x

Онцгой байдлын алба байгуулагдсаны 20 жилийн ойг тэмдэглэж байна

Монгол Улсад Онцгой байдлын алба байгуулагдсаны 20 жилийн ой тохиож буй энэ өдрүүдэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүндэтгэлийн арга хэмжээнд оролцлоо. Онцгой байдлын алба нь 2004 онд Гал түймэртэй тэмцэх газар, Улсын иргэний хамгаалалтын газар, Улсын нөөцийн газрыг нэгтгэснээр үүсгэн байгуулагдсан юм.

Төрийн тэргүүн энэ үеэр гамшиг осол, аюул эрсдэлтэй нүүр тулан, ард түмнийхээ амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгаалж ирсэн алба хаагчид, тэдний гэр бүлд талархал илэрхийлж, тангаргаасаа няцалгүй зүтгэж буйг нь онцлон магтав.

Мөн улс орон аюулт үзэгдэл, сорилт бэрхшээлтэй нүүр тулахдаа нэгдмэл сэтгэл, сөрөн тэсвэрлэх чадавхаа бэхжүүлэх шаардлагатайг дурдлаа. Энэ хүрээнд боловсруулж буй “Үндэсний сөрөн тэсвэрлэх стратеги”-г хэрэгжүүлэхэд Онцгой байдлын албаны манлайлал чухал үүрэгтэй гэж үзэж байгаагаа илэрхийлэв.

Судалгаагаар аюулт үзэгдэл, ослын 80 орчим хувь нь хүний болгоомжгүй үйлдлээс үүддэг тул иргэдийг соён гэгээрүүлж, урьдчилан сэргийлэх ажлыг өргөжүүлэх шаардлагатайг Ерөнхийлөгч тэмдэглэсэн юм.

Технологийн шинэчлэлийн хүрээнд хиймэл оюун, нисгэгчгүй нисэх төхөөрөмж, гал унтраагч робот зэрэг шийдлүүдийг эрэн хайх, аврах ажиллагаанд нэвтрүүлэх замаар алба хаагчдын аюулгүй байдлыг хангахыг мөн онцоллоо.

Онцгой байдлын албаны мэдээлснээр, өнгөрсөн 21 жилийн хугацаанд 45 мянга гаруй хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг хамгаалсан байна. Энэ хугацаанд 8.8 тэрбум төгрөгийг тусгай хувцас хэрэглэлд, 18.7 тэрбум төгрөгийг техник, тоног төхөөрөмжид зарцуулжээ. Үүний үр дүнд хувцасны хангалт 38.2 хувь, техник, тоног төхөөрөмжийн хангалт 44.7 хувь болж өссөн байна.

Цаашид 2025–2028 онд аврах ажиллагааны багаж хэрэгслийн хангалтыг 60 хувь, тусгай зориулалтын хувцсыг 85 хувь, гал унтраах автомашиныг 65 хувь, холбоо зарлан мэдээллийн хэрэгслийг 80 хувьд хүргэх зорилт тавин ажиллаж байна.

Мөн байгаль орчныг хамгаалах чиглэлд Онцгой байдлын байгууллага “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэн 2030 он хүртэл 10 сая мод тарих зорилтыг дэвшүүлжээ.

Эх сурвалж: Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад анхаарна гэв 15 цаг 59 мин 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв 16 цаг 0 мин Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унажээ 16 цаг 2 мин Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн экспортолж эхэллээ 16 цаг 11 мин Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ боловсруулав 16 цаг 11 мин Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх хүсэлт гаргалаа 16 цаг 14 мин Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар бууруулна 16 цаг 16 мин Төгрөгийн ам.доллартой харьцах дундаж ханш 3593.80 төгрөгт хүрэв 16 цаг 17 мин “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд дотоодын үйлдвэрлэл хоёр дахин өсөв 18 цаг 30 мин Монгол Улсад 132 улсын 37.9 мянган гадаадын иргэн оршин сууж байна 18 цаг 32 мин Их, дээд сургууль, коллежийн оюутнуудын 60.9 хувь нь эмэгтэйчүүд байна 18 цаг 34 мин Ирэх 10 хоногт ихэнх нутгаар хүйтрэх төлөвтэй байна 18 цаг 35 мин “Бадрах Энержи” болон “Орано” групп Монголд лаборатори байгуулах чиглэлээр хамтран ажиллана 18 цаг 40 мин Л.Цэеэрэгзэн: Цас цэвэрлэгээний техник шинэчлэгдсэнээр ажил илүү хурдан, хялбар болж байна 18 цаг 42 мин БНСУ 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 50 хувиар бууруулах зорилт дэвшүүллээ 20 цаг 40 мин Филиппинд “Калмаеги” хар салхины улмаас 200 хүн амь үрэгджээ 20 цаг 42 мин Эрчим хүчний хэмнэлттэй, гүний дулаалгатай гэрийг Монголд туршиж эхэллээ 20 цаг 43 мин Герман Улс Монголын боловсрол, ногоон хөгжилд 43.1 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно 20 цаг 44 мин Чех Улсад монгол хүүхдүүдийн дунд “Монгол бахархлын өдөрлөг” болно 20 цаг 45 мин Collins толь 2025 оны онцлох үгийг “вайб-кодинг” гэж нэрлэв 20 цаг 47 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... УИХ-ын даргын томилгоо яасан бэ? Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаа... Багшийн цалинг 2.8 сая төгрөгт хүргэж, тэтгэврийг 8.6 хувиар... 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль... Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа бат... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл б... Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... Хятад улс дэлхийн анхны нисдэг машины үйлдвэрийг ашиглалтад ...
Top