x

Ц.Элбэгдорж: Хэрвээ би хулгай хийсэн бол коммунизмын орхидсууд намайг наркозгүй хагална

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирснээс хойш анхны, нүүр тулсан томоохон ярилцлагад оров.

Өчигдөр орой NTV телевизээр цацагдсан “Улаан бал” нэвтрүүлэгт Ерөнхийлөгч асан нөгөө л ардчиллыг Монголд авчирсан, гуравдагч хөршийн бодлогыг чухалчилсан, олон улсын тавцанд Монголын нэр хүндийг өргөсөн, шударга ёсны төлөө “чөмгөө дундартал зүтгэсэн” ид хаваа гайхуулсан, халгиа цалгиатай яриатайгаа эргэж ирэв. Магадгүй олон нийт түүний хийсэн бүтээснээс илүү хийж чадаагүй зүйлийг нь, юун дээр алдаж вэ, яаж засах ёстой вэ гэдгийг нь сонсохыг хүсч байсан байх.

Гэвч найман жил төрийн тэргүүн хийсний дараа гурван жил амарсан, улс төрөөс бага боловч завсарлага авсны хувьд бодож тунгаасан, эргэлзэж эргэцүүлсэн хүний шинж байдал үзүүлсэнгүй. Бүх зүйлд бэлэн хариулттай байна гэдэг тийм ч үнэмшилтэй харагддаггүй.

Хариултгүй буцаасан, тойрсон, зугтсан ганц хоёрхон зүйл нь шүүхийн хараат бус байдал, өөрийнх нь өмч хөрөнгийн тухай.

Улаанбал:

-Маш олон улстөрчид шүүхээс ял аваад явсан. Заримын нь зүйл ангийг өөрчлөөд ямар нэг аргаар явуулсан. Таныг ч гэсэн очероо хүлээж байгаа гэж хүмүүс бодож байгаа. Тиймээс үүн дээр та ямар нэг дүгнэлт хийсэн үү?

Ц.Элбэгдорж:

-Нөгөө л нэг тархи угаалтын золиос. Гадны гар хөл болсон нөхдүүд Монголын ардчилал, сайн сайхны төлөө гэсэн сэтгэлтэй хүмүүсийг л замаасаа зайлуулж байгаа хэрэг шүү дээ. Одоо 14 хүн ял авчихсан байна. 1937 онд 14 хүнийг хилсээр ял тулгаад буудсан тухай кино саяхан гарч байна лээ. Тэр л үргэлжлээд явж байна шүү дээ. Өөр эд нар юу ч хийж чадахгүй. Өнөөдөр Монголын эдийн засаг 10 тэрбум доллар байна. Арван жил энэ хэвээрээ гацлаа. Үүнийг 30 тэрбум болгож тэд чадахгүй. Тийм ойлголт байхгүй, наад хүмүүст чинь. Эдний хийж чаддаг юм нь өмнөхөө л шоглоно. Монголчууд бие биенээ шоглохоос өөр юу ч хийж чадахгүй.

-Монголын эдийн засаг, эрх ашгийн төлөө явсан энэ хүмүүс тэгэх явцдаа өөртөө арай илүү их юм наачихсан юм болов уу? Бид бас шүүхдээ итгэмээр байна шүү дээ?

-Тэгвэл тэр шүүх хурлаа л нээлттэй явуул л даа. Монголын бүх телевиз, сонин, сэтгүүлчдийг оруул. Соошл дээр идэвхитэй байдаг нөхдийг оруул. Миний үед бүгд л ордог байсан. Монголын ард түмэн тийм эрхтэй. Итгэж сонгосон намын дарга, Ерөнхий сайд байсан хүн, ардчилсан шинэчлэлт өөрчлөлтийн эхэн дээр нь байсан хүн өнөөдөр яагаад буруудчихав, яагаад шоронд орчихов? Би ч гэсэн мэдмээр байна.

