x

Хаалттай Лувр, байрны үнийн өсөлт: Европчууд жуулчлалын эсрэг босч эхэллээ

Европ даяар “хэт олон жуулчин”-ы эсрэг эсэргүүцлийн давалгаа өрнөж байна. Орон нутгийн иргэд олноор ирж буй жуулчид нь орон сууцны үнийг хөөрөгдөж, өөрсдийг нь өөрийнх нь дүүргээс шахан гаргаж байгааг гомдоллон, эсэргүүцлээ илэрхийлж эхэлжээ. Associated Press агентлаг энэ талаар мэдээлжээ.

Жуулчлалын ачаалалтай холбоотой хамгийн тод жишээ бол Парисын Луврын музейн хаалт байв. Жуулчдын урсгал хэт нэмэгдсэнээр ажилчдын ачаалал тэсвэр хэтэрч, тэд ажил хаялт зарласан байна. Үүний улмаас урьдчилан тасалбар захиалсан хэдэн мянган жуулчин музейн гадаа бөөгнөрөн зогсож байгаа нь тухайн өдрийн хамгийн шуугиантай зургуудын нэг болжээ.

Түүнчлэн Өмнөд Европ даяар, тухайлбал Испани, Итали, Португаль зэрэг орнуудад жуулчдын эсрэг олон нийтийн жагсаал өрнөсөн байна. Барселон, Неаполь, Венеци, Лиссабон, Майорка, Ибица зэрэг жуулчдын хөлд дарагдсан хотуудын оршин суугчид “хотынхоо амьдралыг буцаан авах” шаардлага тавьж, эсэргүүцлээ илэрхийлсэн юм.

Итали улсад гэхэд л 1500 өрөөтэй хоёр зочид буудал барих төслийг эсэргүүцэн жагсагчид тэмцэл өрнүүлсэн байна. Жуулчдын тоо нэмэгдэхийн хэрээр түрээсийн байрны үнэ өсч, орон сууцны хомсдол бий болсон нь орон нутгийн иргэдийн гол бухимдлын шалтгаан болжээ.

Жагсагчид мөн хувийн онгоц, тансаг хөлөг онгоцоор аялж буй цөөнхийн аяллыг хязгаарлах, аяллын зохистой бодлого нэвтрүүлэхийг шаардсан байна.

Жуулчлалын төв болсон Барселон хот 1.6 сая оршин суугчтай ч 2023 онд 26 сая жуулчин хүлээн авсан нь оршин суугчдынхаа тооноос даруй 16 дахин олон хүнтэй нүүр тулсан үзүүлэлт болжээ. Жагсаалд оролцогчид “Жуулчид гэртээ харь” гэх уриа барьж, аялал жуулчлалын хэт ачаалал, үл хөдлөх хөрөнгийн хөөрөгдөл, орон зайн булаан эзлэлтийн эсрэг дуу хоолойгоо илэрхийлж байна.

Эх сурвалж: Associated Press, OfficeLife.media

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чингис нарыг 12 жилээс бүх насаар нь хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татан шалгаж байна 12 цаг 55 мин Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрийн болон санхүүгийн өгөөж хүртэх явдал байж болохгүй 13 цаг 32 мин Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудтай уулзлаа 13 цаг 58 мин Фентанил тарианы хангамжийг тасалдуулахгүй байх зохицуулалт хийж байна 14 цаг 9 мин Месси шигшээ багтаа сүүлчийн удаа тоглоно 14 цаг 15 мин Хүлэмжийн хийг бууруулах талаар шат дараалсан арга хэмжээ авч байгааг онцлов 14 цаг 21 мин Роботууд робот үйлдвэрлэж эхэллээ 14 цаг 26 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахаар болов 14 цаг 30 мин Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг зарлалаа 18 цаг 2 мин Н.Учрал: Өнгөрсөн хугацаанд болсон бүх асуудлын үнэн зөвийг тогтоолгох шаардлагатай 18 цаг 5 мин Манхэттений төвд тэнгэр баганадсан шорон барих төсөл маргаан дагуулав 18 цаг 6 мин Инженер техникийн боловсон хүчнийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулна 18 цаг 11 мин Ван Гогийн 88 зургийг 40 орчим жилийн дараа анх удаа нэг дор дэлгэжээ 18 цаг 14 мин С.Амарсайханыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаас чөлөөллөө 18 цаг 17 мин Ө.Шижир: Сөрөг намын гишүүд шүүмжлэх ёстой гэж асуудалд ерөөсөө хандаагүй 19 цаг 28 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана 20 цаг 22 мин Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй Уржигдар 20 цаг 00 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана Уржигдар 18 цаг 48 мин С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг сургаал олдсон Уржигдар 18 цаг 24 мин Хэлмэгдүүлэлтийн хоёр дахь давлагаа Уржигдар 11 цаг 14 мин
iИх уншсан
Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт б... Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ... Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацаа... Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Орон сууцны үнэ өсжээ Хэлгүй бол төргүй Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэ... 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асууд... Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгдж... Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн ... 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гарг...
Top