x

Онцгой байдлын байгууллагын түүхт 21 жилийн ой өнөөдөр тохиож байна

Түүхэн баримтаас үзэхэд эрс тэс уур амьсгалтай Монгол орны хувьд бүхэлдээ болон хэсэгчилсэн байдлаар байгалийн гамшигт нэрвэгдсээр ирсэн байдаг. Тийм ч учраас манай улсын хувьд байгалийн гамшигтай тэмцэх асуудлыг өнгөрсөн зууны тавь, жараад оны үеэс эхлэн төрийн бодлогын хэмжээнд авч үзэх болсон байна.

Энэ нь Монгол Улсын Иргэний хамгаалалтын албаны эхлэлийг тавьсан байгууллагуудын  гүйцэтгэх үүрэгт байгалийн гэнэтийн аюултай тэмцэх талаар удаа дараа тусгаж өгч байснаас харагдана. Харин Иргэний хамгаалалтыг дайсны үй олноор хөнөөх зэвсэг, довтолгооны бусад хэрэгслээс хамгаалах зорилгоор зохион байгуулж байсан дал, наяад онд байгалийн гэнэтийн аюулт үзэгдэл, үйлдвэрлэлийн осолтой тэмцэх арга хэмжээг Иргэний хамгаалалтын “тайван цагийн үүрэг” гэж үздэг байжээ.

Энэхүү тайван цагийн үүрэг зорилтыг улам тодорхой болгох, үйл ажиллагаагаа байгалийн гамшиг, ослын аюулаас авран хамгаалахад чиглүүлэх шаардлага тулгарах болж, зайлшгүй өөрчлөлт, шинэчлэлийн суурь тавигдсан нь 1990-ээд он.

Хүний нийгмийн хязгааргүй хэрэглээ, хөгжил, тэлэлт байгаль дэлхийг хайр найргүй сүйтгэсний хариуг байгаль өөрөө барьж эхлэв. Гамшиг осол, дэлхий дахинаа аюулын харанга дэлдэх үзэгдэл олширч буйд олон улс цочирдож, энэ талбарт шинэ хандлага нэгэнт бий болов. Тэрчлэн дэлхийн хэмжээнд улстөрийн уур амьсгалын дулаарал эхэлж, социалист орнуудын батлан хамгаалах бодлогод өөрчлөлт гарч эхэлсэн байна. Монгол Улсын хувьд ч улс орноороо шинэ тогтолцоонд шилжих өөрчлөл байгуулалтын замд буцалтгүй орсон байлаа. Энэхүү нийгмийн нэг тогтолцооноос нөгөөд шилжих түүхийн хариуцлагатай цаг үед бүх салбарт өөрчлөлт шинэчлэлийн уур амьсгал орсон нь Иргэний хамгаалалтын байгууллагыг тойроогүй юм. 

Төрөөс батлан хамгаалах талаар баримтлах бодлого, чиглэл өөрчлөгдөхийн зэрэгцээ манай орны хэмжээнд тохиолдох байгалийн аюулт үзэгдэл, гамшиг осол, хүн малын гоц халдварт өвчний гаралтын тоо, хамрах хүрээ, хохирлын хэмжээ жилээс жилд өссөн зэргээс Иргэний хамгаалалтын байгууллага үйл ажиллагаагаа дэлхий нийтийн жишигт ойртуулан нийцүүлэх, Иргэний хамгаалалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага зүй ёсоор тавигдсан байна.

Ингээд Улсын иргэний хамгаалалтын газрын даргын 2001 оны 15 дугаар тушаалаар Засгийн газрын тохируулагч агентлаг Иргэний хамгаалалтын газрын өнөөгийн байдлын оношлогоо, шинжилгээ, дүгнэлт, ирээдүйн дүр төрхийг тодорхойлох төслийн багийг томилон ажиллуулжээ. Тус төслийн багийн ахлагчаар Иргэний хамгаалалтын газрын хэлтсийн дарга, хурандаа О.Намхай ажиллаж, гишүүдэд Ж.Энхбаяр, Г.Дашдаваа, Л.Пүрэвдорж, Б.Дорждагва, М.Сүхбаатар, Ш.Даваажав, Я.Жаргалсайхан, С.Содгэрэл, одоогийн ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, үндэсний зөвлөхөөр Засгийн газрын ахлах референт Э.Сумьяа нар ажиллажээ.

Улмаар төслийн багаас гаргасан судалгааны тайланд үндэслэн Гамшгийн удирдлагын тухай хуулийн төсөл боловсруулагдаж, 2001 оны 12 дугаар сард Төрийн ордонд “Монгол Улсад гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх менежментийн тогтолцоог боловсронгуй болгох нь” үндэсний бага хурал анх удаа зохион байгуулагдаж, гамшгийн удирдлагын шинэчлэлийг хийх талаарх цогц асуудлыг хэлэлцэж, гамшигтай тэмцэх бие даасан байгууллага бий болох  суурь тавигдаж эхэлжээ.

