x

Х.Тэмүүжин: УИХ-аас томилогдож, чөлөөлөгддөг Ерөнхий сайдыг байранд нь тавих хэрэгтэй

"Х.Тэмүүжин: УИХ Засгийн газрын хуулийн тасаг шиг болчихоод байна"

Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжинтэй ярилцлаа.

-Энэ долоо хоногийн намынхаа бүлгийн хурлын дараа хийсэн мэдээллийн үеэр та шинэ Ерөнхий сайдыг намынхаа бүлгээс дэмжлэггүй, Бага хурлаас гарсан гэсэн утгатай зүйл хэлсэн. Чухам яагаад ингэж хэлсэн юм бэ?

-Парламентын засаглал бүхий улс орнуудад парламент дахь олонхын дэмжлэг авсан хүнийг Ерөнхий сайдаар тодруулдаг. Тийм учраас олонхын гарын үсэг, дэмжлэгээр Ерөнхий сайдад өргөн баригддаг жишиг байдаг. Манайх ч гэсэн олонхыг агуулсан заалттай шүү дээ. Олонхын бүлгээс санаачилга гаргаж, Ерөнхий сайдад томилох агуулга байгаа байхгүй юу. Гэтэл харамсалтай нь парламентаасаа гадна нам хуралдаж шийдвэр гаргадаг. Гаргасан шийдвэрээ олонхын бүлэгтээ яг цөөнхийн бүлэгт танилцуулж байгаа юм шиг танилцуулсан. Парламентаас эс үүсгэлтэй Ерөнхий сайд гэдэг парламентын засаглалын, парламентат ёсны гол агуулга тасарчихаад байна. Парламентаасаа гадна болчихоод байна гэсэн агуулгаар л хэлсэн юм.

-Шинэ Засгийн газрыг өмнөх шигээ хамтарсан байдлаар байгууллаа. Засгийн бүтэц дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Шинээр томилогдсон Ерөнхий сайд болгон өөрийн Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг УИХ-аар баталгаажуулах үүрэгтэй юм. Харамсалтай нь энэ удаагийн Ерөнхий сайд кабинетынхаа бүтэц бүрэлдэхүүнээ УИХ-аар зөвшөөрүүлсэнгүй.

Хэдхэн хоногийн өмнө УИХ-ын 30 гишүүн Ерөнхий сайдад шаардлага хүргүүлсэн. Ерөнхий сайд кабинетдаа ямар хүнийг урьж, өөрийн эрхлэх асуудлын ямар чиглэлийг хариуцуулах вэ гэдэг бол хүнийхээ хувьд сонголт нь бүрэн эрх юм. Харин Засгийн газар ямар бүтэц бүрэлдэхүүнтэй ажиллах вэ гэдгийг шийдэх нь УИХ-ын бүрэн эрх байхгүй юу. Сая бол үүнээс тойрч зугтлаа. Өөрөөр хэлбэл, УИХ-ын бүрэн эрхийг эдлүүлж, хэрэгжүүлэхгүйгээр тойрч зугтаад өмнөх Ерөнхий сайдын бүтэц бүрэлдэхүүн дээр ажиллана. Тэр дотроо өмнөх засагт ажиллаж байсан сайд нарыг улираана гэдэг зарчмаар явчихлаа.

Нэг ёсондоо энэ  Ерөнхий сайд өөрийн бүтэц бүрэлдэхүүнгүйгээр өмнөх Ерөнхий сайдын кабинетыг буцаан амилуулах маягтайгаар ажлаа хийнэ гэлээ. Нас барсан хүнийг буцаагаад амилуулахаар зомби болдог гэдэг шиг Засгийн газар огцрохоор буцаагаад амилуулахаар “зомби” Засгийн газар л болж байгаа байхгүй юу.

-МАН-ын 30 гишүүн Ерөнхий сайдад шаардлага хүргүүлснийг дотроо эв нэгдэлгүй, хагаралтай байна. Өмнө нь 32-ын болон 33-ын гэж задарч байсан шигээ болох нь гэсэн зүйл яригдаж байна. Үүнийг юу гэж харж байгаа вэ?

-Засгийн газар унасантай холбоотойгоор улс төрийн тийм хуваагдал байгааг үгүйсгэхгүй шүү дээ. Гэхдээ улс төрчдийн ямар хор найруулж, ямар асуудал, эрсдлийг багасгахын тулд хэн хэндээ найр тавьж байгааг мэдэхгүй.

–Ерөнхий сайдын чуулган дахь суудлыг доош нь буулгах тухай хуулийн төсөл өргөн барьсан. Энэ юу болж байгаа вэ?

