x

“Алт-3” аян ба Г.Дамдиннямын “даваа”

Энэ онд 18 тонн алт олборлож, унцыг нь 1850 ам.доллароор борлуулан нийт  342.8 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлэхээр баталсан. Харин тодотголоор олборлолтын хэмжээг 17 тонн болгон бууруулжээ. Дэлхийн зах зээл дэх алтны ханш өссөнөөр 2900 ам.доллар болж өссөнөөр 507.6 тэрбум төгрөгийг төсөвт оруулахаар тооцсон байна. Үүнийг ЭЗХЯ-ны дөрөвдүгээр сард хийсэн тооцоололд суурилсан гэдгийг Сангийн яамны эх сурвалж тодотгосон. 

Мөн АМНАТ-ын орлогод 2024 оны тавдугаар сарын байдлаар 82.58, 2025 оны батлагдсан төсвөөр 181.3, энэ оны тавдугаар сарын байдлаар 55.7 тэрбум төгрөгийг алтнаас бүрдүүлэхээр байгаа юм. Сүүлийн саруудад алт тушаах хэмжээ буураад байгаа нь “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжихэд ямар шинэ боломжууд гарч ирэхийг хүлээзнэж буйтай холбоотой байж мэдэх нь. Ийм нөхцөлд Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж, улмаар салбарын удирдлага, зохион байгуулалтыг шинэчлэх төлөвтэй төдийгүй бодлого, шийдвэрүүд болон төсвийн тодотгол хэрхэн хийх зэрэг олон хүлээлт давхацсан нь тодорхой хэмжээгээр зогсонги байдал үүсгээд байна.

Тэгвэл Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар, Г.Туваан сайдын үед “Алт” аяны хүрээнд үндсэн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг хэрхэн тооцоолж байсан нь анхаарал татаж байна. Мэдээж алтны үндсэн ордыг ашиглах нь шороон ордтой харьцуулахад технологийн хувьд төвөгтэй, химийн бодис хэрэглэдэг, хөрөнгө оруулалт ихээр шаарддаг зэрэг онцлогтой.

Монгол Улсын ашигт малтмалын нөөцийн нэгдсэн бүртгэлд 105 ордын 572.2 тонн нөөцөөс 347.1 тонн алт буюу 82 үндсэн ордын хүчинтэй тусгай зөвшөөрөл байна. Эдгээрийн 14-ийг тодорхой хэмжээгээр ашиглаж буй бөгөөд 228.7 тонн нөөц бүхий 68 ордыг эдийн засгийн эргэлтэд оруулаагүй байна. Мөн 80.1 тонн нөөц бүхий алтны 13 үндсэн орд улсын тусгай хамгаалалттай газар нутагт, үлдсэн орд болон нөөц нь бусад төрлийн хориглосон, хязгаарласан талбайд хамаарч байна.

Нүүрсний үнийн уналтаас шалтгаалан төсвийн хүндрэлд орчхоод буй энэ цаг үед зарим ордын нөөцийн зэрэг, технологийн шийдэл зэргийг харгалзан үзэж ашиглалтад оруулахад төрөөс анхаарч, дунд болон урт хугацаанд хэрэгжүүлбэл үр дүнтэй харагддаг.  Тухайлбал, УИХ-ын 2020 оны 47 дугаар тогтоолоор улсын тусгай хамгаалалтад авсан Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших, стратегийн ач холбогдол бүхий Гацууртын алтны үндсэн орд 75.9 тонн алтны нөөцтэй бөгөөд үүнийг эдийн засгийн эргэлтэд оруулснаар жилд дунджаар 4-7 тонн алтыг Монголбанканд тушаах боломж бүрдэхээр байна. Энэ нь өнөөгийн ханшаар 400-700 сая ам.доллароор үнэлэгдэх юм.
УИХ-аас уг ордын талбайг улсын тусгай хамгаалалтаас чөлөөлөх шийдвэр гарган, төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох хэлэлцээр явуулж, шийдвэрлэснээр ашиглах нөхцөл бүрдэх юм.

Түүнчлэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэр дэх 14.6 тонн нөөцтэй Эрээн, Баавгайн орд, Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумдын нутагт орших, дөрвөн тоннын нөөцтэй Шургадагийн гол, мөн 16 тоннын нөөцтэй Азарган чонын гол зэрэг алтны үндсэн ордыг Гацууртынхтай адил нөхцөлд байгааг уг аяны хүрээнд эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой гэж тус яамнаас үзэж, танилцуулж байсан юм.

Үүний тулд төр юуны өмнө химийн бодисын тусгай зөвшөөрлийг хуулийн хүрээнд шийдвэрлэх, байгаль орчны нөхөн сэргээлт, уурхайн хаалтын санхүүгийн баталгааг байршуулах нөхцөлийг бий болгох, тодорхой газар нутгийг улсын тусгай хамгаалалтаас чөлөөлөх зэрэг зохицуулалтыг хийх боломжтой.

