x

Улаанбаатар хот “Теле камерын нэгдсэн төв”-тэй боллоо

Нийслэл Улаанбаатар хотын 176 уулзвар, гарц, авто замыг иж бүрэн камержуулж, замын хөдөлгөөний болон олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор хиймэл оюун ухаанд суурилсан “Теле камерын нэгдсэн төв”-ийг өчигдөр албан ёсоор нээлээ. Энэхүү технологийн дэвшил нь авто замын түгжрэлийг бууруулах, зам тээврийн осол болон гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн томоохон алхам болж байна.

Шинэ системийн хүрээнд одоогоор нийт 2606 камерыг ашиглан 10 төрлийн зөрчлийг хиймэл оюун ухаанаар илрүүлж, холбогдох иргэдэд шуурхай мэдээлэл хүргэх ажиллагааг эхлүүлээд байгаа юм. Ингэснээр тээврийн хэрэгслийн бодит цагийн хөдөлгөөн, дата мэдээлэл цугларч, гэрлэн дохио болон авто замын зохион байгуулалтыг илүү ухаалгаар удирдах нөхцөл бүрдсэн гэж Замын хөдөлгөөний удирдлагын төвийн захирал Ч.Хувьзаяа онцолжээ.

Төслийн талаар УИХ-ын гишүүн П.Сайнзориг “Улаанбаатарыг ухаалаг, бүтээмжтэй хот болгох эхлэл энэ систем болж байна. Энэ нь зөвхөн замын хөдөлгөөнийг сайжруулахаас гадна гэмт хэргийн илрүүлэлтийг нэмэгдүүлж, иргэдийн амар тайван амьдрах орчныг бүрдүүлнэ” хэмээн тэмдэглэв.

Өмнө нь нийслэл, дүүрэг, хороодын түвшинд хяналтын камерын системүүд нь хоорондоо уялдаа холбоогүй, нэгдсэн удирдлагагүй байсан. Харин “Теле камерын нэгдсэн төв”-ийг байгуулж, түүнтэй зэрэгцэн есөн дүүргийн Засаг даргын дэргэд дэд төвүүдийг байгуулснаар камерын мэдээллийг нэг дор төвлөрүүлэн хянах, төв болон дэд төвүүд хооронд мэдээлэл дамжуулах боломж бүрджээ.

Энэхүү системийн нэвтрэлтийг дагаад нийслэл хотын дотоод хяналт сайжирч, хуулийн хэрэгжилт, аюулгүй байдлын түвшин ахихыг холбогдох байгууллагууд найдаж байна.

Эх сурвалж: Замын хөдөлгөөний удирдлагын төв, Нийслэлийн засаг даргын тамгын газар.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад анхаарна гэв 11 цаг 45 мин 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв 11 цаг 46 мин Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унажээ 11 цаг 48 мин Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн экспортолж эхэллээ 11 цаг 57 мин Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ боловсруулав 11 цаг 57 мин Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх хүсэлт гаргалаа 12 цаг 0 мин Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар бууруулна 12 цаг 2 мин Төгрөгийн ам.доллартой харьцах дундаж ханш 3593.80 төгрөгт хүрэв 12 цаг 3 мин “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд дотоодын үйлдвэрлэл хоёр дахин өсөв 14 цаг 16 мин Монгол Улсад 132 улсын 37.9 мянган гадаадын иргэн оршин сууж байна 14 цаг 18 мин Их, дээд сургууль, коллежийн оюутнуудын 60.9 хувь нь эмэгтэйчүүд байна 14 цаг 20 мин Ирэх 10 хоногт ихэнх нутгаар хүйтрэх төлөвтэй байна 14 цаг 21 мин “Бадрах Энержи” болон “Орано” групп Монголд лаборатори байгуулах чиглэлээр хамтран ажиллана 14 цаг 26 мин Л.Цэеэрэгзэн: Цас цэвэрлэгээний техник шинэчлэгдсэнээр ажил илүү хурдан, хялбар болж байна 14 цаг 28 мин БНСУ 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 50 хувиар бууруулах зорилт дэвшүүллээ 16 цаг 26 мин Филиппинд “Калмаеги” хар салхины улмаас 200 хүн амь үрэгджээ 16 цаг 28 мин Эрчим хүчний хэмнэлттэй, гүний дулаалгатай гэрийг Монголд туршиж эхэллээ 16 цаг 29 мин Герман Улс Монголын боловсрол, ногоон хөгжилд 43.1 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно 16 цаг 30 мин Чех Улсад монгол хүүхдүүдийн дунд “Монгол бахархлын өдөрлөг” болно 16 цаг 31 мин Collins толь 2025 оны онцлох үгийг “вайб-кодинг” гэж нэрлэв 16 цаг 33 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... УИХ-ын даргын томилгоо яасан бэ? Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаа... Багшийн цалинг 2.8 сая төгрөгт хүргэж, тэтгэврийг 8.6 хувиар... 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль... Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа бат... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл б... Хятад улс дэлхийн анхны нисдэг машины үйлдвэрийг ашиглалтад ... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ...
Top