-Ирэх долоо хоногоос Байнгын хороогоор ороод эхлэх байх. Ер нь гол агуулга нь парламентын ардчилал, парламентад ёс, амин сүнсийг сэрээх хэрэгцээ байна. Монгол Улсад УИХ байна, хууль тогтоох эрх мэдлийг өөртөө дангаараа хадгалдаг, төрийн эрх барих дээд байгууллага гэж хэлдэг. Гэвч яг бодит байдал дээр УИХ өөрөө сул, хүчгүй, эрх мэдлээ бүрэн дүүрэн хэрэгжүүлэх боломжгүй, зохион байгуулалтын болоод хэлбэр дүрс, суудал хуваарийн нөхцөл байдлаасаа шалтгаалаад Засгийн газрын хуулийн тасаг шиг болчихоод байна. Үүнийг зогсоох арга бол ерөөсөө гүйцэтгэх болон хууль тогтоох эрх мэдлийн хил заагийг тодорхой болгох. Ингэхийн тулд УИХ-аас томилогдож, чөлөөлөгддөг Ерөнхий сайдыг “байранд нь тавих” хэрэгтэй.

-УИХ-ын чуулган дээр та гишүүд Ерөнхий сайдаас асуулт асуухдаа “дарга аа” гэж хэлээд байна хэмээн шүүмжилж байсан. Үүнийг л хэлээд байгаа хэрэг үү?

-Манайд парламентын тусдаа ордон байдаггүй. Засгийн газар, УИХ , Ерөнхийлөгч нь нэг байшинд шавалдаад суучихсан байдаг. УИХ-ын дарга, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нь нэг уулын аманд хамт амьдардаг чинь социализмын үеийн дарга нарын тусдаа ангийн уламжлал яваад байгаа юм. Гэтэл бид чинь эрх мэдлийг хуваарилчихсан. Харилцан хяналт тэнцэлтэй, нэг нэгэндээ автдаггүй байх ёстой. Энэ чиг үүргүүдийг илүү тодорхой болгохын тулд байшин саваа тусгаарлаж чаддаггүй юм гэхэд ядаж УИХ- ын чуулганы сандал суудлаа цэгцэлж авах хэрэгтэй байна. Ер нь бол УИХ-ын дарга, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд цугтаа уулын нэг аманд очдогийг ч болиулах хэрэгтэй. Болж өгвөл УИХ-ын дарга парламентын ордон дотроо байдаг жишиг рүү явах ёстой. Ингэхгүй болохоор одоо чинь Ерөнхий сайдад нэр дэвшигч орж ирж байхад л бүгд дарга аа, дарга аа гээд байна шүү дээ. Энэ чинь оюун санааны түвшинд, тархин дотор дээрх хил хязгаар огт суугаагүй байна гэсэн үг. Ингэхээр чинь үйлдэл хэзээ ч салангад байхгүй. Тийм ч болохоор хууль тогтоох, гүйцэтгэх болон шүүх эрх мэдэл холилдох юм бол дарангуйлал тогтоно гэж ярьдаг юм. Хүнээс үл хамааралтай институцийн зарчим чинь ардчиллын хамгийн гол амин сүнс байхгүй юу. Тэгэхээр ийм болгох нь л чухал.

-Ойрын хэдэн өдөр засаг огцрох, бүрдэх асуудлаас болж хууль тогтоомж хэлэлцэх асуудал нэлээд хойшоо тавигдаж байх шиг байна. Таны өргөн барьсан ямар хуулиуд байна. Ямар шатандаа явж байна вэ?

-Нөгөө л эрх мэдлийн хуваарилалт, хил хязгаарыг нь тодорхой болгоод үр дүнтэй ажилладаг болгохын тулд оновчлох гэж нэг үг байна. Хэдий их мөнгө, хүний нөөц байгаад оновчгүй зохион байгуулалт, чиг үүрэгтэй, онож ажлаа хийхгүй бол элсэнд ус цацаж байгаа юм шиг алга болдог. Тийм болохоор чиг үүргийн оновчлол их чухал байна. Тэрний нэг нь Монгол Улсад нууц мөрдөн шалгах ажиллагаа гэдэг юм уу, гүйцэтгэх ажил гэдэг юм уу төрд байдаг хамгийн хатуу бөгөөд хүчтэй эрх мэдэл бий. Хүний хувийн амьдралыг өөрт нь мэдэгдэлгүйгээр нэгжиж, мэдэж, мэдээлэл цуглуулж авдаг. Түүгээрээ тэр хүнийг ялладаг, эрх чөлөөг нь хязгаарладаг энэ эрх мэдэл чинь яг хуулийнхаа дагуу байгаа юм уу. Нийтийн ашиг сонирхлын төлөө байна уу. Хэн нэг даргын хувь өш хонзонгийн төлөө байгаад байгаа юм биш биз дээ гэсэн болгоомжлол байгаа юм. Үүнийг засахын тулд хоёр, гурван арга зам байгаа. Тэрнийх нь нэг нь парламентын хяналт.

