x

Х.Баттулга: Миний хувьд мөнгө хадгалахын эсрэг байдаг. Мөнгө эргэлтэд байх ёстой

Ерөнхийлөгч Х.Баттулга Үндэсний олон нийтийн телевизийн "Цаг үе, үзэл бодол" нэвтрүүлэгт өчигдөр оролцлоо. Тэрээр оффшорт нуусан хөрөнгийг татаж өрх бүрт нэг сая төгрөг олгох болон бусад асуудлаар тайлбар яриа өгсөн юм.

Ерөнхийлөгч Х.Баттулга Оффшор бүсэд нуусан хөрөнгийг Монголд татан оруулж өрх бүрт нэг сая төгрөг олгох тогтоолын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн бариад буй. Уг тогтоолд, өрх бүрт нэг сая төгрөгийг, үүнээс 200 мянган төгрөгийг бэлнээр, 800 мянган төгрөгийг зөвхөн үндэсний үйлдвэрлэгчээс архи, согтууруулах ундаа, тамхины төрлөөс бусад бараа, бүтээгдэхүүн худалдан авах тусгай болзол бүхий эрхийн бичиг хэлбэрээр олгож, санхүүжилтийг оффшор бүсээс татагдан орж ирсэн хөрөнгийн эх үүсвэрээр шийдвэрлэх зохицуулалтыг тусгажээ.

Ингэхдээ оффшор бүсээс орж ирсэн мөнгөн хөрөнгийг Монголбанканд төрийн сангийн тусгай данс нээн байршуулахаар заасан байна. Харин Сангийн сайд Ч.Хүрэлбаатар одоогоор оффшор бүсээс татаж оруулсан мөнгө төрийн санд байхгүй гэж өөрийн твитер хуудсаар мэдэгдээд байгаа юм.

Тэгвэл Ерөнхийлөгч Х.Баттулга оффшор бүсээс оруулж ирэх мөнгө нь төсвийн алдагдлыг нөхөх магадлалтай тул Монголбанканд данс нээхээр төлөвлөж урьдчилан тогтоолын төсөл өргөн барьсан хэмээн ярьсан юм.

Ингээд Ерөнхийлөгч Х.Баттулгын ярилцлагын үеэр хэлсэн онцлох 10 ишлэлийг хүргэж байна.

  1. Монгол Улсын Ерөнхийлөгчийн үндсэн ажлуудын нэг нь үндэсний соёлоо түгээн дэлгэрүүлэх асуудал юм. Урьдах Ерөнхийлөгчид морин хуур залах, Монголын нууц товчоог залах ажлыг хийж байсан. Монгол бичгийн хичээл зааж байгаа нь түүний нэг хэлбэр. 

  2.  Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудал хоёр дахь жилийн ойтойгоо золгож байна. Тус ордод асар их хууль зөрчсөн, авлигын асуудал байсан тул үүнийг эргэлтэд оруулж ахмадуудын зургаан сая хүртэлх  төгрөгийн тэтгэврийн зээлийг чөлөөлөх санал гаргасан. Цар тахал гарсан энэ үед ахмадуудад энэ өр асар их дарамт болох байсан. ҮАБЗ-ийн гишүүд үүнд зөв шийдвэр гаргасны баталгаа бол энэ. 

  3. Шинэ жилээр болон түүний өмнө ч бусад орны туршлагыг ярьж байсан. Нэг сая хүртэлх төгрөгөөр өрхийн орлогод дэмжлэг болгох саналыг гаргасан. Ингэхдээ, 900 мянган өрхөд 200 мянган төгрөг бэлнээр, 800 мянган төгрөгийг ваучер хэлбэрээр олгоно. Үүгээр иргэд худалдан авалт хийхдээ зөвхөн дотоодын үйлдвэрлэлээ дэмжих бөгөөд аж ахуйн нэгжүүд ажлын байраа хадгалж үлдэх боломжит хувилбар юм. МҮХАҮТ-тай хамтран энэ талаар судалгаа хийсэн.

  4. Оффшор буюу хулгайлсан, нуусан мөнгийг Монголд оруулж ирснээр төсвийн алдагдлыг нөхөх магадлалтай. Тиймээс Монголбанканд данс нээж, оффшороос орж ирэх мөнгийг байрлуулж өрх бүрт ваучер хэлбэрээр олгох нь зөв хэмээн тооцон урьдчилж тогтоолын төсөл өргөн барьсан. Сүүлийн хоёр жилийн хуагцаанд оффшорын мөнгийг оруулж ирэх ажил идэвхтэй өрнөж байгаа. 

  5. Миний хувьд, мөнгө хадгалахын эсрэг байдаг хүн. Учир нь мөнгө байнга эргэлтэд орж байх ёстой. Намайг оффшор данстай гэх асуудал сүүлийн 10 гаруй жил яригдсан. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө ч ярьж байсан. Ингэж яриад байгаа  хүмүүс нь тэр орлогыг гаргаад ирвэл өөрсдөө аваарай гэж хэлмээр байна. 

  6. Бид сүүлийн 30 жил хүүхдийнхээ төлөө буюу Монголын ирээдүйн төлөө юу ч хийгээгүй. 1990 оноос өмнө хүүхдийн төлөө маш их ажил хийсэн байдаг. Тиймээс эргэн судалгаа хийж Хүүхдийн төлөө фондыг сэргээх санаачилгыг дэмжсэн. Түүхэнд байгаагүй хэмжээний их мөнгө цугласан, би бахархалтай хүлээж авсан. ҮАБЗ энэ санг удирдаж аваасай гэсэн бодолтой байгаа. Хүүхдийн төлөө юм хийхгүй байгаа нь эмзэглэх сэдэв. 

