x

Оросын агаараас өгсөн довтолгоонд Киевт есөн хүн амиа алдав

ОХУ-аас өглөө эрт Киевийн бүс рүү чиглүүлэн хийсэн пуужин болон дроны довтолгооны улмаас доод тал нь есөн хүн амиа алдаж, хэд хэдэн хүн гэмтсэн тухай Украины Дотоод хэргийн сайд Игорь Клименко мэдээллээ. Түүний хэлснээр довтолгоо орон сууцны бүс, эмнэлэг, спортын байгууламжийг онилсон байв.

Киев хотын дарга Виталий Кличкогийн хэлснээр, амиа алдсан хүмүүсийн зургаа нь өндөр барилгад байсан байна. Нийслэлийн цэргийн захиргааны мэдээлснээр, нэмж 33 хүн шархаджээ.

Украины агаарын хүчний мэдэгдсэнээр, энэхүү сүүлчийн давалгаанд 352 дрон, 16 пуужин ашиглагдсан бөгөөд ихэнх нь Киев орчмыг онилсон байв. Эдгээр нь Украины агаарын довтолгооноос хамгаалах системийг дарах зорилготой олон давхар довтолгоо байсан гэж үзэж байна.

Амьд үлдсэн иргэдийн яриа

33 настай оршин суугч Валерий Манкута “нурангид сэрсэн” хэмээн Ройтерс агентлагт ярьжээ. Түүний амьдарч байсан байр шууд мөргүүлсэн бөгөөд тэрбээр цонхоор гарч амьд гарчээ. “Нүүрэн дээр тоосго, ам руу юм орчихсон байв. Бүх зүйл там шиг байсан” гэж тэр хэлсэн байна.

Өөр нэг оршин суугч Наталья Маршавска байшингийнхаа дээгүүр дроны дуу гарсны дараа тэсрэлт болсон, түүнээс болж өрөөндөө шидэгдэн, бүх цонх хагарсан гэж AFP агентлагт ярьжээ. “Утаа бүх тийш хөвсөрсөн. Аймшигтай байсан” хэмээн нэмж дурджээ.

Эмнэлэг, метро, их сургуулиуд руу цохилт өгчээ

  • Киеврүү өгсөн дайралтад олон нийтийн орон сууц, метроны гарц, их сургуулийн анги танхим, оюутны дотуур байр хүртэл өртсөн байна.

  • Мөн нийслэлийн хажуугийн Била Церква хотод эмнэлэг рүү дрон цохиж, нэг хүн амь үрэгдсэн тухай мэдээлжээ.

  • Өмнөд хэсгийн Одесса мужид болсон өөр нэг довтолгоонд хоёр хүн амиа алдаж, арван хэдэн хүн шархадсан байна.

Ерөнхийлөгч Зеленский Одессад сургууль бараг бүрэн устсан гэж мэдэгдэж, Оросын цохилтууд нь “санаандгүй тохиолдол биш, тэд яг хаана чиглүүлэхээ мэдэж байна” гэж онцлон хэлжээ.

Украин сөрөг довтолгоогоо эрчимжүүлнэ

Украины зэвсэгт хүчний командлагч Александр Сирский Киевт болсон хэвлэлийн хурлын үеэр “зөвхөн хамгаалалт хийх нь сүүлдээ ухрах, хүн хүч, газар нутгаа алдах эрсдэлийг дагуулдаг” хэмээн сөрөг довтолгоог эрчимжүүлэхээ мэдэгдлээ.

Цаашдын дипломат үйл явц зогсонги байдалд байна

Өнгөрсөн долоо хоногт Киевт болсон Оросын хамгийн хүчтэй довтолгооны дараах байдал бүрэн сэргээгүй байгаа энэ үед, энхийн яриа хэлэлцээ урьдын адил зогсонги байдалд оржээ. Хоёр тал сүүлд зөвхөн цогцос болон хоригдлуудын солилцоо хийх тохиролцоонд хүрсэн бөгөөд шинэ хэлэлцээ товлоогүй байна.

Ерөнхийлөгч Зеленский өнгөрсөн долоо хоногт G7 дээд хэмжээний уулзалтын үеэр Дональд Трамптай уулзахаар төлөвлөж байсан ч, Трамп Ойрх Дорнодын хурцадмал байдлын улмаас уулзалтыг цуцалжээ.

Харин маргааш Нидерландад эхлэх НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад Зеленский оролцож, оройн зоогт уригдаад байна.

Эх сурвалж: BBC News, Reuters, AFP

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.189.25)
    амь үрэгдэхгүй дайн байдаггүй юм
    2025 оны 06 сарын 24 | Хариулах
iШинэ мэдээ
Д.Трамп “Панорама” нэвтрүүлэгтэй холбоотойгоор BBC-ийг шүүхэд өгчээ 1 цаг 4 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Жү Ху Ён Монголын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 1 цаг 6 мин U20 ДАШТ-д бэлтгэх ажлыг эрчимжүүлэх үүргийг Узбекистаны Ерөнхийлөгч өглөө 1 цаг 7 мин Эрүүл амьдралын хэв маягийг спортоор дамжуулан төлөвшүүлэхийг онцлов 1 цаг 10 мин Хятадад III түвшний автомат жолоодлоготой автомашиныг нийтийн замд зөвшөөрөв 1 цаг 13 мин Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд эрэн хайх, аврах салбар нээгдлээ 1 цаг 15 мин Нэгдүгээр тойрог зам төслөөр хотын төвөөр дамжих тээврийн урсгалыг зохицуулна 1 цаг 17 мин Өмнөговьд хавдрын эмчилгээнд “хөгжимт эмчилгээ”-г нутагшуулжээ 2 цаг 40 мин Халтиргаа, гулгаатай замд баталгаатай тээврээр зорчихыг зөвлөв 2 цаг 48 мин Вьетнамд ирсэн гадаадын жуулчдын тоо түүхэн дээд түвшинд хүрчээ 2 цаг 49 мин Түргэн тусламжийн дуудлага огцом өсөж, 11 сарын байдлаар 404,485-д хүрэв 2 цаг 52 мин “Алтан цом”-ын дөрөвдүгээр тойрогт М-Си-Эс Энержи, АПУ Скайтел багууд тэргүүлж байна 2 цаг 54 мин “Гермес” төвийн нүхэн гарцын туннелийн үндсэн бүтээцийг хийж дууслаа 2 цаг 58 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 2 цаг 59 мин Монголын тамирчид багаараа Ой тогтоолтын Дэлхийн аварга боллоо 3 цаг 0 мин Төсвийн орлого буурч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.8 их наядын алдагдалтай болов 3 цаг 2 мин Орон сууцны үнэ 11 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар өсжээ 5 цаг 1 мин Алтай-Улиастайн оргил ачааллыг бууруулах батарей станц ажиллаж эхэллээ 5 цаг 2 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн галын аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна 5 цаг 2 мин Явган хүний гарцаар зам гарч байсан иргэнийг мөргөж гэмтээжээ 5 цаг 5 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top