x

Монгол-Орос-Хятадын эдийн засгийн хамтын ажиллагааг урагшлуулахад бүх талын дэмжлэг үзүүлнэ гэв

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайван ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын орлогч дарга А.В.Гордеевтай 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр уулзав.

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван уулзалтын эхэнд Монгол Улсын Их Хурлын удирдлагаас ноён А.В.Гордеевт илгээсэн мэндчилгээг уламжилж, түүний Монгол-Оросын харилцааны хөгжилд оруулсан хувь нэмрийг монголын тал өндрөөр үнэлдгийг тэмдэглэв.

Н.Энхтайван сайд монголын тал энэ өдөр хүчин төгөлдөр болсон “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ-ын хоорондын гэрээ”-ний үндсэн дээр Монгол, Оросын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бүх салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө ОХУ-ын парламент зэрэг бүхий л байгууллагатай цаашид ч идэвхтэй хамтран ажиллах сонирхолтой байгааг илэрхийлэв.

Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг  2021 онд тэмдэглэх хүрээнд ОХУ-ын Холбооны Зөвлөл, Төрийн Думын удирдлагыг Монгол Улсад айлчилна гэж итгэж буйгаа илэрхийлж, хоёр улсын худалдаа, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэхэд ОХУ-ын Төрийн Думын зүгээс дэмжиж ажиллахыг хүсэв.

ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын орлогч дарга А.В.Гордеев “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ-ын хоорондын гэрээ” нь хоёр улсын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах боломжийг нээсэн түүхэн ач холбогдолтой гэрээ болохыг онцлон тэмдэглээд хоёр талын худалдаа, эдийн засаг,  зам тээвэр зэрэг бүх салбарын хамтын ажиллагаа болон Монгол Улс-Евразийн эдийн засгийн холбооны хамтын ажиллагаа, Монгол-Орос-Хятадын эдийн засгийн хамтын ажиллагааг урагшлуулахад бүх талын дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэв.

Түүнчлэн Монгол, Оросын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэхийн тулд парламент дахь найрамдлын бүлгүүд болон засгийн газрын байгууллагууд, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцсон шинэ механизм байгуулж ажиллах санал дэвшүүлэв.

Эх сурвалж: Гадаад Харилцааны Яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
“Улаанбаатар Радио”-гийн 1222 м.кв талбайг нийслэл өмчдөө буцаан авчээ 1 цаг 16 мин Монгол, Бутаны парламентын төлөөлөгчид иргэний нийгмийн харилцааны туршлагаа хуваалцлаа 1 цаг 17 мин “Монгол дархны уламжлал, шинэчлэл” анхдугаар чуулган Төрийн ордонд зохион байгуулагдлаа 1 цаг 17 мин Монгол, Тайландын иргэний нисэхийн байгууллагууд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа 1 цаг 19 мин “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалт Дархан-Уул аймагт зохион байгуулагдлаа 1 цаг 20 мин Монголын шатарчид Ази тивийн аваргад өрсөлдөнө 1 цаг 21 мин Иргэний эрүүгийн хариуцлагын тодорхойлолтыг E-Mongolia системээр аваарай 1 цаг 27 мин ХЗХ: Амь, Амьдрал 2 цаг 53 мин Ойн түймрийн улмаас экосистем бүрэн өөрчлөгдөж байна 4 цаг 6 мин Толгойтын замын шинэ гүүр, авто замын эхний ээлжийн ажил дуусах шатандаа орлоо 4 цаг 10 мин Хүүхэд төвтэй боловсролын “3Пи” хөтөлбөрийг танилцуулж байна 4 цаг 12 мин Ерөнхий сайд “Ногоон бүс”-ийн дулаалга, халаалтын ажлын явцтай танилцлаа 4 цаг 15 мин УИХ-ын өнөөдрийн үдээс өмнөх чуулганы хуралдаан гурван асуудлаар завсарлав 4 цаг 16 мин Сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн Цэцийн дүгнэлтийг Байнгын хороо дэмжсэнгүй 4 цаг 18 мин 48 дугаар сургуулийн “Гялбаа” хамтлаг Дэлхийн аварга боллоо 4 цаг 19 мин Иргэдийн дулаан хангамжийг шударга, хэмнэлттэй, хүртээмжтэй болгоход чиглэсэн хуулийн төсөл боловсруулагджээ 4 цаг 22 мин 2025 оны нөхөн сонгуулийн техник, программын шалгалтад зориулсан ажлын хэсэг байгуулав 4 цаг 27 мин СЗХ-ны дарга АНУ, Канадын хөрөнгийн зах зээлийн удирдлагуудтай уулзав 4 цаг 28 мин Сэлэнгэ аймагт шороон шуургатай, салхи ширүүсч байна 4 цаг 29 мин Баянгол дүүргийн Хавдрын төв HIPEC эмчилгээг нэвтрүүллээ 4 цаг 30 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа
Top