x

Дэлгэрэх суманд төрийн албан хаагчдад зориулсан орон сууц ашиглалтад ороход бэлэн болжээ

Дорноговь аймгийн Дэлгэрэх суманд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар барьж буй төрийн албан хаагчдын зургаан айлын орон сууцны барилга энэ зун ашиглалтад орох гэж байна. Тус орон сууцны барилгыг “Дэлгэр цамхаг өргөө” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд одоогоор ажлын явц 95 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж.

Уг барилга нь инженерийн шугам сүлжээнд бүрэн холбогдсон бөгөөд хөдөө орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдад зориулан тав тухтай, тогтвортой орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилготойгоор баригдаж байна. Энэхүү орон сууц нь алслагдсан бүсэд ажиллаж буй төрийн албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд чухал үүрэг гүйцэтгэх юм.

Аймгийн төвөөс 140 км зайд орших, 1300 гаруй хүн амтай Дэлгэрэх сум нь зөвхөн хүн ам зүйн онцлог бус, соёл түүх, байгалийн өвөрмөц тогтоц бүхий газруудаараа ч олонд танигдсан. Шилмэл улаан омгийн ямаа, хурдны угшлын Галсанбанди, Дэндэв тайж адууны өлгий нутаг болсноос гадна Цонжийн чулуу, Жингэр тэмээтийн уулын агуй, Маналын найман суварга зэрэг түүхэн дурсгалт газруудтайгаараа аймгийн есөн гайхамшгийн нэгт багтдаг.

Энэхүү орон сууц ашиглалтад орсноор сумын нийгмийн хөгжилд чухал хувь нэмэр оруулах төдийгүй төрийн албыг хөдөө орон нутагт тогтвортой, мэргэшсэн боловсон хүчнээр хангахад дэмжлэг болох юм.

Эх сурвалж: Дорноговь аймгийн ЗДТГ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад анхаарна гэв 11 цаг 52 мин 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв 11 цаг 53 мин Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унажээ 11 цаг 55 мин Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн экспортолж эхэллээ 12 цаг 4 мин Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ боловсруулав 12 цаг 4 мин Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх хүсэлт гаргалаа 12 цаг 7 мин Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар бууруулна 12 цаг 9 мин Төгрөгийн ам.доллартой харьцах дундаж ханш 3593.80 төгрөгт хүрэв 12 цаг 10 мин “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд дотоодын үйлдвэрлэл хоёр дахин өсөв 14 цаг 23 мин Монгол Улсад 132 улсын 37.9 мянган гадаадын иргэн оршин сууж байна 14 цаг 25 мин Их, дээд сургууль, коллежийн оюутнуудын 60.9 хувь нь эмэгтэйчүүд байна 14 цаг 27 мин Ирэх 10 хоногт ихэнх нутгаар хүйтрэх төлөвтэй байна 14 цаг 28 мин “Бадрах Энержи” болон “Орано” групп Монголд лаборатори байгуулах чиглэлээр хамтран ажиллана 14 цаг 33 мин Л.Цэеэрэгзэн: Цас цэвэрлэгээний техник шинэчлэгдсэнээр ажил илүү хурдан, хялбар болж байна 14 цаг 35 мин БНСУ 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 50 хувиар бууруулах зорилт дэвшүүллээ 16 цаг 33 мин Филиппинд “Калмаеги” хар салхины улмаас 200 хүн амь үрэгджээ 16 цаг 34 мин Эрчим хүчний хэмнэлттэй, гүний дулаалгатай гэрийг Монголд туршиж эхэллээ 16 цаг 36 мин Герман Улс Монголын боловсрол, ногоон хөгжилд 43.1 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно 16 цаг 37 мин Чех Улсад монгол хүүхдүүдийн дунд “Монгол бахархлын өдөрлөг” болно 16 цаг 38 мин Collins толь 2025 оны онцлох үгийг “вайб-кодинг” гэж нэрлэв 16 цаг 40 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... УИХ-ын даргын томилгоо яасан бэ? Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаа... Багшийн цалинг 2.8 сая төгрөгт хүргэж, тэтгэврийг 8.6 хувиар... 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль... Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа бат... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл б... Хятад улс дэлхийн анхны нисдэг машины үйлдвэрийг ашиглалтад ... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ...
Top