x

Айлаас эрэхээр авдраа уудал-2: Газрын ховор элементэд гарц хэрэгтэй

Г.Занданшатарын Засгийн газрын танхим бүрдлээ. Ингэхдээ Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулсангүй. Яамгүй сайд нар буюу Үндэсний хороодын дарга нарыг цомхотгож, 18 яам, 19 сайдтай ажиллахаар болов.

Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулаагүй шалтгаан нь мэдээж хэрэг сөрөг хүчний хоёр намыг засагт урьсантай холбоотой. ХҮН-д хоёр, ИЗНН-д нэг сайдын суудал өгчээ. Үүнийг “хамтрал” гэж үзэх боломжгүй учраас “хатавчиндаа авсан нь” гэж л нэрлэх байх даа. “Үндэсний эвсэл”-ийн дарга Н.Номтойбаяр Засгийн газарт орохоос татгалзсаныг гайхах юм алга.

Хамтарсан Засгийн газарт МАН 11 яам, нэг яамгүй сайдтай байсан бол энэ удаад 16 сайдтай ажиллахаар болов. МАН талаасаа харвал “амжилт” л юм даа. 

Ерөнхий сайд Г.Занданшатарын томилогдсон дариудаа амласан зүйл бол төсвийн хэмнэлт, эдийн засгийн тэлэлт. Төсвийн зардлыг бууруулж, эдийн засагт бүтцийн өөрчлөлт хийнэ гэсэн. Товчхондоо, хувийн хэвшил, хөрөнгө оруулалтыг дэмжинэ гэсэн санаа. Гэвч үүний тулд хамгийн түрүүнд хийх ёстой ажил бол уул уурхайгаа дэмжих, эргэлтэд оруулах. Уул уурхай хөгжиж байж бусад салбараа чирч явдаг нь ганц манай ч жишиг биш. Дэлхий нийтээрээ ингэж хөгжилд хүрсэн. 

Өмнөх удаад Хамтарсан Засгийн газрын зарласан “отгон” хөтөлбөр болох “Алт III” хөтөлбөрийн тухай сануулсан. Нүүрсний экспорт унаж, төсвийн орлого 2,5 их наядаар тасрахад хүрсэн учир экспортын орлогоо нэмэгдүүлэх өөр эх сурвалж нь алт олборлолтыг нэмэгдүүлэх, энэ салбарт хөрөнгө оруулалтыг дэмжих явдал гэж үзсэн. Ерөнхий сайд Г.Занданшатар “Хамтарсан Засгийн газрын бодлого, хөтөлбөрийг үргэлжлүүлнэ” гэдгээ зарласан, энэ ч шалтгаанаар өмнөх Засгийн газарт ажиллаж байсан сайд нарыг танхимдаа урьсан байх.

2024 оны эцсийн дүнгээр Монголбанк 16.5  тонн үнэт металл худалдан авсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 7.9 хувиар буурсан байна. Монголбанк сүүлийн 5 жилд дунджаар 20 орчим тонн үнэт метал худалдаж авсан /албан ёсны мэдээ/ гэж үзвэл алтны худалдан авалт жил тутам буурч байна аа гэсэн үг.

Энэ онд Монгол Улс 18 тонн алт олборлож, 1850 ам.доллароор экспортолж, нийт 342 тэрбум төгрөг орлогыг төсөвт төвлөрүүлэхээр тоөлөвлөсөн. Тэгвэл өнөөдөр дэлхийн зах зээл дээр алтны үнэ унци нь 3200 ам доллараас давсан, 3000 ам доллараас буухгүй гэдэг төлөв гаргаад байгаа. Ийм үед энэ салбарыг дэмжиж, хөрөнгө оруулбал экспортын орлого төдий чинээ нэмэгдэх боломж байна гэсэн үг.

Үүнээс ч илүү ашигтай ажиллаж болох өөр нэг салбар бол газрын ховор элемент. Монгол Улс газрын ховор элементийн 3.1 сая тоннын нөөцтэй. Нийт зургаан орд илрүүлснээс 4 нь том, 2 нь жижиг. Энэ эрдсийн баялгийн нөөцөөр манай улс дэлхийд эхний 15-д ордог. Тиймээс эдгээр ордыг бүрэн ашиглаж, цаашид боловсруулалтад шилжүүлэх шаардлагатай “Эрдэнэс Монгол” компани жил хагасын өмнөөс ярьж байгаа.

-Улаандөлийн 124.78 тоннын орд,

-Халзанбүрэгтэйн 1.511.6 мянган тоннын орд,

-Мушгиа худагийн 365.1 мянган тоннын орд

-Хотгорын 1,213.7 мянган тоннын нөөцтэй орд

-Цагаан чулуутын 274.55 тоннын орд,

-Лугийн голын 14.5 мянган тоннын нөөцтэй.

Тэр дундаа Мушгиа худаг, Хотгор, Лугийн гол, Халзанбүрэгтэй ордод төсвийн болон хувийн хөрөнгө оруулалтаар хайгуулын ажил гүйцэтгэсэн, олборлолт явуулахад бэлэн болсон. Ганц садаа болж байгаа зүйл нь уул уурхай тойрсон улс төржилт, байгаль орчны нэр барьсан шантааж дарамт.

