x

Хан-Уул дүүргийн “Шинэ Яармаг”-т баригдаж буй 240 хүүхдийн цэцэрлэг наймдугаар сард ашиглалтад орно

Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо буюу “Шинэ Яармаг” хорооллын хажууд баригдаж буй 240 хүүхдийн цэцэрлэгийг наймдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Тус байршилд УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан, нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр болон холбогдох албаныхан ажиллажээ.

Нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр “Нийслэлийн хөрөнгө оруулалттай ажлуудын гүйцэтгэлийн мэдээллийг уншиж судлахад ХУД-ийн 8 дугаар хороонд баригдаж буй 240 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажлын явц дэд бүтцийн асуудал дээр удааширч, нэлээд хугацаа алдсан байсан. Тиймээс "Шинэ Яармаг" төслийн шугамаас дэд бүтцээ шийдэх зөвшөөрлийг өгч, цэцэрлэгийн барилгын удааширсан асуудлыг шийдсэн. Мөн нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас захиалагчийн хяналтыг өдөр бүр хэрэгжүүлж ажиллаж байна” гэв.

Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Барилга захиалагчийн хяналтын хэлтсийн дарга Б.Ганзориг “240 хүүхдийн цэцэрлэгийн барилгыг наймдугаар сарын 1-нд ашиглалтад оруулахын тулд гадна тохижилт, фасадын ажлыг яаралтай эхлүүлэх ёстой. Төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулахын тулд НХОГ-аас өдөр бүр шаардлага тавин ажиллаж байна. Мөн боловсролын байгууллагуудын үйл ажиллагаа эхлэхээс өмнө барилгын ажлыг дуусгах үүргийг нийслэлийн удирдлагуудаас ч өгсөн” гэлээ.

Цэцэрлэгийн барилгын ажлын гүйцэтгэгч "Жинст цамхаг" ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Пүрэвсүрэн “Төслийг наймдугаар сарын 1-нд дуусгахаар гэрээнд заасан учраас хугацаандаа багтааж барилгын ажлыг дуусгахаар ажиллаж байна. Ажил гүйцэтгэх явцад манай компаниас шалтгаалаагүй хэд хэдэн бэрхшээл тулгарсан. Өнгөрсөн тавдугаар сараас асуудлыг шийдэж өгсөн. Барилгын ажил одоо хэвийн үргэлжилж байна” гэв.

Цэцэрлэгийн барилга нь орон сууцны хорооллуудтай ойрхон баригдаж байгаа учраас тогтмол цэвэрлэгээ, үйлчилгээ явуулж, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг баримталж ажиллахыг нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр “Жинст цамхаг” ХХК-ийн удирдлагад үүрэг болголоо.

Эх сурвалж: Нийслэлийн Засаг даргын Тамгын газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (105.112.192.165)
    Альбакерын зээл нь 5000 еврогоос 50000 еврогийн хооронд бэлэн мөнгөний зээл олгодог бөгөөд бид зээл авах шаардлагатай аливаа хүн эсвэл компанид жилийн ханшаар 50000 еврогаас 300,000 евро хүртэлх төслүүдийг санхүүжүүлдэг. тэдний зарим хэрэгцээг хангах мөнгө. Хэрэв танд тусламж хэрэгтэй бол танд хэр их хэрэгтэй байгаа, хүссэн зүйлээ хэлнэ үү эргэн төлөлтийн хугацаа. Хурдан зээл, төлбөрийн төгсгөлгүй стресс. И-мэйл. albakerloanfirm@gmail.com
    2025 оны 06 сарын 19 | Хариулах
  • Andy Francisca (199.71.214.113)
    CONSULT AN ALPHA KEY, A LICENSED CRYPTO RECOVERY HACKER EXPERT I'm still in shock and grateful to Alpha Key Recovery for saving me after I thought I had lost all of my money. I had invested in cryptocurrency and was a victim of a scam on a blockchain wallet, which left me with a deep wound. Alpha Key helped me get over all of the pain I experienced during this process, and I do recommend the best and most qualified crypto expert recovery. Reach out to Alpha Key today using the details below. Mail: Alphakey@consultant.com Whatsapp number: +15714122170 signal number :+18622823879 telegram: Alphakeyhacker instagram : alphakeyrecovery Mail: service@alphakeyrecovery.com website :www.alphakeyrecovery.com
    2025 оны 06 сарын 19 | Хариулах
iШинэ мэдээ
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад анхаарна гэв 20 цаг 46 мин 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв 20 цаг 47 мин Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унажээ 20 цаг 49 мин Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн экспортолж эхэллээ 20 цаг 58 мин Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ боловсруулав 20 цаг 58 мин Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх хүсэлт гаргалаа 21 цаг 1 мин Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар бууруулна 21 цаг 3 мин Төгрөгийн ам.доллартой харьцах дундаж ханш 3593.80 төгрөгт хүрэв 21 цаг 4 мин “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд дотоодын үйлдвэрлэл хоёр дахин өсөв 23 цаг 16 мин Монгол Улсад 132 улсын 37.9 мянган гадаадын иргэн оршин сууж байна 23 цаг 18 мин Их, дээд сургууль, коллежийн оюутнуудын 60.9 хувь нь эмэгтэйчүүд байна 23 цаг 21 мин Ирэх 10 хоногт ихэнх нутгаар хүйтрэх төлөвтэй байна 23 цаг 22 мин “Бадрах Энержи” болон “Орано” групп Монголд лаборатори байгуулах чиглэлээр хамтран ажиллана 23 цаг 27 мин Л.Цэеэрэгзэн: Цас цэвэрлэгээний техник шинэчлэгдсэнээр ажил илүү хурдан, хялбар болж байна 23 цаг 29 мин БНСУ 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 50 хувиар бууруулах зорилт дэвшүүллээ Өчигдөр 13 цаг 08 мин Филиппинд “Калмаеги” хар салхины улмаас 200 хүн амь үрэгджээ Өчигдөр 13 цаг 07 мин Эрчим хүчний хэмнэлттэй, гүний дулаалгатай гэрийг Монголд туршиж эхэллээ Өчигдөр 13 цаг 06 мин Герман Улс Монголын боловсрол, ногоон хөгжилд 43.1 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно Өчигдөр 13 цаг 05 мин Чех Улсад монгол хүүхдүүдийн дунд “Монгол бахархлын өдөрлөг” болно Өчигдөр 13 цаг 03 мин Collins толь 2025 оны онцлох үгийг “вайб-кодинг” гэж нэрлэв Өчигдөр 13 цаг 01 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... УИХ-ын даргын томилгоо яасан бэ? Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаа... Багшийн цалинг 2.8 сая төгрөгт хүргэж, тэтгэврийг 8.6 хувиар... 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль... Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа бат... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл б... Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Хятад улс дэлхийн анхны нисдэг машины үйлдвэрийг ашиглалтад ...
Top