x

Х.Баттулга: Цэргийн дүрэмт хувцсыг дүрмийн дагуу өмсөх, ёслож хүндлэх журмыг хэвшүүлэх нь зүйтэй

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга өнөөдөр Зэвсэгт хүчний Жанжин штабт ажиллалаа.

Энэ үеэрээ Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний 2020 оны заах аргын цугларалтын нээлтэд оролцож, үг хэлэв.

Ерөнхийлөгч Х.Баттулга “Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний 2020 оны заах аргын цугларалтад оролцож байгаа та бүгдийн амрыг эрье.

Монгол Улсын төрөөс үндэсний язгуур ашиг сонирхол, олон улсын болон бүс нутгийн аюулгүй байдлын шинэ орчин, цэргийн урлагт гарч буй зарчмын шинжтэй өөрчлөлт, дэлхийн улс орнуудад өрнөж буй цэргийн шинэчлэлийн чиг хандлагад нийцүүлэн батлан хамгаалах чадавхаа бэхжүүлэх бодлогыг хэрэгжүүлж байна.

Энэ бодлогын хамгийн гол хэсэг болж буй Зэвсэгт хүчний байгуулалт нь Монгол Улсын аюулгүй байдал, батлан хамгаалах цогц бодлогод чухал ач холбогдолтой.

Зэвсэгт хүчин нь гадны цэргийн аюул, заналхийлэл бий болсон нөхцөлд түрэмгийллийг саатуулах, няцаах, улс орны удирдлагад улс төр, дипломатын идэвхтэй үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлэх, дэг журмыг сахиулах, онцгой нөхцөл байдлыг зохицуулах үндсэн хүч болох ёстой юм.

Сүүлийн жилүүдэд улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажил дахь Зэвсэгт хүчний оролцоог нэмэгдүүлж Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутаг дахь газрын тос боловсруулах үйлдвэрийн 17.5 км -ийн хүнд даацын авто замыг барих ажил, Дорнод аймгийн Халхгол суманд хэрэгжсэн “Шинэ сум” төсөл, Тавантолгой Зүүнбаян чиглэлийн 416.2 км төмөр замын суурь, далангийн ажил, гүүр, хоолой, өртөө, зөрлөгийн барилгын ажил, цэргийн болон иргэний зориулалттай барилга байгууламж, дэд бүтцийн ажлыг гүйцэтгэсэн, Олон улсын цэргийн наадмын хүрээнд явагдаж байгаа уралдаан тэмцээнд оролцож эхэлсэн, “Аравт” олон улсын морин цэргийн уралдааныг өөрийн оронд зохион байгуулах болсон зэрэг нь Зэвсэгт хүчний нэр хүндийг өргөж, ард иргэдийн итгэл үнэмшлийг бататгаж байна.

Зэвсэглэл, цэргийн техникийн бэлэн байдлыг сайжруулах, замын хөдөлгөөнд оролцуулах, цэргийн дүрэмт хувцсыг дүрмийн дагуу өмсөх, ёслож хүндлэх журмыг хэвшүүлэх, цэргийн алба хаагчдын ёс зүй, хувийн соёлыг дээшлүүлэх, бие бялдрыг нь хөгжүүлэх, нэгтгэл, анги, салбарт дотоод албыг хэвшүүлэх, сахилга, дэг журам, албаны хариуцлагыг дээшлүүлэх, гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх, мэдээллийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээг хэрэгжүүлэх замаар цэргийн албаны нэр хүндийг өсгөх арга хэмжээг хэрэгжүүлэх нь зүйтэй юм.

Миний бие Зэвсэгт хүчний байгуулалтыг хөгжүүлэх стратеги, зорилго, зорилтыг шинэчлэн тодорхойлж байгаа, стратегийн төлөвлөлтийн баримт бичгүүд батлагдаж, тэдгээрийг хэрэгжүүлэх бэлтгэлийг хангаж байгаа, бүтээн байгуулалт дахь Зэвсэгт хүчний оролцоо өргөжсөн, эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг дархалсан Чөлөөлөх дайны түүхэн ялалтын 75 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлсэн арга хэмжээ, даян дэлхийд түүхээрээ алдаршсан Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Ардын хувьсгалын 100, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсч хөгжсөний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний босгон дээр Та бүхэнтэй уулзаж байгаадаа туйлын баяртай байна” гэлээ.

Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
“Улаанбаатар Радио”-гийн 1222 м.кв талбайг нийслэл өмчдөө буцаан авчээ 1 цаг 31 мин Монгол, Бутаны парламентын төлөөлөгчид иргэний нийгмийн харилцааны туршлагаа хуваалцлаа 1 цаг 31 мин “Монгол дархны уламжлал, шинэчлэл” анхдугаар чуулган Төрийн ордонд зохион байгуулагдлаа 1 цаг 32 мин Монгол, Тайландын иргэний нисэхийн байгууллагууд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа 1 цаг 33 мин “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалт Дархан-Уул аймагт зохион байгуулагдлаа 1 цаг 35 мин Монголын шатарчид Ази тивийн аваргад өрсөлдөнө 1 цаг 36 мин Иргэний эрүүгийн хариуцлагын тодорхойлолтыг E-Mongolia системээр аваарай 1 цаг 42 мин ХЗХ: Амь, Амьдрал 3 цаг 7 мин Ойн түймрийн улмаас экосистем бүрэн өөрчлөгдөж байна 4 цаг 21 мин Толгойтын замын шинэ гүүр, авто замын эхний ээлжийн ажил дуусах шатандаа орлоо 4 цаг 25 мин Хүүхэд төвтэй боловсролын “3Пи” хөтөлбөрийг танилцуулж байна 4 цаг 27 мин Ерөнхий сайд “Ногоон бүс”-ийн дулаалга, халаалтын ажлын явцтай танилцлаа 4 цаг 30 мин УИХ-ын өнөөдрийн үдээс өмнөх чуулганы хуралдаан гурван асуудлаар завсарлав 4 цаг 31 мин Сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн Цэцийн дүгнэлтийг Байнгын хороо дэмжсэнгүй 4 цаг 32 мин 48 дугаар сургуулийн “Гялбаа” хамтлаг Дэлхийн аварга боллоо 4 цаг 34 мин Иргэдийн дулаан хангамжийг шударга, хэмнэлттэй, хүртээмжтэй болгоход чиглэсэн хуулийн төсөл боловсруулагджээ 4 цаг 36 мин 2025 оны нөхөн сонгуулийн техник, программын шалгалтад зориулсан ажлын хэсэг байгуулав 4 цаг 42 мин СЗХ-ны дарга АНУ, Канадын хөрөнгийн зах зээлийн удирдлагуудтай уулзав 4 цаг 43 мин Сэлэнгэ аймагт шороон шуургатай, салхи ширүүсч байна 4 цаг 44 мин Баянгол дүүргийн Хавдрын төв HIPEC эмчилгээг нэвтрүүллээ 4 цаг 45 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа
Top