x

Эрүүгийн хуулийг өөрчлөх таван санал: Иргэнээ хамгаалсан зохицуулалт

УИХ-ын нэр бүхий 20 гишүүний санаачилж, өргөн барьсан Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл УИХ-ын хэлэлцүүлэгт ороод явж байна. Өнгөрөгч долоо хоногт хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг Хууль зүйн байнгын хороо хэлэлцэн шийдвэрлэх ёстой байсан ч хууль санаачлагчийн итгэлийг сонсож, гишүүд асуулт асууж хариулт авсны дараа тодорхойгүй шалтгаанаар хэлэлцүүлгийг хойшлуулсан. Эх сурвалжийн хэлснээр УИХ дахь МАН-ын бүлгээр хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж бүлгийн зарим гишүүд үзсэн юм байна.

Өргөн барьсан хуулийн төсөлд нийт таван төрлийн өөрчлөлтийг Эрүүгийн хуульд тусгахаар боловсруулжээ.

  1. Эрүүгийн хуулийн 13.14-т заасан “худал мэдээлэх” гэмт хэрэгт “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол” гэсний “хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүнд” гэдэгт төрийн байгууллага хамаарахгүй байх,
  2. Эрүүгийн хуулийн 1.3, 1.4, 2.1-д гэмт хэргийн шинж, гэм буруугийн зарчмыг бичихдээ “нийгэмд аюулгүй байдал” гэсний хасах,
  3. Эрүүгийн хуулийн 1-9-р зүйлд бичсэн “эрүүгийн хариуцлага” гэснийг “ял, албадлагын арга хэмжээ” гэж өөрчлөх
  4. Мөн хуулийн 4, 7, 13, 21-р зүйлд бичсэн “хэрэг шалган шийдвэрлэх” гэдэг үгийг “хэрэг хянан шийдвэрлэх” гэж өөрчлөх
  5. Мөн хуулийн 21.9-д заасан “мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулах” гэмт хэрэгт “мөрдөн шалгах ажиллагааны нууцыг олж мэдсэн хүн” гэснийг хасах... зэрэг.

Нэг. Хуулийн этгээдэд яагаад төрийн байгууллага хамаарахгүй вэ?

Эрүүгийн хуулийн 13.14-т заасан “худал мэдээлэх” гэмт хэрэг нь иргэний нэр төр, алдар хүнд, ААН буюу хуулийн этгээдийн бизнесийн нэр хүндийг хамгаалах зорилгоор бичигдсэн. Атал энэ хууль хэрэгжиж эхэлснээс хойш төрийн байгууллага, тэр дундаа хууль сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэгтэй байгууллагууд энэ зүйл ангиар иргэдийн эсрэг гомдол гаргах болсныг хууль санаачлагч ШШГБ-ын тайлангаас иш татан мэдээлэв. Жишээлбэл, тагнуулын баййгууллага мөн энэ зүйл ангиар “ажил хэргийн нэр хүндэд халдсан” хэмээн гомдол гаргаж байсан.

Орчин үеийн Үндсэн хуулийн ухагдахуунд “нэр төр” буюу “дигнити” /dignity/ гэдэг ойлголтыг зөвхөн иргэнтэй холбож үздэг. Төр болон төрийн байгууллагад нэр төр, алдар хүнд гэдэг ойлголт байж болохгүй. Төр ганцхан тохиолдолд “хуулийн этгээд” болдог, энэ нь иргэний эрх зүйд. Эрүүгийн буюу нийтийн эрх зүйд төр нь “хуулийн этгээд” гэдэг нэрийн ард нуугдах нь байж боломгүй зүйл. Ардчилсан улсад ийм байж болохгүй хэмээн хууль санаачлагч Х.Тэмүүжин танилцуулсан.

Өөрөөр хэлбэл, хувийн буюу иргэний эрх зүйд төр, иргэнтэй ижил түвшинд харилцаанд ордог. Гэрээний эрх зүйгээр зохицуулагддаг. Жишээлбэл, манай сэтгүлчдийн хувьд хамгийн их хэрэглэгддэг нэг жишээ бий. Төрийн байгууллагатай ажил гүйцэтгэх гэрээ байгуулахдаа “Иргэний хуулийн ...-р зүйлийг үндэслэн” гэж бичдэг. Энэ бол гэрээний эрх зүй. Хоёр тал яг адилхан эрх, үүрэгтэй оролцдог, гэрээ зөрчигдсөн тохиолдолд гэрээгээ зөрчсөн тал нь хохирлыг нөхөн төлөх үүрэг хүлээдэг.

