Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооноос 2025 оны долоодугаар сарын нэгний өдөр Төрийн ордонд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдийн сонсголыг зохион байгуулах болсныг зарлалаа.
Тус сонсголын хүрээнд даатгуулагчийг төлөөлөх гишүүдийн мэдлэг, мэргэшил, ур чадвар, ёс зүй, туршлага зэрэг чухал шалгууруудыг үндэслэн мэргэжлийн болон хараат бус дүгнэлт гаргах үүрэг бүхий судлаач, шинжээчдийг хамтран ажиллахыг уриалжээ.
Энэхүү сонсгол нь Нийгмийн даатгалын тогтолцоог ил тод, үр нөлөөтэй байлгах, төрийн шийдвэр гаргах үйл явцад олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байна.
Холбогдох утасны дугаарууд:
-
51-261029
-
51-265010
-
96062488
Мөн нэр дэвшигчдийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, холбогдох баримтыг цахим холбоосоор дамжин үзэх боломжтойг мэдэгдэв.
Эх сурвалж: УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс