлттэй, хүртээмжтэй болгоход чиглэсэн хуулийн төсөл боловсруулагджээ 4 цаг 55 мин 2025 оны нөхөн сонгуулийн техник, программын шалгалтад зориулсан ажлын хэсэг байгуулав 5 цаг 1 мин СЗХ-ны дарга АНУ, Канадын хөрөнгийн зах зээлийн удирдлагуудтай уулзав 5 цаг 2 мин Сэлэнгэ аймагт шороон шуургатай, салхи ширүүсч байна 5 цаг 3 мин Баянгол дүүргийн Хавдрын төв HIPEC эмчилгээг нэвтрүүллээ 5 цаг 4 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа
Top