Харин нийтийн эрх зүй буюу Эрүүгийн хуульд төр өөрөө засаглалыг хэрэгжүүлэгч болдог учраас “хуулийн этгээд” гэж үзэх боломжгүй юмаа гэж.

Хуулийн төслийг боловсруулах явцад хууль санаачлагчдын зүгээс прокурор болон Засгийн газраас санал авсан байдаг юм. Гэтэл хоёул хоёулаа “Иргэний хуульд төр хуулийн этгээд болдог учраас Эрүүгийн хуульд мөн адил хуулийн этгээд болно” гэж үзсэн байна.

Одоогоос 23 жилийн өмнө Иргэний хуульд өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл хэлэлцэж байхад Б.Чимид багш “Монгол Улсын нэлээд нэртэй хуульч хувийн болон нийтийн эрх зүйгээ ойлгодоггүй, ялгадаггүй юм байна. Хувийн эрх зүй дээр хэрэглэж байгаа иргэн гэдэг ойлголт нийтийн эрх зүй дээр хэрэглэж байгаа иргэн гэдэг ойлголт хоёр тэс ондоо шүү” гэж хэлж байж. Тухайн үед Эрүүгийн буюу нийтийн эрх зүйд төрийг “хуулийн этгээд” гэж үзэх тухай санаа орж ирээгүй ч үгүй байж л дээ. Хэрвээ хууль хэрэглэдэг байгууллага буюу прокурор, Засгийн газраас ийм санал орж ирсэн гэдгийг Б.Чимид багш сонссон бол гайхах биш, уйлах байсан биз. Үл мэдээч, үл үзээч, үл ойлгооч нь нэг хүн биш, нийт системийн асуудал болоод хувирчихлаа шүү дээ.

Хоёр. “Нийгэмд аюултай байдал” гэдгийг үнэлэх боломжтой юу?

Хуулийн төслийг боловсруулах явцад хавсарсан судалгаа, шүүхийн шийдвэр дотор хамгийн их дурьдагдсан зүйл нь гэмт хэргийн “нийгэмд аюултай байдал” гэдэг тодорхойлолт байсан байна. Өмгөөлөгч нар асуусан байдаг. “Манай өмгөөлүүлэгчийн ямар үйлдлийг нийгэмд аюултай гэж үзсэн бэ? Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн бүрэлдэхүүн болон шинж чанарт тийм зүйл байхгүй байна шүү дээ” гэж. Хариулт нь “Эрүүгийн хуулийн ерөнхий ангид ийм үг байгаа учраас” гэсэн ганц өгүүлбэр. Өөрөөр хэлбэл, эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэж байгаа процесст байхгүй, хэмжих боломжгүй, тодорхойгүй ойлголт.

Орчин үед Эрүүгийн хуулиар нийгмийн аюулгүй байдлыг хамгаалдаггүй болсон. Хувь хүн болон олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалдаг. Мөн Үндсэн хуулийн дэг журамд аюултай, хүн төрөлхтний эсрэг үйлдлээс хамгаалдаг. Хүн гүтгэх, доромжлох нь хувь хүний эсрэг үйлдэл. Үүнд ямар ч “нийгэмд аюултай” байдал үгүй. Харин Дүнжингаравын уулзвар дээр гааз ачсан машин дэлбэрсэн явдал бол олон нийтэд аюултай байдал үүсгэсэн. Маш олон хүн өмч хөрөнгөөрөө хохирсон, олон хүний амь эрсэдсэн.

Гурав. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль гэж бий. Хэрэг хянан шийдвэрлэх процессийн тухай бичсэн. Энэ хуульд “хэрэг шалган шийдвэрлэх” гэдэг ойлголт, тийм томъёолол байхгүй. Гэтэл Эрүүгийн хуульд “хэрэг шалган шийдвэрлэх” гэж бичсэн нь хэргийг хянан шийдвэрлэхээс тусдаа ойлголт мэтээр төөрөлдүүлэх талтай байгаа учир “хэрэг хянан шийдвэрлэх” гэж өөрчлөхөөр болсон байна.

