x

Ж.Батбаясгалан: Утаанаасаа салсан бахдам амжилттайгаар 381 жилийн ойтойгоо золголоо

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Батбаясгалан  нийслэлчүүдэд  381 жилийн ойн мэндийг дэвшүүллээ.



"Бүрэн эрхт тусгаар Монгол Улсын гал голомт болсон нийслэл Улаанбаатар хот үүсэж хөгжсөний түүхт 381 жилийн ойн халуун мэндийг нийслэлийн нийт иргэд, төр, захиргааны байгууллагын ажилтан, ажиллагсад, их хотынхоо өнөр бүлийн гишүүн байгууллага, хамт олонд дэвшүүлье. Тэртээ 1639 онд Монгол гүрний төв цэг Их, Бага Монгол уулын хормой, Ширээт цагаан нуурын хөвөөнөө “Өргөө” шар бүсийн ордыг байгуулснаар нийслэл хотын маань түүх шаштирын эхний хуудас бичигдсэн билээ.Улмаар нүүдэлч түмний ахуй амьдралын онцлог, түүхэн цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан нааш цааш нүүдэллэж явсаар Хүн чулууны хонхор, Алтан тэвшийн хөндий буюу хатан Туулын хөвөө, хан Богдын ард суурьшсанаас хойш 241 он улирчээ.

Эдгээр он цаг бол нүүдэлчдийн бяцхан сууриныг орчин үеийн хот байгуулалтын шилдэг өв, шинэ ололтыг шингээсэн метрополитан хот болгон өөрчилсөн бахархалт зам мөр байлаа. Нүүдэлч малчдын тал нутагт шинэ суурьшлыг цогцлоосон бахархал монголчуудынх, нийслэлийн иргэдийнх билээ. Энэ өдөр бол зөвхөн нийслэлчүүдийн төдийгүй нийт монголчуудын баярын өдөр юм.

Монгол Улсын нийт хүн амын 50 хувь буюу 1.4 сая гаруй хүн амьдран суудаг, улсынхаа дотоодын нийт бүтээгдэхүүний 70 хувийг дангаараа үйлдвэрлэдэг, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 192.0 мянга гаруй аж ахуй эрхлэгчдийн 75 хувь нь төвлөрсөн эдийн засаг, нийгэм, соёлын цогц төв Улаанбаатар хот маань өнөөдөр Монгол Улсынхаа хөгжлийн толь болж өдрөөс өдөрт өргөжин хөгжиж, өнгөжин жавхаажсаар байна. Түүнчлэн онцлон нэг зүйлийг тэмдэглэн хэлэхэд, Нийслэлчүүд бид өмнөө тулгамдсан хамгийн том асуудал болох утаанаасаа салсан бахдам амжилттайгаар 381 жилийн ойтойгоо золгож байна.

Цаашид та бид нийслэлээ дэлхий ертөнцөд бүрэн нээлттэй, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлсэн, өрсөлдөх чадвартай, өөрийгөө тэтгэх эдийн засгийн чадавхтай, шинэ эриний ухаалаг, найрсаг, эко хот болгон шинэчлэхийн төлөө хичээн зүтгэх учиртай. Нийслэл Улаанбаатар хот маань үйлдвэрийн тусгай бүс, дагуул хот, дэд төвүүдтэй болж, суурьшлын шинэ бүсэд шилжин суурьших аж ахуйн нэгж, иргэнийг дэмжих татварын шинэ бодлогыг хуульчлах гэх мэт олон ажлыг бид шат дараатайгаар хийхээр төлөвлөж байна. Агаар, орчны бохирдлыг дахин бууруулж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, дэд бүтцийн байгууламжийг дэлхийн томоохон хотуудын жишигт хүргэх нь та бидний ойрын үеийн нэн чухал зорилт байх болно.

