x

Хурууны арьс усанд орохоор үрчийдэг нь бидний эрүүл мэнд, хувьслын талаарх чухал нууцыг илэрхийлдэг

Бидний хуруу, хөлийн улны арьс хэдхэн минут усанд байхад үрчийж, гандсан үзэмжтэй болдог ч энэ үзэгдэл зүгээр нэг санамсаргүй зүйл биш гэдгийг судлаачид тогтоожээ. Хамгийн сонирхолтой нь, арьсны энэ өөрчлөлт нь зөвхөн хуруу, хөлийн үзүүрт ажиглагддаг бөгөөд гар, хөлнөөс бусад биеийн хэсэг үрчлээтдэггүй байна.

Сүүлийн үеийн судалгаагаар, арьс үрчийх үйл явц нь зөвхөн ус арьсанд нэвчин орж хөөсөнтэй холбоогүй, харин биеийн мэдрэлийн тогтолцоо идэвхтэй оролцож байгааг илрүүлжээ. Өөрөөр хэлбэл, энэ нь бидний бие “зорилготойгоор” хийдэг үйлдэл гэсэн үг юм.

Усанд 3–10 минут байхад хуруу үрчийж эхэлдэг бөгөөд хамгийн ихдээ 30 минутын дараа тод үрчлээс үүсдэг. Эртний нэгэн ажиглалтаар, гарын мэдрэл тасарсан хүмүүст хурууны арьс огт үрчийдэггүй байсан нь энэ процесс мэдрэлийн үйл ажиллагаатай шууд холбоотой гэдгийг баталсан анхны нотолгоо болсон юм.

Хожим хийсэн судалгаагаар, усанд гараа дүрэхэд хурууны арьс үрчийж эхлэх үед цусны урсгал огцом багасдаг бөгөөд энэ нь цусны судсууд агшихын үр дүнд гардаг байна. Цусны урсгал буурч, арьсан доорх хэсгийн эзэлхүүн багассанаар арьс доош татагдаж, үрчлээ үүсэх нөхцөл бүрддэг ажээ.

Гол нь энэ үзэгдэл нь бидний биед хэрэгтэй дасан зохицох чадвар бөгөөд норсон орчинд барьц хийж, хальтиргаанаас сэргийлэх зориулалттай гэж үздэг. Манчестерын их сургуулийн мэдрэлийн судлаач Ник Дэвисын хийсэн туршилтаар, усанд норсон ч үрчлээгүй гартай хүн нойтон зүйл барихад илүү их хүч шаарддаг бол үрчийсэн хуруутай хүн илүү бага хүчээр илүү сайн барьц хийдэг болох нь тогтоогджээ.

Түүнчлэн, арьсны энэ хувьслын механизм эрүүл мэндийн талаарх мэдээлэл өгч болохыг судлаачид анхааруулж байна. Учир нь хурууны арьс үрчийх байдал нь мэдрэлийн эмгэг, 2-р төрлийн чихрийн шижин, удамшлын өвчин болох цистик фиброз, зүрх судасны зарим өвчний үед өөрчлөгддөг байна.

Өөрөөр хэлбэл, усанд орсон хойно хуруу тань үрчийж байвал энэ нь зөвхөн байгалиас өгсөн энгийн зүйл биш, харин таны бие идэвхтэй хариу үйлдэл үзүүлж, боломжит эрсдэлээс хамгаалж байгаагийн илрэл юм.