Өнгөрөгч намар хуулийн дагуу ашиглалтын тусгай зөвшөөрлөө аваад ажиллаж байсан ААН рүү орон нутгийн иргэд зэвсэглэн дайрч, ажилтнуудыг барьцаалсан, хяналт хийж байсан улсын байцаагчийг “ална тална” гэж сүрдүүлсэн. Үүний улмаас ААН-ийн үйл ажиллагааг зогсооход хүрч байлаа. Энэ хэрээр манай уул уурхайн салбарт итгэх итгэл, хөрөнгө оруулалт буурч, бүр тасалдаж байгааг эрх баригчид анзаарч л байгаа. Харин хариу үйлдэл нь л тодорхойгүй байгаад байна.

Газрын ховор элементийг ашиглаж, эдийн засгийн эргэлтэд оруулбал “сэхээнд" орчихоод байгаа эдийн засгаа сэвхийтэл өргөөд босгоод ирэх боломжтой гэдгийг эдийн засагчид, инженер, технологичид, зах зээл судлаачид хангалттай ярьж хэлж байгаа. Газрын ховор элемент бол соронз, онгоцны хөдөлгүүр, тусгай технологиудад голчлон ашигладаг бөгөөд бидний өдөр тутмын хэрэглээ болох гар утас, LCD дэлгэцийн оптик шил, чийдэн, цахилгаан хэрэгслүүд болон цаашлаад эрүүл мэнд, батлан хамгаалах зэрэг олон талбарт өргөн хэрэглэгддэг, үнэ цэнэтэй түүхий эд.

Нэг грамм цэвэр элемент 10-20 мянган ам.долларт хүрдэг. Гэвч газрын ховор элементээс хүдрийн баяжмал гаргаж авах, элемент тус бүрээр нь салгах нь нэлээд өндөр өртөгтэй, нарийн технологи шаарддаг учраас манайд олборлолт хийж байгаа ганц компани хүдрээр нь тонныг нь 4000 ам.доллараар экспортолдог гэх. Гэтэл коксжих нүүрсний үнэ хамгийн оргил үедээ 220-230 ам долларт хүрч байв.

Хэрвээ энэ салбарт хөрөнгө оруулалт татаад, дэлхийн зах зээлд түүхий эдээ гаргаж чадвал өмнөх удаагийн нүүрсний экспорт шиг улсаар нь тэжээчих чадвартай том салбар. Аж ахуй нэгжүүд нь хөрөнгөө гаргаад хайгуул хийж нөөцийг нь тогтоогоод, яг ашиглах болохоор иргэний хөдөлгөөний нэр барьсан уул уурхайн шантаажчидтай хамтраад ажлыг нь зогсоочихдоггүй л баймаар байна.

Тухайлбал, "Халзанбүрэгтэй тэргүүтэй нийт найман ордыг стратегийн ордын жагсаалтад авна" гэдэг яриа өмнөх Засгийн газрын үеэс яригдаж эхэлсэн. Стратегийн орд гэдэг бол улс орны эдийн засгийг урагш татах хэмжээний эдийн засгийн үр ашигтай орд юмаа гэсэн үг. Хэрэв тийм бол үүн дээр Засгийн газрын бодлого тодорхой байх учиртай. Шинээр томилогдсон Засгийн газар нь бодлогоо тодорхой болгох ёстой. Тэгж байж хөрөнгө оруулагчид ажлаа хийх боломжтой болно.

Б.СЭМҮҮН 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Lucy Sliver (94.242.50.56)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I'm hereby to let all scam victims know that recovery is possible when you contact the right source, i am saying this because I was a victim too. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, a hacker who is my trusted hacker because all the work I gave to them, came out successfully. I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 28 | Хариулах
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн 27 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шилдэг сонсогч, сурагчдад шагнал гардууллаа 35 мин Шатахууны үнийн өсөлтийн эсрэг Гаалийн татварын өөрчлөлт хийхээр тогтлоо 37 мин Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана 39 мин СӨХ-ны "замбараагүй" байдлыг цэгцлэх хуулийн төслийг УИХ-д өргөн барина 40 мин "Эрчист Монгол" ТӨХХК-ийг татан буулгах шийдвэр гарлаа 42 мин Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 43 мин Орон нутгийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгууль зургаадугаар сарын 21-нд болно 47 мин Прокурорын байгууллага нэг долоо хоногт 180 мянга гаруй зөрчлийн гомдол бүртгэжээ 2 цаг 59 мин Авто зогсоолын төлөвлөлт хийх байршлуудыг зөвшилцөв 2 цаг 59 мин Онцгой байдлын алба хаагчдад мөнгөн урамшуулал олгох журмыг шинэчлэн баталлаа 3 цаг 0 мин Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй байна 3 цаг 2 мин Рюгү солирын дээжээс ДНХ, РНХ үүсгэгч таван нуклеин хүчлийг илрүүлжээ 3 цаг 4 мин Ираны ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Израилын халдлагаар амиа алдлаа 4 цаг 20 мин Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл эхний хоёр сард 54 хувиар өсжээ 4 цаг 22 мин Онгоцны түлшний үнэ огцом өссөнөөр тийзийн үнэ нэмэгдэж, нислэгүүд цуцлагдаж байна 4 цаг 23 мин Монгол эрчүүдийн дундаж наслалт 67.9 байна 4 цаг 30 мин О.Бахытын нэрэмжит "Наурыз 2026" үндэсний бөхийн барилдаан болно 4 цаг 32 мин ОУХМ Б.Алтанчимэг холимог тулааны дэлхийн чансаанд 7 дугаарт эрэмбэлэгдлээ 5 цаг 0 мин Цагдаагийн байгууллагад 1980 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 5 цаг 0 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ...
Top