Парламентын энэ чиглэлийг хяналтыг оновчилъё гэдэг санаачилга гаргаад, хуулийн төсөл өргөн бариад бараг хагас жил өнгөрч байна. УИХ дээр хэлэлцүүлэхийг хойш нь татаж байна. Үүнийх нь шалтгаан эрх баригч намтай л холбоотой. Яг энэ эрх мэдлээр буруу зүйл хийдэг хүмүүс өөрийнхөө үйл ажиллагааг хяналтад оруулна. Хуулийн хэмжүүрээр хэмжүүлнэ гэдгээс үстэй толгой нь арзайж байгаа байх. Тийм учраас Хууль зүйн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хууль сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэх, ял эдлүүлэх үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын нууц далд аргаар асуудлаа шийддэг чиг үүргийг хянах Тусгай хяналтын дэд хороо байгуулах хуулийн төсөл өргөн барьсан юм. Энэ хуулиа батлуулчихмаар байна. Хоёрдугаарт, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал бий. Бид чинь ардчилсан, чөлөөт, хүний эрхийг эрхэмлэдэг, хууль засагладаг нийгэмд амьдрах гэж оролдож байна шүү дээ. Гэтэл манай Эрүүгийн хуульд социалист Эрүүгийн хуулийн зарим зүйлийг буцаагаад оруулаад ирчихсэн байна. Үүнийг 2017 оны нэмэлт, өөрчлөлтөөр хийсэн. Тиймээс энэ зүйлүүдийг засах хэрэгцээ байна. Тэгэхгүй бол шинэ нийгэмд амьдраад, шинэ үнэт зүйлийг бий болгоод явж байхад хуучин үнэт зүйл, үзэл санаагаар хүнийг буруутгаад яллаад, эрх чөлөөг нь хязгаарлаад байж болохгүй.

Жишээлбэл, худал мэдээлэл тараах гэдэг гэмт хэрэгт бичихдээ хуулийн этгээд гэдэг нэр томьёо ашигласан чинь үүний ард төр, тэр дундаа хууль сахиулах, гэмт хэрэгтэй тэмцдэг байгууллагууд ажил хэргийн алдар хүндэд халдлаа гэдэг байдлаар иргэндээ гомддог. Иргэнийг шийтгэх гэж оролддог байдал бий боллоо. Энэ нь хавтгайрах шинжтэй болж эхэлж байна. Тиймээс Эрүүгийн хуулийн энэ зүйл заалтад заасан хуулийн этгээд гэдэгт төр багтахгүй байх тухай тайлбар хийхээс өөр арга алга. Дээр нь Эрүүгийн хууль дотор нийгмийн аюулын хэр хэмжээ, нийгэмд аюултай гэх мэтчилэн ойлголтуудыг хуульчилсан байна. Нийгэм гэдэг чинь хийсвэр ойлголт. Хэн нэгнийг яллаж шийтгэх гэж байгаа бол аливаа субъектив хийсвэр ойлголт, хэмжигдэх боломжгүй зүйлээр хүнийг буруутгаж ерөөсөө болохгүй. Тиймээс энэ социалист ойлголтуудыг авч хаях шаардлага байна.