-Монголд ардчиллыг авчирсан, Монголд бий болгосон гэдэг нэрээр дарга болсон хүмүүс авилга авсан, хувьдаа завшсан, хүмүүсийн боломжийг хулгайлсан гэдэгт монголчуудын дийлэнх олонхи нь итгэж байна. Энэ итгэл нь буруу, худлаа зүйл гэж та хэлж байна уу?

-Би яагаад хуулийн байгууллага руу зоригтой очдог гээч. Би өөрийгөө мэддэг. Яг надад ойрхон байгаа бүх хүн намайг мэддэг. Энэ хүн бол хулгай хийхгүй ээ. Ах дүүдээ ЖДҮ өгдөг, орд өгдөг хүн биш гэдгийг мэднэ. Хэрвээ би энэ 30 жилд ямар нэг хэлбэрээр хулгай хийсэн бол энэ коммунизмын орхидсууд, өнөөдрийн над руу дайрч байгаа хүмүүс намайг наркозгүй хагална. Аль 1990 онд, 2000 онд Ерөнхий сайдаас буухад намайг шоронд хийчихсэн байгаа.

-Энэ хүмүүс шударга бус шүүхийн золиос болсон юм байна. Та болохоор шүүхэд очихоос айхгүй гэсэн. Шударга бус шүүх рүү ямар хүн айлгүйгээр очдог юм бэ?

-... Тэнд ямар ч хүн байсан би хуулиа биелүүлэх ёстой. Хууль дуудсан цагт би очино. Хэн нэг нь дээрээс нь татаад түлхээд, шоглоод явсан ч бай, би энэ замаар л явна. Тэгээд хэлмэгдсэн байвал дараагийн үе нь үүнийг засна. Үүнээс өөр арга байхгүй. Улстөрчид эрх мэдэл авах дуртай, эргүүлж өгөх дургүй. Манайд ард түмэн гэдэг олонлог байна, эрх мэдлийг авсан нэг арал байна. Энэ хоёр тасарчихлаа.

-Та  тэгвэл эрх мэдлээ өгөхдөө дуртай байсан уу?

-... Эрх мэдлээ шударгаар л хэрэгжүүлэх хэрэгтэй.

Ямартай ч ҮАБЗ-ийн гурван гишүүний гарт шүүх эрх мэдэл очсоныг Ерөнхийлөгч асан хүлээн зөвшөөрөв. Мөн тэр нь гаднын, их гүрний гар хөлүүд гэдгийг, Монголын төлөө цохилох зүрхтэй болгоныг барьж хорьж байна гэдгийг ч бас ил тод зарлав.

Гэхдээ нэг зүйлийг сануулахад их гүрний гар хөл болоход хүний уг гарвал, “яс, цусны” ялгаа нэг их нөлөөлдөггүй бололтой юм. Яагаад гэвэл одоогийн Ерөнхийлөгч маань бүр “Монголын Монгол” хүн, түүний удам судар уг гарвалын талаар нэг ч удаа маргаан гарч байгаагүй. УИХ-ын дарга, Ерөнхий сайдыг ч гэсэн энэ талаар дайрч давшилж байсан хүн үгүй. Гэсэн ч тэдний хэн нэг нь, эсвэл бүгдээрээ гадныхны, их гүрний гар хөл гэдгийг тэр хүлээн зөвшөөрлөө.

Харин экс Ерөнхийлөгчийн тухайд эцэг, эх нь Баруун Алтайн уулын ар, өвөрт төрж өссөн. Эцэг өвгөд нь нутагтаа тайж язгууртай, хэргэм зэрэгтэй, сайн судалбал хаан угсааны, цагаан ястай хүмүүс байсан тухай сая дурсаад авна лээ. Өмнө нь энэ тухай ярьж байгаагүй байх.  

-Та хэр баян хүн бэ? 30 жил улс төр хийсэн хүн яаж тэрбумтан болсон юм бэ?

