x

Хятад Улс 55 дахь удаагийн Буржегийн агаар-сансрын үзэсгэлэнд орчин үеийн байлдааны нисэх онгоц, өндөр технологийн пуужингаа танилцууллаа

Францын нийслэл Парис хотын ойролцоох Бурже хотод зохион байгуулагдаж буй олон улсын агаар-сансрын техникийн 55 дахь удаагийн үзэсгэлэн нь дэлхийн батлан хамгаалах салбарын хамгийн сүүлийн үеийн ололтуудыг харуулах томоохон арга хэмжээ болж байна. Энэхүү нэр хүндтэй үзэсгэлэнд БНХАУ холын тусгалтай “PL-15E” залуурт пуужингаар зэвсэглэсэн "J-10CE" байлдааны нисэх онгоцны загварыг танилцуулж, олон улсын анхаарлыг татав.

Хятадын нисэх онгоцны үйлдвэрлэлийн тэргүүлэгч “AVIC” корпорацын гол үзүүлэн болсон "J-10CE" нь Хятадын батлан хамгаалах технологийн хурдацтай хөгжлийг илтгэж байна. Тус нисэх онгоцны танилцуулга нь дэлхийн батлан хамгаалах салбарт Хятадын нөлөө нэмэгдэж буй үед онцгой ач холбогдолтой юм.

Түүнчлэн, энэхүү сөнөөгч онгоцны хажууд радарт үл үзэгдэх чадвартай, хамгийн сүүлийн үеийн J-35A онгоцны загварыг байршуулсан нь үзэсгэлэнгийн үеэр онцгой содон байлаа. J-35A загварыг өнгөрсөн намар олон нийтэд анх удаа танилцуулсан бол энэ удаад хилийн чанадад буюу олон улсын индэрт анх удаа дэлгэн үзүүлж буйгаараа онцлог юм.

"J-10CE" нь Хятадын армийн зэвсэглэлд ашиглагдаж буй сөнөөгч онгоцны экспортод зориулсан хувилбар бөгөөд олон улсын зах зээлд өрсөлдөх чадварыг харуулж байна. Энэхүү онгоцыг техникийн бааз суурь, дэд бүтцийн хувьд харилцан адилгүй улс орнуудын хэрэгцээнд нийцүүлэн тусгайлан зохион бүтээсэн байна. Мөн уур амьсгалын өөр өөр бүсүүдэд ашиглахад бүрэн тохируулсан бөгөөд орчин үеийн электрон төхөөрөмж, өндөр хүчин чадалтай илрүүлэх системээр бүрэн тоноглосон нь түүний байлдааны чадварыг нэмэгдүүлжээ.

Үзэсгэлэнд танилцуулж буй загвар нь агаарын байг маш хол зайнаас устгадаг шинэ төрлийн пуужингаар тоноглогдсон нь анхаарал татаж байна. Эдгээр дэвшилтэт зэвсэг нь байг аюултай бүсэд нэвтрэхээс нь өмнө устгах боломжийг олгосноор нисгэгчдийн аюулгүй байдлыг хангаж, байлдааны давуу байдлыг эрс нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (105.112.30.107)
    Альбакерын зээл нь 5000 еврогоос 50000 еврогийн хооронд бэлэн мөнгөний зээл олгодог бөгөөд бид зээл авах шаардлагатай аливаа хүн эсвэл компанид жилийн ханшаар 50000-аас 300,000 еврогийн төслүүдийг санхүүжүүлдэг. тэдний зарим хэрэгцээг хангах мөнгө. Хэрэв танд тусламж хэрэгтэй бол танд хэр их хэрэгтэй байгаа, хүссэн зүйлээ хэлнэ үү эргэн төлөлтийн хугацаа. Хурдан зээл, төлбөрийн төгсгөлгүй стресс. И-мэйл. albakerloanfirm@gmail.com
    2025 оны 06 сарын 24 | Хариулах
iШинэ мэдээ
Замын хөдөлгөөний хяналтаар улсын дугааргүй 72 тээврийн хэрэгслийн зөрчил илэрлээ 13 цаг 59 мин Хөдөө аж ахуйн салбар ДНБ-ий өсөлтийн 3.6 хувийг бүрдүүлжээ 14 цаг 1 мин “Солонгосын соёл, аялал жуулчлалын өдрүүд-2025” Сүхбаатарын талбайд болно 14 цаг 5 мин 26 орны төлөөлөгч оролцсон “Кибер сургуулилт-2025” эхэллээ 14 цаг 7 мин 2026 оны төсвийн төсөлд нийцлийн аудит эхэллээ 14 цаг 11 мин “Эрдэнэс Монгол” ХХК шинэ удирдлагатай боллоо 14 цаг 13 мин Монгол, Хятад, Оросын Төрийн тэргүүн нарын VII уулзалт болов 15 цаг 3 мин Г.Занданшатар: НӨАТ-ыг 100 хувь буцаан авдаг болно 16 цаг 23 мин 0-4 насны 3087 хүүхэд улаанбурханаар өвчилсөн байна 17 цаг 17 мин Японы оюутнууд Улаанбаатарт судалгаа хийж байна 17 цаг 23 мин Газар хөдлөлтийн улмаас Афганистаны тосгод сүйрч, аврах ажиллагаа үргэлжилж байна 17 цаг 27 мин Шилэн дансны ил тод байдлыг сайжруулах үүрэг өглөө 17 цаг 28 мин Тяньжины уулзалтын үр дүн буюу баримт бичгүүд 20 цаг 5 мин Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан байна 20 цаг 31 мин Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү 20 цаг 39 мин Засгийн газрын хуралдаан Төрийн ордонд болж байна 21 цаг 11 мин Ким Жөн Ун Хятадад айлчлахаар тусгай галт тэргээр ирэв 21 цаг 13 мин Монголын 15 дахь ээлжийн энхийг сахиулагчид Өмнөд Суданыг зорив 21 цаг 14 мин Хүүхдийн эрх зөрчсөн 78 иргэнд 22.2 сая төгрөгийн торгууль ногдуулжээ 21 цаг 18 мин Хүннү хотын төлөвлөлтөөр БНСУ-тай зөвлөлдөв 21 цаг 20 мин
iИх уншсан
АН-ынхан МАН-ынханд хичээл заав БИД ЯЛАВ Эцэг эхчүүдэд хар тамхи хэрэглэсэн үед илрэх шинж тэмдгийн т... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Иргэн бүрийн хуримтлалын нэрийн данс 175.4 мянган төгрөгөөр ... Шөнийн цагаар барилгын ажил хийхийг хязгаарлах эрх зүйн зохи... Мөрөн-Улиастай чиглэлийн 262 км авто замын төслийг баталлаа Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ Есдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн ... Онцгой байдлын байгууллагын 15 алба хаагч энхийг сахиулах үй... “The MongolZ” ирэх сард “Fissure Playground 2”-т өрсөлдөнө У.Сүрэнжав, Г.Болор-Эрдэнийн гавьяаг алдаршуулан хүндэтгэл ү... Жесс Фокс бөөрний хорт хавдрын улмаас мэс засалд оржээ Монголын буудлагын баг Ази тивийн аваргаас гурав дахь медали... Банкны хар жагсаалтыг халлаа Нарны гүүрний замын хаалт энэ сарын 31-нийг хүртэл үргэлжилн... Дарханд мах боловсруулах үйлдвэрүүд экспортын зорилгоор мал,... Өмнөд Солонгос сургуулиудад гар утас ашиглахыг хуульчилж хор... “Дружба” хоолойн ажиллагаа сэргэсэн ч Украин, Унгарын маргаа...
Top