x

Хүүхдээ хайрлахын тулд эхлээд өөрийгөө таних хэрэгтэй

Филиппа Пэрригийн “Ээж, аавын ном” номын тухай

Хүүхдээ хайрлахын тулд эхлээд өөрийгөө таних хэрэгтэй

Хорвоо дээр хамгийн амархан зүйл бол хүүхэдтэй болох. Харин хамгийн хэцүү нь тэр хүүхдэдээ сайн эцэг эх нь байх. Дөнгөж төрсөн үрээ хараад “би чамд бүхнээ зориулах болно” гэж бодсон ээж, аавууд цаг хугацаа өнгөрөх тусам өөрсдөө ч анзааралгүй хүүхдээ гомдоож, хүүхэд ч өөрөө мэдэлгүй шархдаж өсдөг. Яагаад?

Филиппа Пэрри хэмээх Британийн сэтгэл зүйчийн бичсэн энэ ном энгийн нэгэн хүмүүст зориулсан ч ээж, аав бидний зүрх рүү чиглэсэн цөөхөн бүтээлүүдийн нэг. “Ээж, аавын ном” – эцэг эхчүүдэд зориулсан сэтгэл зүйн хичээл ч гэмээр, амьдралын ухааныг аажмаар тайлж үзүүлсэн ном юм. Гэхдээ зааж зандарсангүй. Харааж зүхсэнгүй. Гагцхүү зөөлөн, гэвч намуухан өнгөөр нэг л зүйлийг бидэнд хэлж байна: Хүүхдэдээ сайн эцэг эх байхыг хүсвэл, эхлээд өөрийн дотоод “хүүхэд”-ээ ойлго.

Хүн бүрийн өссөн орчин, харсан үлгэрлэл өөр. Гэвч ихэнх тохиолдолд бид эцэг эхээсээ өвлөсөн сэтгэлзүйн шархаа танихгүй явсаар, түүнийгээ хүүхдэдээ дамжуулдаг. Пэрри үүнийг “өгөгдөл бус харилцааны үлдэгдэл” гэж нэрлэдэг. Та хүүхдэдээ хэчнээн сайн хоол өгөөд, хувцсыг нь дулаан өмсгөөд, сургуульд сайн явуулсан ч, хэрвээ та уурласан үедээ түүнийг зэмлэж, мэдрэмжийг нь үгүйсгэвэл тэр үүнийг мэдэрч, өөрийн үнэ цэнийг эргэлздэг болно.

Номд өгүүлснээр сэтгэл хөдлөлийг нэрлэж, хүлээн зөвшөөрөх нь харилцааны суурь. Хүүхэд уйлж байхад нь “битгий ингэж уйл” гэхийн оронд “чамд гунигтай санагдаж байна уу?” гэж нэрлэж өгөх нь түүнийг хүндэлж буй дохио. Сэтгэлээ илэрхийлж сурсан хүүхэд насанд хүрэхдээ бусдын мэдрэмжийг ойлгож чаддаг, уян зөөлөн хүн болдог.

Пэрри “rupture & repair” буюу “хагарал ба нягтрал”-ийн тухай онцолсон нь номын гол цөм. Аливаа харилцаанд асуудал үүсэх нь жам. Гагцхүү тэр асуудлыг хэрхэн засаж, яаж уучлал хүсэж, хэрхэн дахин итгэлцэл бий болгох вэ гэдэгт л утга оршдог. Хүүхэдтэйгээ муудалцсаны дараа “би энэ үйлдлээрээ чамайг гомдоосон уу?” гэж асуух зориг бол зохиогчийн хэлдгээр “чанартай харилцаа”-ны эхлэл юм.

Эцэг эх болох гэдэг “гарын авлагатай” ирдэггүй. Харин энэ ном бол гарын авлага биш, чиний зөн совин руу чимээгүйхэн туссан дохио юм. Ялангуяа Монгол шиг “өөрийгөө золиослох нь хайр” гэж ойлгодог нийгэмд энэхүү ном маш чухал. Хэт их “хайр” нэрийн дор хяналт, айдас, дарангуйлал орж ирдэг бол энэ ном тэр бүхэнтэй сэтгэлзүйн түвшинд эвтэйхэн нүүр тулна.