Эх сурвалж: BBC Future.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2024 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тогтоолын төслийг УИХ-д өргөн барилаа 52 мин Улаанбурхан өвчний дэгдэлтээр 8648 тохиолдол бүртгэгдэж, долоон хүн нас баржээ 52 мин Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн сонсгол Төрийн ордонд болно 53 мин Монголын шинжлэх ухаанд гурван эрдэмтэн академич хэргэм хүртлээ 54 мин Украин улс давхар иргэншлийг зөвшөөрч, хүн амзүйн хямралаас гарах алхам хийв 56 мин Бизнесийн орчинд авлигыг үл тэвчих соёлыг төлөвшүүлэхэд чиглэсэн шинэ алхамууд хийгдэж байна 57 мин БНСУ болон Монгол Улсын Хүний эрхийн комиссууд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 58 мин Онцгой байдлын алба байгуулагдсаны 20 жилийн ойг тэмдэглэж байна 59 мин Монгол, Хятадын хил дамнасан төмөр замын төслийг урагшлуулах талаар хоёр тал санал нэгдлээ 1 цаг 0 мин Монгол иргэд БНХАУ-ын хилээр хар тамхи нэвтрүүлэх, борлуулах зэрэг гэмт хэрэгт холбогдох тохиолдол цөөнгүй гарч байна 1 цаг 1 мин АНУ-д TikTok-ыг хаах хугацааг Трамп дахин хойшлууллаа 4 цаг 21 мин “Лос-Анжелес Лейкерс”-ийн шинэ эзэн тодорч байна 4 цаг 22 мин Хаалттай Лувр, байрны үнийн өсөлт: Европчууд жуулчлалын эсрэг босч эхэллээ 4 цаг 22 мин Ерөнхий сайд Г.Занданшатарт Фрийдрих Эбертийн сангийн ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүллээ 4 цаг 24 мин Онцгой байдлын байгууллагын түүхт 21 жилийн ой өнөөдөр тохиож байна 4 цаг 25 мин Замын хөдөлгөөний зөрчлийг хиймэл оюун ухаанаар илрүүлэх туршилттай танилцлаа 4 цаг 26 мин ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 8648 болжээ 4 цаг 26 мин Ногоон санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх УИХ-ын тогтоолыг баталлаа 4 цаг 27 мин Агаар орчны бохирдлыг бууруулах дэд хороог байгуулахаар холбогдох хуулийн төслийг өргөн мэдүүллээ 4 цаг 51 мин АНУ Иранд цохилт өгөх эсэхийг Дональд Трамп хоёр долоо хоногийн дотор шийднэ 4 цаг 51 мин
iИх уншсан
Хамтарсан Засгийн газрын үлдээсэн "өв" Хорин минутын хот Айлаас эрэхээр авдраа уудал-2: Газрын ховор элементэд гарц х... Трамп нөхцөл байдлыг чинээнд нь тулгалаа М.Энхбадрал: Ерөнхийлөгч УИХ-ыг шахсан гэж үзвэл энэ нь парл... Урвагчдын Засгийн газар байгуулбал улс төрийн шившиг болно ш... Яаж гэх асуулт л ямар ч хариултгүй нисч явна Б.Жаргалан: Дүнгээ тавиулсан хүмүүс дараагийн Засгийн газарт... Х.Тэмүүжин: УИХ-аас томилогдож, чөлөөлөгддөг Ерөнхий сайдыг ... Хүүхдээ хайрлахын тулд эхлээд өөрийгөө таних хэрэгтэй Б.Мэргэн: Гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авч ... 2025 оны Элсэлтийн ерөнхий шалгалт эхэллээ: Шинэ онцлог, дүн... Трамп авто машины татварыг нэмэх төлөвтэй байгаагаа мэдэгдэв... Израил Ираны цөмийн байгууламжууд руу цохилт өгч, бүс нутагт... Ерөнхий сайд халуун цэгээс “аваараа асааж” ажлаа эхэллээ Хот байгуулалт, хууль тогтоомжийн шинэчлэлтэй холбоотой хоёр... Сэлбэ дэх “20 минутын хот”-ын бүтээн байгуулалт эхэлж, 4400 ... Х.Мөнхбаяр: Даншиг наадмыг энэ сард хийх шийдвэрт түүхэн үнд... ЕХ Орос, Беларусын ХАА-н бүтээгдэхүүнд гаалийн татвар нэмлээ... Б.Жавхлан: Хөрөнгө оруулалтаас 535 тэрбум, урсгал зардлаас 1... “Air India” компанийн осолдсон онгоцны бүхээгийн дуу хураагч...
Top