Сүүлийн таван жилийн байдлаар Монголбанканд алт тушаасан үндсэн ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч, идэвхитэй үйл ажиллагаа эрхлэгч зургаан аж ахуйн нэгж байна. Тэд алт тушаагч аж ахуйн нэгжүүдийн 4-5 хувийг эзлэх бөгөөд нийт тушаасан алтны дунджаар 22 хувийг бүрдүүлдэг байх юм. Тэд жилийн хүчин чадлынхаа 54 хувийг ашигладаг аж. Хэрэв Засгийн газраас баримталж байгаа аж ахуйн нэгжийн тогтвортой, өсөн нэмэгдэх үйл ажиллагаа, экспортыг дэмжих, татварын ачааллыг бууруулах бодлогын хүрээнд аж ахуйн нэгжийн орлогын албан татварын шаталсан хувь хэмжээний босго хэмжээ (6 тэрбум төгрөг)-нд өөрчлөлт оруулан, босгыг 30 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлбэл улсын төсөвт төвлөрөх татварын орлого 33.8 тэрбум төгрөгөөр буурахаар байгаа ч аж ахуйн нэгжид очих татварын ачаалал дунджаар 11 хувиар хөнгөрөхөөр байна. Ийнхүү татварын ачааллыг бууруулж, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжин, алтны олборлох, бүрэн хүчин чадлаа ашигласнаар жилд зөвхөн дээрх зургаан олборлогчийн тушаах алтны тоо хэмжээг 3.5 тонноор нэмэгдүүлэх боломжтой юм. Тэгэхээр нүүрснээс хүлээсэн алдагдлаа алтнаас олох, нөхөж тэнцвэржүүлэх гарц байна.

Товчхондоо, “Алт-3” аян ойрын хоёр жилд шороон ордын алт тушаах хэмжээ 20-30 хувиар нэмэгдэнэ. Үндсэн 45 ордын нийт 129 тонн нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулснаар, жил бүр дунджаар 10 орчим тонн алтыг Монголбанканд тушаана. Энэ нь өнөөгийн ханшаар жилдээ нэг тэрбум ам.доллар буюу 3.6 их наяд төгрөг төвлөрүүлнэ гэсэн үг. Мөн “урт нэртэй хууль” гэгддэг Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал, хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг хэрэгжүүлж, уул уурхайн салбарын хариуцлагыг дээшлүүлснээр орон нутгийн иргэдийн эсэргүүцэл багасаж, итгэлцэл нэмэгдэнэ. Товчхондоо, “Алт-3” аяныг хэрэгжүүлснээр Монгол Улсын эрдэнэсийн сан, гадаад валютын нөөцийг бүрдүүлэх, мөнгөний ханшийг илүү тогтвортой байлгах нөхцөл боломжтой гэдгийг төсвийн тодотголыг хэлэлцэж буй энэ цаг үед сануулж байна.

У.Оргилмаа, Baabar.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Lucy Sliver (94.242.50.56)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I'm hereby to let all scam victims know that recovery is possible when you contact the right source, i am saying this because I was a victim too. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, a hacker who is my trusted hacker because all the work I gave to them, came out successfully. I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 28 | Хариулах
  • Зочин (105.112.30.107)
    Альбакерын зээл нь 5000 еврогоос 50000 еврогийн хооронд бэлэн мөнгөний зээл олгодог бөгөөд бид зээл авах шаардлагатай аливаа хүн эсвэл компанид жилийн ханшаар 50000-аас 300,000 еврогийн төслүүдийг санхүүжүүлдэг. тэдний зарим хэрэгцээг хангах мөнгө. Хэрэв танд тусламж хэрэгтэй бол танд хэр их хэрэгтэй байгаа, хүссэн зүйлээ хэлнэ үү эргэн төлөлтийн хугацаа. Хурдан зээл, төлбөрийн төгсгөлгүй стресс. И-мэйл. albakerloanfirm@gmail.com
    2025 оны 06 сарын 24 | Хариулах
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн 27 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шилдэг сонсогч, сурагчдад шагнал гардууллаа 35 мин Шатахууны үнийн өсөлтийн эсрэг Гаалийн татварын өөрчлөлт хийхээр тогтлоо 37 мин Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана 39 мин СӨХ-ны "замбараагүй" байдлыг цэгцлэх хуулийн төслийг УИХ-д өргөн барина 40 мин "Эрчист Монгол" ТӨХХК-ийг татан буулгах шийдвэр гарлаа 42 мин Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 43 мин Орон нутгийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгууль зургаадугаар сарын 21-нд болно 47 мин Прокурорын байгууллага нэг долоо хоногт 180 мянга гаруй зөрчлийн гомдол бүртгэжээ 2 цаг 59 мин Авто зогсоолын төлөвлөлт хийх байршлуудыг зөвшилцөв 2 цаг 59 мин Онцгой байдлын алба хаагчдад мөнгөн урамшуулал олгох журмыг шинэчлэн баталлаа 3 цаг 0 мин Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй байна 3 цаг 2 мин Рюгү солирын дээжээс ДНХ, РНХ үүсгэгч таван нуклеин хүчлийг илрүүлжээ 3 цаг 4 мин Ираны ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Израилын халдлагаар амиа алдлаа 4 цаг 20 мин Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл эхний хоёр сард 54 хувиар өсжээ 4 цаг 22 мин Онгоцны түлшний үнэ огцом өссөнөөр тийзийн үнэ нэмэгдэж, нислэгүүд цуцлагдаж байна 4 цаг 23 мин Монгол эрчүүдийн дундаж наслалт 67.9 байна 4 цаг 30 мин О.Бахытын нэрэмжит "Наурыз 2026" үндэсний бөхийн барилдаан болно 4 цаг 32 мин ОУХМ Б.Алтанчимэг холимог тулааны дэлхийн чансаанд 7 дугаарт эрэмбэлэгдлээ 5 цаг 0 мин Цагдаагийн байгууллагад 1980 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 5 цаг 0 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ...
Top