Тус номд ийм нэгэн өгүүлбэр бий: “Хүүхдээ хайрлах гэдэг бол төгс байх биш. Хүүхэдтэйгээ үнэнч харилцах зориг юм.”

Энэ зориг таны дотор бий. Зүгээр л ухаж, олж, нэрлэж, хуваалцаж, уучилж, тэврэхэд л хангалттай.

NEPKO

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Lucy Sliver (94.242.50.56)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I'm hereby to let all scam victims know that recovery is possible when you contact the right source, i am saying this because I was a victim too. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, a hacker who is my trusted hacker because all the work I gave to them, came out successfully. I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 28 | Хариулах
  • Зочин (105.112.30.107)
    Альбакерын зээл нь 5000 еврогоос 50000 еврогийн хооронд бэлэн мөнгөний зээл олгодог бөгөөд бид зээл авах шаардлагатай аливаа хүн эсвэл компанид жилийн ханшаар 50000-аас 300,000 еврогийн төслүүдийг санхүүжүүлдэг. тэдний зарим хэрэгцээг хангах мөнгө. Хэрэв танд тусламж хэрэгтэй бол танд хэр их хэрэгтэй байгаа, хүссэн зүйлээ хэлнэ үү эргэн төлөлтийн хугацаа. Хурдан зээл, төлбөрийн төгсгөлгүй стресс. И-мэйл. albakerloanfirm@gmail.com
    2025 оны 06 сарын 24 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
З.Мэндсайхан: Оюу Толгойн хэлэлцээрийн баг удахгүй ирнэ 1 цаг 38 мин Мэдээж “Ар нь түүз!” 1 цаг 49 мин И-спорт болон оюуны спортын Азийн анхдугаар наадмыг 2027 онд зохион байгуулна 2 цаг 7 мин Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн 2 цаг 14 мин Аймгуудын өрсөлдөх чадварын 2026 оны тайлангийн үр дүнг танилцуулна 2 цаг 18 мин Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв 2 цаг 23 мин Тайванийн Гадаад хэргийн сайд АНУ-д хоёр дахь удаагаа очжээ 2 цаг 28 мин Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүдийг “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн төмрийн хүдрийн уурхайд зохих ёсоор ашигласан байна 2 цаг 33 мин Д.Медведев улирлын хаалтын тэмцээнийг хожлоор эхлүүллээ 17 цаг 32 мин “Вояжер-1” сансрын төхөөрөмж түүхэн дээд амжилт тогтооход ойрхон байна 17 цаг 36 мин Голомт банк “Euromoney Awards”-ын дөрвөн төрөлд шилдгээр шалгарлаа 21 цаг 21 мин А.Ганбаатар: Сүүлийн арваад жил төсөв 4 дахин тэлсэн ч хэт үрэлгэн, хүнийхээ төлөө биш байна 21 цаг 35 мин У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч байгаад шалгуулна 21 цаг 47 мин “Тавантолгой түлш” ХХК 51.2 мянган тонн түлшний нөөцтэй байна Өчигдөр 08 цаг 47 мин Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна Өчигдөр 08 цаг 36 мин Монгол, НҮБ-ын харилцаа: Энхийг сахиулах ажиллагаанаас дэлхийн бодлого тодорхойлох оролцоо руу Өчигдөр 08 цаг 31 мин Ерөнхий сайд Н.Учрал 2027 оны улсын төсвийн онцлох шийдвэрүүдийг танилцууллаа Өчигдөр 08 цаг 22 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, медалиар шагналаа Уржигдар 16 цаг 21 мин Хуситууд Йемений түр нийслэл Аден хот руу давшиж эхэлжээ Уржигдар 16 цаг 15 мин Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Уржигдар 16 цаг 10 мин
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Аймгийн заан Ц.Гонгорын нэрэмжит УАШТ-д Р.Омар түрүүллээ Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардса... НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хор... Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Хууль зөрчиж хэрэг буцаасаар байгаа Дээд шүүхийг “байцаах” х... 1926-1930 онд Герман улсад суралцсан монгол залуучуудын боло... З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаа... Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... “Герман, Франц улсад суралцсан анхны эмэгтэйчүүд” үзэсгэлэнг... Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 16 дараалан яллаа Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажи... УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн
Top