Гэхдээ энэхүү шинэчлэлт өөрчлөлтийн зам шулуухан, дардан байсангүй. Энэ тухай хошууч генерал О.Үржин нэгэнтээ “Шинэ хуулийн төсөл хэлэлцүүлэгдэх явцад Ж.Гүррагчаа сайд Иргэний хамгаалалтын газартай Галын байгууллагыг нэгтгэх хэрэгтэй гэсэн санал хэлж байсан бол Ерөнхий сайд Н.Энхбаяр Улсын  нөөцийн газрыг оруулах нь зүйтэй гэж энэ гурван байгууллагын зангилаа гарсан. Байнгын хорооны хурал дээр М.Далайхүү гишүүн  цэргийн цолыг яах юм бэ гэсэн асуулт тавьж, хурал даргалж байсан Байнгын хорооны орлогч  дарга Д.Базарсад цолтой байхаар асуудлыг авч гарч байсан” хэмээн дурссан байдаг.

Харин Улсын Их Хурал “Гамшгаас хамгаалах тухай” хуулийг  2003 оны 6 дугаар сарын 20-нд батлан гаргав. Тус хуулийг хэрэгжүүлснээр гамшгаас хамгаалах эрхзүйн орчин, байгууллагын бүтэц, чиг үүрэг, зохион байгуулалт, Засгийн газрын бүтцийн хүрээнд эзлэх байр суурь, үйл ажиллагааны хэрэгжилт, эдийн засаг, гадаад  харилцаа зэрэгт олон эерэг өөрчлөлт гарчээ.   

Ийнхүү өнөөдрийн Онцгой байдлын алба бий болж, даян дэлхийн ижил төрлийн байгууллагатайгаа хөл нийлүүлэн алхах эрх зүйн үндэс нь тавигдсан байна.

Үндэсний аюулгүй байдлыг хангаж, ард иргэдийнхээ амь нас, эд хөрөнгө, хүрээлэн буй орчныг авран хамгаалах эрхэм үүргийг эгнэгт нэр төртэй биелүүлж ирсэн үе, үеийн алба хаагчдад Онцгой байдлын байгууллага үүсэн байгуулагдсаны 21 жилийн ойн баярын мэндийг хүргэе.

Эх сурвалж: https://nema.gov.mn/albanii-tuuh

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (105.112.76.30)
    Альбакерын зээл нь 5000 еврогоос 50000 еврогийн хооронд бэлэн мөнгөний зээл олгодог бөгөөд бид зээл авах шаардлагатай аливаа хүн эсвэл компанид жилийн ханшаар 50000 еврогаас 300,000 евро хүртэлх төслүүдийг санхүүжүүлдэг. тэдний зарим хэрэгцээг хангах мөнгө. Хэрэв танд тусламж хэрэгтэй бол танд хэр их хэрэгтэй байгаа, хүссэн зүйлээ хэлнэ үү эргэн төлөлтийн хугацаа. Хурдан зээл, төлбөрийн төгсгөлгүй стресс. И-мэйл. albakerloanfirm@gmail.com
    2025 оны 06 сарын 20 | Хариулах
iШинэ мэдээ
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад анхаарна гэв 15 цаг 59 мин 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв 16 цаг 0 мин Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унажээ 16 цаг 2 мин Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн экспортолж эхэллээ 16 цаг 11 мин Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ боловсруулав 16 цаг 11 мин Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх хүсэлт гаргалаа 16 цаг 14 мин Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар бууруулна 16 цаг 16 мин Төгрөгийн ам.доллартой харьцах дундаж ханш 3593.80 төгрөгт хүрэв 16 цаг 17 мин “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд дотоодын үйлдвэрлэл хоёр дахин өсөв 18 цаг 29 мин Монгол Улсад 132 улсын 37.9 мянган гадаадын иргэн оршин сууж байна 18 цаг 31 мин Их, дээд сургууль, коллежийн оюутнуудын 60.9 хувь нь эмэгтэйчүүд байна 18 цаг 34 мин Ирэх 10 хоногт ихэнх нутгаар хүйтрэх төлөвтэй байна 18 цаг 35 мин “Бадрах Энержи” болон “Орано” групп Монголд лаборатори байгуулах чиглэлээр хамтран ажиллана 18 цаг 40 мин Л.Цэеэрэгзэн: Цас цэвэрлэгээний техник шинэчлэгдсэнээр ажил илүү хурдан, хялбар болж байна 18 цаг 42 мин БНСУ 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 50 хувиар бууруулах зорилт дэвшүүллээ 20 цаг 40 мин Филиппинд “Калмаеги” хар салхины улмаас 200 хүн амь үрэгджээ 20 цаг 41 мин Эрчим хүчний хэмнэлттэй, гүний дулаалгатай гэрийг Монголд туршиж эхэллээ 20 цаг 42 мин Герман Улс Монголын боловсрол, ногоон хөгжилд 43.1 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно 20 цаг 44 мин Чех Улсад монгол хүүхдүүдийн дунд “Монгол бахархлын өдөрлөг” болно 20 цаг 45 мин Collins толь 2025 оны онцлох үгийг “вайб-кодинг” гэж нэрлэв 20 цаг 47 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... УИХ-ын даргын томилгоо яасан бэ? Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаа... Багшийн цалинг 2.8 сая төгрөгт хүргэж, тэтгэврийг 8.6 хувиар... 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль... Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа бат... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл б... Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... Хятад улс дэлхийн анхны нисдэг машины үйлдвэрийг ашиглалтад ...
Top