x

Баллистик пуужин, агаараас хамгаалах лазерын эсрэг: Иран, Израиль хоёрын зэвсгийн тулаан

Израиль, Ираны хоорондын сөргөлдөөн өнөөдрийн байдлаар зөвхөн агаарын орон зайд өрнөж, хуурай замын болон усан цэргийн хүчин оролцохгүй байгаа нь анхаарал татаж байна. Израилийн агаараас хийсэн бөмбөгдөлтөд хариу болгон Иран дрон, баллистик пуужин ашиглан цохилт өгч байгаа бол Израиль “Төмөр дээвэр” зэрэг хамгаалалтын систем болон сүүлийн үеийн лазерын зэвсгийг ашиглаж, агаарыг ноёрхохыг зорьж байна.

Ираны зэвсгийн чадавх
Иран 2024 оны довтолгооны үеэр өөрийн баллистик, далавчит пуужингийн цуглуулгаа харуулсан. 3000 орчим пуужин, дронтой хэмээн тооцоологдож байна. Тус улсын хамгийн алсын тусгалтай Ghadr-110 пуужин нь 2000 км замыг туулах чадвартай бөгөөд 1000 кг цэнэг тээдэг. Emad (750 кг), Kheibar Shekan (550 кг) зэрэг чиглэл өөрчлөх чадвартай пуужингуудыг мөн ашигласан. Хамгийн хүчирхэг зэвсэг нь Khorramshahr-4 буюу Kheibar ба 1500 кг жинтэй, салдаг цэнэг тээдэг.

Ираны гипер дууны хурдтай Fattah-2 пуужин 1500 км тусгалтай, агаараас хамгаалах системийг тойрон нисэх чадвартай. Sejjil нь хатуу түлшээр ажилладаг, 2000 км хүрэх бөгөөд ирээдүйтэй хөгжүүлэлт хэмээгдэж байна. Харин далавчит пуужингийн хувьд тусгал багатай тул найдахгүй ханддаг Soumar, Paveh гэсэн цөөн тооны загвар бий.

Шахед цувралын дронууд Иранд үнэ өртөг багатай, олноор үйлдвэрлэж хэрэглэж болох хэмээн чухалчилдаг зэвсэг юм. Shahed-136 дрон 50 кг цэнэг тээдэг бол Shahed-238 тийрэлтэт хөдөлгүүртэй. Гэвч сүүлийн үед Израилийн агаараас хамгаалах цохилтоор Ираны дрон, пуужингийн ихэнх хэсэг устгагдаж, цохилтын эрчим нь буурсан байна. Жишээ нь зургадугаар сарын 17-нд ердөө хоёрхон пуужин ашигласан.

Израилийн зэвсгийн чадавх
Израиль агаараас гол довтолгоогоо хийж байгаа бөгөөд америкийн F-35 онгоцоор эхний цохилтоо өгсөн. Улмаар F-15, F-16 онгоцнуудаас JDAM ба SPICE бөмбөгөөр ираны агаарын хамгаалалтыг саармагжуулсан. Израилийн агаарын цэргийн хүч ийнхүү ноёрхлыг гартаа авчээ.

Израиль баллистик пуужин одоогоор ашиглаагүй. Тэдэнд Jericho 2 (3500 км) ба Jericho 3 (6500 км) пуужин байгаа боловч цөмийн цэнэг тээвэрлэх зориулалттай учраас энэхүү сөргөлдөөнд оролцоогүй. Харин Ираны Фордо дахь уран баяжуулах үйлдвэрийг устгахын тулд 2000 кг-ын цэнэгтэй 13 тоннын GBU-57A/B MOP бөмбөг шаардлагатай. Ийм бөмбөг зөвхөн АНУ-д байдаг бөгөөд өнгөрсөн ням гарагт Америкчууд зургаан ширхэг ийм бөмбөгөөр цохилт өгснөөр сөргөлдөөнд оролцож эхэлжээ.

Израилийн агаараас хамгаалах систем хэд хэдэн давхаргатай. “Төмөр дээвэр” нь ойрын зайны халдлагыг няцаадаг бол “Давидын дүүгүүр” ба Arrow 2, Arrow 3 пуужингийн системүүд алсын тусгалтай баллистик пуужинг агаарт болон сансарт сөнөөж чадна. Arrow 3 нь 2400 км-ийн цаадах пуужинг сансрын орчинд сөнөөх чадвартай. Израилийн мэдэгдлээр энэ систем довтолгооны 90 хувийг няцааж байна.

Энэ сөргөлдөөнд Израиль шинэ зэвсэг болох лазерын “Төмөр туяа” системээ анх удаа туршиж байна. Энэхүү зэвсэг нь ойр зайнаас ирэх дроныг шатааж устгах чадвартай боловч харагдах байж л устгаж чаддаг, мэргэжилтнүүдийн өндөр ур чадвар шаарддаг.

Эх сурвалж: Iz.ru, Reuters

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Д.Трамп “Панорама” нэвтрүүлэгтэй холбоотойгоор BBC-ийг шүүхэд өгчээ 1 цаг 5 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Жү Ху Ён Монголын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 1 цаг 8 мин U20 ДАШТ-д бэлтгэх ажлыг эрчимжүүлэх үүргийг Узбекистаны Ерөнхийлөгч өглөө 1 цаг 9 мин Эрүүл амьдралын хэв маягийг спортоор дамжуулан төлөвшүүлэхийг онцлов 1 цаг 11 мин Хятадад III түвшний автомат жолоодлоготой автомашиныг нийтийн замд зөвшөөрөв 1 цаг 15 мин Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд эрэн хайх, аврах салбар нээгдлээ 1 цаг 16 мин Нэгдүгээр тойрог зам төслөөр хотын төвөөр дамжих тээврийн урсгалыг зохицуулна 1 цаг 18 мин Өмнөговьд хавдрын эмчилгээнд “хөгжимт эмчилгээ”-г нутагшуулжээ 2 цаг 41 мин Халтиргаа, гулгаатай замд баталгаатай тээврээр зорчихыг зөвлөв 2 цаг 49 мин Вьетнамд ирсэн гадаадын жуулчдын тоо түүхэн дээд түвшинд хүрчээ 2 цаг 50 мин Түргэн тусламжийн дуудлага огцом өсөж, 11 сарын байдлаар 404,485-д хүрэв 2 цаг 53 мин “Алтан цом”-ын дөрөвдүгээр тойрогт М-Си-Эс Энержи, АПУ Скайтел багууд тэргүүлж байна 2 цаг 55 мин “Гермес” төвийн нүхэн гарцын туннелийн үндсэн бүтээцийг хийж дууслаа 2 цаг 59 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 3 цаг 0 мин Монголын тамирчид багаараа Ой тогтоолтын Дэлхийн аварга боллоо 3 цаг 1 мин Төсвийн орлого буурч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.8 их наядын алдагдалтай болов 3 цаг 3 мин Орон сууцны үнэ 11 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар өсжээ 5 цаг 2 мин Алтай-Улиастайн оргил ачааллыг бууруулах батарей станц ажиллаж эхэллээ 5 цаг 3 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн галын аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна 5 цаг 3 мин Явган хүний гарцаар зам гарч байсан иргэнийг мөргөж гэмтээжээ 5 цаг 6 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top