-Би баян хүн, гэхдээ сэтгэлээрээ баян. Надад олон найз нөхөд бий, намайг тусалж дэмждэг. Би ч олон хүнд тусалдаг. Би уран зураг цуглуулдаг. Гэхдээ төсвөөс нэг ч төгрөг хулгайлаагүй. Нэг ч хүнийг дээрэмдээгүй...

Уран зураг цуглуулах нь гэмт хэрэг биш л дээ. Гэхдээ тэр зургууд өөрсдөө гүйгээд ирдэггүй. Ямар хөрөнгийн эх үүсвэрээс, ямар үйл ажиллагааны улмаас олсон бэ? гэдгийг л сэтгүүлч асуусан байх. Ямартай ч бизнес хийгээгүй гэдгээ хэлсэн. Мөн уран зургийн цуглуулгаасаа болж хуулийн байгууллагад шалгагдаж байгаа, хэвлэлээр гарсан шиг Их тэнгэрийн харшаас зураг хулгайлаагүй, мэргэжлийн байгууллагын дүгнэлт нь гарсан гэдгийг ч хэлэв.

Өнгөрөгч бямба гаригийн орой Amaraa’s weekly шоунд саатаад гарсны дараа “Улаан бал”-ын урилгыг хүлээж авсан Ерөнхийлөгч асны яриа нэг л санаанд хүрсэнгүй. Ямар ч байсан түүний ярианаас энэ хүн Монголын улс төрд эргэн ирсэн нь үнэн болов. “Алдаагаа мэдсэн хүмүүс дахиж алдаа хийдэггүй юм аа” гэдэг үгийг олонтаа давтсанаас үзвэл. Харамсалтай нь яг юун дээр алдсан гэдгээ өөрийн бие дээр нэг ч удаа ярьсангүй.

Amaraa's weekly шоуны үеэр ч гэсэн хөтлөгч нь хэлж байсан л даа. "Та бол Монголын ардчилалтай, эрх чөлөөтэй салшгүй холбоотой хүни шүү" гэж. Ц.Элбэгдорж бол тийм л хүн. Гэвч улс төрийн, төрийн эрх мэдлийн оргилд нэг удаа хүрээд буцсан хүний хувьд өнгөрсөн 30 жилийн амьдралаа, алдаа оноогоо нэг удаа эргэж хараад, дүгнээд хэлчих, тийм зориг гаргах хэрэгтэй байсан юм болов уу. Тэгээд тэр цэг дээрээсээ "Би ийм алдаа хийсэн, бидэнд ийм боломж байсан" гэдгээ яриад цаашдынхаа улс төрийг хийвэл илүү шударга харагдана. Заавал хэн нэгнээр, улс төрийн өрсөлдөгчдөөрөө, бүр "дайснууд"-аараа алдаа, оноогоо шүүлгэх нь ямар ач холбогдолтой гэж. 