Урсах цагийн хурдаар урагшлан хөгжиж буй Улаанбаатар хотын түүхт ойн энэ өдөр нийслэлчүүдийн төдийгүй нийт Монголчуудын баяр бахархлын өдөр билээ. Нийслэлд минь хөгжлийн шинэ эрин үе эхэлж байна. Хөгжлийг бүтээлцэж, хотын соёл, хотын түүхийг бичилцэж ирсэн нийслэлийн иргэн бүрд талархал илэрхийлье. Нийслэлийнхээ хөгжил дэвшлийн төлөө залуу халуун насаа зориулсан, зориулж яваа нутгийн захиргааны ажилтан албан хаагчид та бүхэндээ нийслэл хотынхоо түүхэн ойн мэндийг хүргэж, ажлын өндөр амжилт хүсье.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дэлгэрэх суманд төрийн албан хаагчдад зориулсан орон сууц ашиглалтад ороход бэлэн болжээ саяхан Пара пауэрлифтингийн дэлхийн цомоос Монголын тамирчид дөрвөн медаль хүртлээ 1 мин Япон Улсын Гадаад хэргийн сайд Б.Батцэцэгт баяр хүргэж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх хүсэл илэрхийллээ 2 мин Улаанбаатар хот “Теле камерын нэгдсэн төв”-тэй боллоо 2 мин Израиль, Иран гал зогсоох тохиролцоонд хүрчээ 3 мин Монгол, Хятад, Оросын Дагуурын дархан цаазат газрын хамтарсан хурал Чойбалсанд болов 4 мин Хан-Уул дүүрэгт гэрэлтүүлгийн байгууламжийн хяналт шалгалт хийв 5 мин М.Нандин-Эрдэнэ аваргын бүсний төлөө тулаанаа хийнэ 7 мин Баллистик пуужин, агаараас хамгаалах лазерын эсрэг: Иран, Израиль хоёрын зэвсгийн тулаан 12 мин Оросын агаараас өгсөн довтолгоонд Киевт есөн хүн амиа алдав 1 цаг 38 мин Трамп: Израиль, Иран хоёр “бүрэн зогсолт” зарласан гэж мэдэгдэв 1 цаг 41 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм 1 цаг 43 мин Нар хүчтэй тусч, аадар бороо орох тул иргэд болзошгүй эрсдэлээс сэрэмжлэх хэрэгтэй 1 цаг 44 мин Өнөөдөр зарим дүүрэгт цахилгаан хязгаарлагдана 1 цаг 45 мин Их Хурал дахь ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана 1 цаг 47 мин Олимпын хөдөлгөөнийг Кирсти Ковентри удирдана 12 цаг 51 мин Улаанбаатар хот ухаалаг камерийн нэгдсэн системд шилжиж байна 12 цаг 52 мин Зөвшөөрөлгүй усан замын тээвэр хийсэн аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоолоо 12 цаг 55 мин Прокурорын байгууллага 785 хэрэг шинээр нээж, 340 хэргийг шүүхэд шилжүүллээ 12 цаг 56 мин Төрийн ордонд цахилгаан тасарч, чуулганы санал хураалтыг тасалдуулав 14 цаг 55 мин
iИх уншсан
Айлаас эрэхээр авдраа уудал-2: Газрын ховор элементэд гарц х... Урвагчдын Засгийн газар байгуулбал улс төрийн шившиг болно ш... Яаж гэх асуулт л ямар ч хариултгүй нисч явна “Дэд сайд нэмж, төрийн алба хаагчдыг цөөлнө” гэсэн Засгийн г... Эрүүгийн хуулийг өөрчлөх таван санал: Иргэнээ хамгаалсан зох... Ерөнхий сайд халуун цэгээс “аваараа асааж” ажлаа эхэллээ Х.Мөнхбаяр: Даншиг наадмыг энэ сард хийх шийдвэрт түүхэн үнд... Х.Тэмүүжин: УИХ-аас томилогдож, чөлөөлөгддөг Ерөнхий сайдыг ... Хүүхдээ хайрлахын тулд эхлээд өөрийгөө таних хэрэгтэй Б.Мэргэн: Гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авч ... 2025 оны Элсэлтийн ерөнхий шалгалт эхэллээ: Шинэ онцлог, дүн... Хятад Улс 55 дахь удаагийн Буржегийн агаар-сансрын үзэсгэлэн... Б.Жавхлан: Хөрөнгө оруулалтаас 535 тэрбум, урсгал зардлаас 1... Скүүтэр, мопедын ослын тоо нэмэгдэж, аюулгүй байдлыг хангах ... АНУ-д TikTok-ыг хаах хугацааг Трамп дахин хойшлууллаа Хурууны арьс усанд орохоор үрчийдэг нь бидний эрүүл мэнд, ху... Замын хөдөлгөөний зөрчлийг хиймэл оюун ухаанаар илрүүлэх тур... Азийн Хөгжлийн Банк Монгол төгрөгийн хоёр дахь бондыг гаргаж... Хан-Уул дүүргийн “Шинэ Яармаг”-т баригдаж буй 240 хүүхдийн ц... Хаалттай Лувр, байрны үнийн өсөлт: Европчууд жуулчлалын эсрэ...
Top