  7. Монгол Улсад тулгамдаж буй асуудлаар ҮАБЗ 2017 оноос хойш 41 удаа хуралдаж 54 зөвлөмж гаргасан. 2009-2017 оны хооронд буюу найман жилийн хугацаанд 25 удаа л хуралдаж байжээ.

  8. Төсвийн ерөнхийлөн захирах эрхтэй хүн АТГ-ын даргыг томилно гэдэг маш буруу. Тухайн кабинетын сайд нарт авлигын нөхцөлийг бүрдүүлнэ.

  9. ЗТБХБЯ-ны сайд байхдаа 2010 онд УИХ-аар Төрөөс баримтлах төмөр замын бодлогыг батлуулсан. Олигарх бүлэг хэдэн жил энэ ажлыг гацаасан. ҮАБЗ дээр Ерөнхий сайд энэ асуудлыг ойлгож ажлыг шуурхайлсан. Жил хүрэхгүй хугацаанд 800 км орчим төмөр зам барьсан байна. Манайх шиг далайд гарцгүй, хуурай том газар нутагтай улсад төмөр зам нэн тэргүүнд шийдэх асуудал. Энэ төмөр замыг барьснаар Монгол Улсын эдийн засаг 3-5 дахин тэлнэ.

  10. Говийн болон баруун, зүүн бүсийг холбосон төмөр зам нь зүүн ази, далай руу гарц болно. Нөгөөтэйгүүр төмөр замыг дагасан 100 км тойрогт 160 гаруй орд байх жишээтэй. Эдгээр ордыг боловсруулж өнөөдрийн ядуурлаас гарах том бодлого.  

montsame.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (139.5.216.48)
    Хятадууд урт хугацаатай зээлийг эрхэмлэдэг. Насан туршдаа хөрөнгө хураадаг. Хятадыг жинлүүрийн орд ивээдэг
    2021 оны 01 сарын 16 | Хариулах
  • Зочин (139.5.216.48)
    Мөнгөний баримтат кинонд мөнгө эргэлтэд байх ёстой гэдэг
    2021 оны 01 сарын 16 | Хариулах
  • Зочин (203.91.115.246)
    2021 оны хамгийн эхний хоши шогийн үзүүлбэр байлаа ийм 2 мулгууг дахин харахгүй байхыг хойч үедээ хүсье
    2021 оны 01 сарын 11 | Хариулах
    • Гадныхан хошин шогоор тухайн улсыг дотроос нь ялзруулж өөртөө уусгаж газрын баялагын нь
      2021 оны 01 сарын 11
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
“Улаанбаатар Радио”-гийн 1222 м.кв талбайг нийслэл өмчдөө буцаан авчээ 1 цаг 48 мин Монгол, Бутаны парламентын төлөөлөгчид иргэний нийгмийн харилцааны туршлагаа хуваалцлаа 1 цаг 49 мин “Монгол дархны уламжлал, шинэчлэл” анхдугаар чуулган Төрийн ордонд зохион байгуулагдлаа 1 цаг 50 мин Монгол, Тайландын иргэний нисэхийн байгууллагууд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа 1 цаг 51 мин “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалт Дархан-Уул аймагт зохион байгуулагдлаа 1 цаг 52 мин Монголын шатарчид Ази тивийн аваргад өрсөлдөнө 1 цаг 53 мин Иргэний эрүүгийн хариуцлагын тодорхойлолтыг E-Mongolia системээр аваарай 1 цаг 59 мин ХЗХ: Амь, Амьдрал 3 цаг 25 мин Ойн түймрийн улмаас экосистем бүрэн өөрчлөгдөж байна 4 цаг 39 мин Толгойтын замын шинэ гүүр, авто замын эхний ээлжийн ажил дуусах шатандаа орлоо 4 цаг 43 мин Хүүхэд төвтэй боловсролын “3Пи” хөтөлбөрийг танилцуулж байна 4 цаг 44 мин Ерөнхий сайд “Ногоон бүс”-ийн дулаалга, халаалтын ажлын явцтай танилцлаа 4 цаг 47 мин УИХ-ын өнөөдрийн үдээс өмнөх чуулганы хуралдаан гурван асуудлаар завсарлав 4 цаг 49 мин Сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн Цэцийн дүгнэлтийг Байнгын хороо дэмжсэнгүй 4 цаг 50 мин 48 дугаар сургуулийн “Гялбаа” хамтлаг Дэлхийн аварга боллоо 4 цаг 52 мин Иргэдийн дулаан хангамжийг шударга, хэмнэлттэй, хүртээмжтэй болгоход чиглэсэн хуулийн төсөл боловсруулагджээ 4 цаг 54 мин 2025 оны нөхөн сонгуулийн техник, программын шалгалтад зориулсан ажлын хэсэг байгуулав 4 цаг 59 мин СЗХ-ны дарга АНУ, Канадын хөрөнгийн зах зээлийн удирдлагуудтай уулзав 5 цаг 1 мин Сэлэнгэ аймагт шороон шуургатай, салхи ширүүсч байна 5 цаг 2 мин Баянгол дүүргийн Хавдрын төв HIPEC эмчилгээг нэвтрүүллээ 5 цаг 2 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа
Top