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • ЖДҮЧИДЭЭ БАРЬЖ ХОРИОЧЭЭ, (66.181.191.48)
    ЯНГҮГИЙН СОДБААТАРАА ШОРОНД НЬ ЯВУУЛ ХҮРЭЛСҮХЭЭ
    2020 оны 09 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.9.40.43)
    Чамайг яаж хагалсан ч яадаг юм урвагч хулгайч
    2020 оны 09 сарын 24 | Хариулах
  • Зочин (66.181.161.125)
    Hamar dawj uzeegui umnuud hunii ugeer har piaraa hiigeed uursdiin nudeer haraad garaar barisan bol itgeed yrihsan kommunistuudiin har piarchin helj bicheh.s iluu zuil bhgui buten jil bollo eh orondoo ireed yaj ch chadahgui turiinhun gulug bolj bn shde uursdiiguu hen be gedgee haruulj bga hurganii belcheerees tsash harj chadadgui uls huniig muu helj bn biz tednii ugiig ug gj toohgui tegdegch hun bish bhaa NUB nertei delhiid danstai hun bhaa gemt heregtnuudee umuurch hamgaaldag har inergetei piatchid
    2020 оны 09 сарын 24 | Хариулах
  • Зочин (66.181.190.252)
    Зальт этгээд. Монголыг гадныхантай нийлж цөлмөсөн этгээд. Хэзээ нэгэн цагт энэ хүн хийсэн үйлдэлдээ хариуцлага хүлээнэ. Улс төрчдөөс монголд хамгийн ээлгүй этгээд. Уран донгодож байгаад л м
    2020 оны 09 сарын 23 | Хариулах
  • Иргэд (66.181.178.57)
    Чингис хаанаас хойш Дэлхийд Монголыг цуурайтуулсан Гавьяатай л хүн дээ. МАНГАР коммунистууд шиг хүн алж хүрээ талсан биш!
    2020 оны 09 сарын 23 | Хариулах
    • Би
      Монголыг хүчгүйдүүлж харлуулсан ганц ерөнхийлөнч. Монголыг улс дамнасан тонуулчдад тавьж өгсөн ганц этгээд тэдний хүүхэлдэй
      2020 оны 09 сарын 23
  • zochin (202.126.90.117)
    ELBEGDIRJ HER TSEWER HIIJ BAISAN VILDLVVD BURUU Yaaj hurungjsun YAAAAJ ULSAA UDIRDAJ CHIGLVVLSEN!!!!!!!!!!!!!!!!!!.???????????????????
    2020 оны 09 сарын 23 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
“Улаанбаатар Радио”-гийн 1222 м.кв талбайг нийслэл өмчдөө буцаан авчээ 1 цаг 13 мин Монгол, Бутаны парламентын төлөөлөгчид иргэний нийгмийн харилцааны туршлагаа хуваалцлаа 1 цаг 14 мин “Монгол дархны уламжлал, шинэчлэл” анхдугаар чуулган Төрийн ордонд зохион байгуулагдлаа 1 цаг 15 мин Монгол, Тайландын иргэний нисэхийн байгууллагууд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа 1 цаг 16 мин “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалт Дархан-Уул аймагт зохион байгуулагдлаа 1 цаг 17 мин Монголын шатарчид Ази тивийн аваргад өрсөлдөнө 1 цаг 18 мин Иргэний эрүүгийн хариуцлагын тодорхойлолтыг E-Mongolia системээр аваарай 1 цаг 24 мин ХЗХ: Амь, Амьдрал 2 цаг 50 мин Ойн түймрийн улмаас экосистем бүрэн өөрчлөгдөж байна 4 цаг 4 мин Толгойтын замын шинэ гүүр, авто замын эхний ээлжийн ажил дуусах шатандаа орлоо 4 цаг 8 мин Хүүхэд төвтэй боловсролын “3Пи” хөтөлбөрийг танилцуулж байна 4 цаг 9 мин Ерөнхий сайд “Ногоон бүс”-ийн дулаалга, халаалтын ажлын явцтай танилцлаа 4 цаг 12 мин УИХ-ын өнөөдрийн үдээс өмнөх чуулганы хуралдаан гурван асуудлаар завсарлав 4 цаг 14 мин Сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн Цэцийн дүгнэлтийг Байнгын хороо дэмжсэнгүй 4 цаг 15 мин 48 дугаар сургуулийн “Гялбаа” хамтлаг Дэлхийн аварга боллоо 4 цаг 17 мин Иргэдийн дулаан хангамжийг шударга, хэмнэлттэй, хүртээмжтэй болгоход чиглэсэн хуулийн төсөл боловсруулагджээ 4 цаг 19 мин 2025 оны нөхөн сонгуулийн техник, программын шалгалтад зориулсан ажлын хэсэг байгуулав 4 цаг 24 мин СЗХ-ны дарга АНУ, Канадын хөрөнгийн зах зээлийн удирдлагуудтай уулзав 4 цаг 26 мин Сэлэнгэ аймагт шороон шуургатай, салхи ширүүсч байна 4 цаг 27 мин Баянгол дүүргийн Хавдрын төв HIPEC эмчилгээг нэвтрүүллээ 4 цаг 27 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа
Top