Дөрөв. Эрүүгийн хариуцлага уу? Ял, албадлага уу?

Эрүүгийн хуульд “эрүүгийн хариуцлага” гэдэг малгай дотор ял, болон албадлагын арга хэмжээг оруулсан байдаг. Үүнээс болоод ял эдэлсэн болон албадлагын албадлагын арга хэмжээ авахуулсан хоёр яг адилхан “эрүүгийн хариуцлага хүлээсэн” гэдгээр бусад хуулиар тухайн иргэний эрх зүйн байдлыг дордуулахад хүрдэг. Жишээлбэл, төрийн албанд ажиллах, тендерт оролцох эрхийг хязгаарлах гэх мэт.

Тэгвэл Эрүүгийн хуулийн 7.2-рт. “Албадлагын арга хэмжээ”-г бичихдээ

Шүүх энэ хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан ялын зорилгыг хангахад шаардлагатай гэж үзвэл гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахгүйгээр тэнсэж, эсхүл оногдуулсан ял дээр нэмж дараах албадлагын арга хэмжээг хэрэглэж болно” гээд

-Үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ;

-Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ;

-Хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээг бичсэн байна.

Энд “ял оногдулахгүйгээр тэнсэж, эсвэл оногдуулсан ял дээр нэмж” гэсэн байгаа нь албадлагын арга хэмжээ бол ял биш юмаа гэсэн санаа. Ял оногдуулахгүйгээр гэсэн бол тухайн хүнд эрүүгийн ял хүлээлгээгүй гэсэн үг. Тиймээс энэ хоёрыг ялгаж салгах, ял болон алдбадлагын арга хэмжээг тусад нь бичих, “эрүүгийн хариуцлага” гэдэг хавтгайруулсан малгайг авч хаях саналыг хуулийн төсөлд тусгасан байна.

Жишээлбэл, Эрүүгийн хууль болон Зөрчлийн хууль дээр яг адилхан албадлагын арга хэмжээ байгаа. Энэ нь Зөрчлийн хуулиар албадлага хэрэглээд тэрийгээ “Эрүүгийн хариуцлага” болгож хавтгайруулах хуулийн боломж нээлттэй байна гэсэн үг.

Тав. Мөрдөн шалгах ажиллагааны нууцыг иргэн хамгаалахгүй

Энэ бол өнгөрсөн хугацаанд хамгийн их маргаан дагуулсан сэдэв. Хоёрхон жилийн өмнө сэтгүүлч “Төрийн нууц мэдээлэл олж авсан, хадгалсан” гэдгээр ял хүлээсэн. Үүнээс үүдээд төрийн нууцыг иргэн хамгаалах үүрэгтэй юу, нууц мэдээлэлтэй ажиллаж байгаа байгууллага, албан тушаалтан хамгаалах үүрэгтэй юу? гэдэг маш том маргаан үүссэн. Сэтгүүлч бол нууц мэдээллийг олж авах, мэдээлэх үүрэгтэй. Хэрвээ тэр нь хууль зөрчсөн, нийтийн эрх ашигт хохирол учруулахуйц мэдээлэл байсан бол шүү дээ. Гэтэл нууцыг задруулсан албан тушаалтан биш, сэтгүүлч хариуцлага хүлээгээд өнгөрсөн.

Яг үүнтэй адилхан мөрдөн шалгах ажиллагааны нууцыг мөрдөн шалгах эрх бүхий албан тушаалтан, алба хаагч, хууль сахиулагч задруулсан бол хариуцлага хүлээлгэхээр өөрчилсөн. Монгол Улсын 3,5 сая иргэн энэ үүргийг хүлээх ёсгүй гэдэг үүднээс “нууцыг олж мэдсэн хүн” гэдэг хэсгийг хуулиас хасах саналыг хууль санаачлагчид төсөлд тусгасан байдаг. Иргэнд зөвхөн  “нууцалсан гэрчийг илчилсэн” гэдэг үндэслэлээр эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр бичсэн. Энэ нь гэрчийг хамгаалах үүднээс юм.