Мөрдөн шалгах ажиллагааны нууцыг хадгалахтай холбоотой гэмт хэрэг дээр энэ нууцыг Монгол Улсын 3.6 сая хүн бүгдээрээ хадгалах юм шиг биччихсэн байна. Сэтгүүлч олж мэдсэн зүйлээ ил болгоход л мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задалсан гэдгээр эрүүгийн хариуцлага хүлээж байна. Гэтэл энэ чинь албаны нууц. Тэр нууцыг мэдэж байгаа, чиг үүргийнхээ дагуу мэдэж байгаа этгээдүүд хадгалж хамгаалах үүрэгтэй болохоос биш жирийн иргэд хадгалах үүрэгтэй байх ёсгүй. Энэ мэтчилэн зүйлүүдийг засахаас өөр аргагүй. Уг нь Эрүүгийн хуулийн, энэ чиглэлийн хууль тогтоомжийн, хууль тогтоох, гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагуудын тогтолцооны гээд шинэчлэлүүд үнэхээр хүлээгдэж байна. Харамсалтай нь Засгийн газраас энэ бүгд орж ирсэнгүй. Тэгээд хүлээгээд суугаад байлтай биш. УИХ-ын гишүүнийхээ хувиар засаад эхэлж байх нь зүйтэй юм болов уу гэж бодоод УИХ-д өргөн бариад, хэлэлцүүлээд явж байна.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (105.112.76.181)
    Альбакерын зээл нь 5000 еврогоос 50000 еврогийн хооронд бэлэн мөнгөний зээл олгодог бөгөөд бид зээл авах шаардлагатай аливаа хүн эсвэл компанид жилийн ханшаар 50000-аас 300,000 еврогийн төслүүдийг санхүүжүүлдэг. тэдний зарим хэрэгцээг хангах мөнгө. Хэрэв танд тусламж хэрэгтэй бол танд хэр их хэрэгтэй байгаа, хүссэн зүйлээ хэлнэ үү эргэн төлөлтийн хугацаа. Хурдан зээл, төлбөрийн төгсгөлгүй стресс. И-мэйл. albakerloanfirm@gmail.com
    2025 оны 06 сарын 23 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хятадын хувийн хэвшлийн шилдэг 500-д JD.com дахин тэргүүлэв 13 цаг 24 мин Жесс Фокс бөөрний хорт хавдрын улмаас мэс засалд оржээ 13 цаг 24 мин АМНАТ-ийн шинэ аргачлал улсын төсөвт нэмэлт орлого төвлөрүүлнэ 13 цаг 25 мин Ерөнхий сайд авлигатай тэмцэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо 13 цаг 27 мин Австралийн амбан захирагчийн айлчлал Монголд эхэлнэ 13 цаг 27 мин Зэвсэгт хүчин, Ойн газар хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 13 цаг 28 мин Үнэт цаасны хоёрдогч зах зээлийн 30 жилийн ой тохиолоо 13 цаг 31 мин Монгол-Хятадын экспо: “Эрдэнэс Тавантолгой” нүүрсээ биржээр борлуулах боломжийг танилцууллаа 13 цаг 32 мин “Сэлэнгэ-2025”-ийн тугийг Монгол Улсад хүлээлгэн өглөө 13 цаг 33 мин Иргэн бүрийн хуримтлалын нэрийн данс 175.4 мянган төгрөгөөр нэмэгдлээ 16 цаг 43 мин Хималайн аадар борооны улмаас Энэтхэгт 36 хүн амиа алдав 16 цаг 47 мин Монгол, Польшийн компаниуд В2В уулзалтаар хамтын ажиллагаагаа өргөжүүлэв 16 цаг 48 мин Ажилтнуудын хөдөлмөрийн аюулгүй байдал, цалин хөлсний маргааныг бууруулахад хамтран ажиллана 16 цаг 50 мин “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрт 404 шилдэг төгсөгч шалгарлаа 16 цаг 52 мин Туул, Улз голын усны түвшин нэмэгдэж, үерийн түвшинг давлаа 16 цаг 54 мин Далив хутагт Ж.Жамсранжавын гудамжинд шөнийн цагаар зам хаана 16 цаг 55 мин “No Rules 3” УСК-ны нээлт энэ орой “Корпорэйт”-д болно 20 цаг 23 мин Говийн өмнөд хэсгээр +29 градус хүртэл хална 20 цаг 24 мин НАТО бүх гишүүдээ ДНБ-ий хоёр хувийн батлан хамгаалахын зорилтод хүргэнэ 20 цаг 25 мин Нийслэлд 13 байршлын явган замыг байгалийн чулуугаар шинэчилж байна 20 цаг 26 мин
iИх уншсан
О.Алтангэрэл, Ч.Лодойсамбуу хоёр хасагдаж, О.Цогтгэрэл өрсөл... ЛУИЗ Хавчигдсан дундаж давхаргыг хайн бэдэрсэн нь Иргэн бүрийн хуримтлалын нэрийн данс 175.4 мянган төгрөгөөр ... Г.Занданшатар Ерөнхийлөгчид нэр дэвшиж, У.Хүрэлсүх Ерөнхий с... Тариалангийн бүс нутгуудад ХХААХҮЯ хяналт, шалгалтын ажил хи... Монгол, Уругвайн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр сана... Америк-Европын худалдааны гэрээ: Эмийн татвар 15 хувь болж б... Нүүрс тээвэрлэлтийн хамтын ажиллагаанд шинэ тохиролцоо хийгд... Нийслэлд 1150 ажилтан гудамж талбайг цэвэрлэж, ариутгал хийж... Японы Тоёакэ хот ухаалаг утасны хэрэглээг өдөрт хоёр цаг бол... Нийслэлд үерийн эрсдэлээс сэргийлж 24 цагаар ажиллав Израил хэлэлцээ эхлүүлэх чиглэл өгсөн ч хатуу нөхцөлөө давта... Монгол, Солонгосын хамтын ажиллагаа эрдэс баялгийн салбарт ө... Эрдэмтдийн бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлаг... Д.Лүндээжанцан: 1945 оны Чөлөөлөх дайнтай холбоогүй нэг ч мо... Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарт Бүгд Найрамдах Ардч... Аялал жуулчлалын бодлого, хөтөлбөрт аудит хийж эхэллээ Туул гол болон Улаанбаатар хот орчимд усны түвшин 50 см орчи... Өнөөдөр болох үйл явдлын тойм
Top