Гэх мэтчилэн харахад жижигхэн мэт боловч судлаад үзвэл маш том агуулгатай Эрүүгийн хуулийн өөрчлөлтийн төсөл УИХ дээр орж ирээд хэлэлцүүлгийн шатанд явж байна лээ. Гишүүн Б.Энхбаяр "Нийгэмд аюултай байдал гэдэг нь гэмт хэргийн шинж чанар, Эрүүгийн эрх зүйн зарчмын суурь ойлголт. Хэрвээ үүнийг өөрчилнө гэвэл нэмэлт өөрчлөлт биш, шинэчилсэн найруулга хийх хэрэгтэй болно" гэж Байнгын хороон дээр ярьсан. Гэтэл тэр "суурь ойлголт" гээд байгаа зүйл нь орчин үеийн Эрүүгийн хуульд огт байхгүй, тэр байтугай Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнд байхгүй, бичигдээгүй зүйл байна аа гэдгийг өмнө хэлсэн. Хууль санаачлагч Х.Тэмүүжин энэ тухайд "Энэ бол соц маягийн эрүүгийн хуульд байсан зүйл. Ардчилсан нийгэмд "нийгэмд аюултай байдал" гэдэг үнэлэх боломжгүй зүйлээр иргэдээ яллаж, айлгаж ичээж болохгүй. Дэлхийн улс орнуудын жишиг, шинжлэх ухааны онолын түвшинд хүрч сэтгэх хэрэгтэй байна шүү" гэдгийг хэлж байна лээ.

Яг үнэндээ "Нийгэмд аюултай байдал" гэдэг энэ ойлголтын тухай анх удаагаа ч ярьж байгаа юм биш. АН эрх барьж байх үед 2015 онд Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан. Шинэчилсэн найруулгаар "нийгэмд аюултай байдал" гэдгийг Эрүүгийн хуулиас хассан. Гэвч МАН эрх авсны дараа буюу 2017 онд Эрүүгийн хуулийг дахиж өөрчлөөд, энэ томъёоллыг эргүүлээд оруулаад ирсэн байдаг.

Б.СЭМҮҮН

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Lucy Sliver (94.242.50.56)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I'm hereby to let all scam victims know that recovery is possible when you contact the right source, i am saying this because I was a victim too. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, a hacker who is my trusted hacker because all the work I gave to them, came out successfully. I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 28 | Хариулах
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн 27 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шилдэг сонсогч, сурагчдад шагнал гардууллаа 35 мин Шатахууны үнийн өсөлтийн эсрэг Гаалийн татварын өөрчлөлт хийхээр тогтлоо 37 мин Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана 39 мин СӨХ-ны "замбараагүй" байдлыг цэгцлэх хуулийн төслийг УИХ-д өргөн барина 40 мин "Эрчист Монгол" ТӨХХК-ийг татан буулгах шийдвэр гарлаа 42 мин Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 43 мин Орон нутгийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгууль зургаадугаар сарын 21-нд болно 47 мин Прокурорын байгууллага нэг долоо хоногт 180 мянга гаруй зөрчлийн гомдол бүртгэжээ 2 цаг 59 мин Авто зогсоолын төлөвлөлт хийх байршлуудыг зөвшилцөв 2 цаг 59 мин Онцгой байдлын алба хаагчдад мөнгөн урамшуулал олгох журмыг шинэчлэн баталлаа 3 цаг 0 мин Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй байна 3 цаг 2 мин Рюгү солирын дээжээс ДНХ, РНХ үүсгэгч таван нуклеин хүчлийг илрүүлжээ 3 цаг 4 мин Ираны ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Израилын халдлагаар амиа алдлаа 4 цаг 20 мин Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл эхний хоёр сард 54 хувиар өсжээ 4 цаг 22 мин Онгоцны түлшний үнэ огцом өссөнөөр тийзийн үнэ нэмэгдэж, нислэгүүд цуцлагдаж байна 4 цаг 23 мин Монгол эрчүүдийн дундаж наслалт 67.9 байна 4 цаг 30 мин О.Бахытын нэрэмжит "Наурыз 2026" үндэсний бөхийн барилдаан болно 4 цаг 32 мин ОУХМ Б.Алтанчимэг холимог тулааны дэлхийн чансаанд 7 дугаарт эрэмбэлэгдлээ 5 цаг 0 мин Цагдаагийн байгууллагад 1980 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 5 цаг 0 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ...
Top