x

"Иргэдийн хуралд эрх мэдэлтнүүдийн ГАР ХӨЛ биш ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨЛ суух ёстой"

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд Хан-Уул дүүргийн нисэх, шувуун, био, өлзийт хороод буюу 18-р тойрогт нэр дэвшигч Дэлгэржавын Ганболдтой ярилцлаа. 

Тэрээр өнөөдөр Нийслэлийн сонгуулийн хорооноос НИТХ-д нэр дэвших тогтоолоо гардан аваад байгаа юм. 

-Та орон нутгийн сонгуульд яагаад нэр дэвшихээр болсон бэ. Шийдвэрээ хэзээ гаргав?

-2020 оны УИХ-ын сонгуулиас хойш би орон нутгийн сонгуульд нэр дэвшихээр шийдэж олон нам, эвслүүдийг сонирхож үзлээ. Хэт их улс төрждөггүй иргэн хүнд, залуу хүнд улс төрийн том намуудаас нэр дэвших боломж үндсэндээ байдаггүй юм байна. Тэгээд ч иргэдийн хурлын сонгуульд улс төрийн намууд оролцохыг би сайшаадаггүй. Тиймээс одоо үйлчилж буй хууль эрх зүйн хүрээнд би нэр дэвшин өрсөлдөхөөр шийдэж өөрийн шийдвэрээ гаргасан.

-Та МАН, АН зэрэг том намуудаас нэр дэвших гэж сонирхож судалсан уу?

-Би хүүхэд байхаасаа Ардчилсан нийгмийн давуу тал, ололтуудыг мэдэрч өссөн. Тиймээс надад хэзээ ч МАН-аас нэр дэвших хүсэл төрдөггүй. Тэгээд ч МАН бол маш том эрх ашгийн нэгдэл болсон, тэнд нэр дэвших хүн маш их бэл бэнчинтэй, эсвэл хэн нэгний бүлэглэлд ивээлд багтсан хүн байхаас өөр замгүй. Миний нэр дэвшиж байгаа нисэх, шувуун, био, өлзийт хороод буюу 18-р тойрогт 201.7 сая төгрөг зарцуулах зардлын дээд хэмжээтэй. АН, МАН гэсэн хоёр том нам энэ зардлыг өөрөөсөө гаргах хэмжээний хүнийг тэргүүн ээлжинд нэр дэвшүүлэх бодлоготой юм байна. Улс орны эдийн засаг хүндэрсэн, иргэдийн амьжиргаа эрс муудсан энэ үед ийм их хэмжээний зардлыг өөрөөсөө гаргаад иргэдийг төлөөлнө гэдэг бол эрүүл үзэгдэл биш. Хэн нэгний эрх ашигт үйлчлэх хүнд л ийм их хэмжээний мөнгө төгрөг олдоно.

-Иргэдийн хуралд ямар хүмүүс их сонгогдоосой гэж бодож байна?

-Би бүх шатны иргэдийн төлөөлөгчдийн хуралд хөрөнгөтнүүдийн, эсвэл эрх мэдэлтнүүдийн төлөөлөл бага сонгогдоосой, иргэддээ ойр байдаг, өдөр бүр иргэдтэйгээ уулзаж байдаг, иргэд дундаа амьдардаг иргэдийн төлөөлөл сонгогдох ёстой гэж боддог. Нийслэл дүүргийн хуралд тухайн тойрогтоо амьдардаггүй хэн нэгний төлөөлөл, өв залгамжлагч ирж сонгогчихоод дөрвөн жил алга болдог үзэгдэл манайд хэвийн зүйл мэт болсон байна. 

-Таны тойрогт хамгийн тулгамдсан ямар асуудлууд байна, эдгээр нь танай эвслийн мөрийн хөтөлбөрт тусгагдсан уу?

-Хөрсний бохирдол, Туул голын бохирдол өнөөдөр миний нэр дэвшиж, амьдарч байгаа тэр тойрогт хамгийн тулгамдсан асуудлууд болчихоод байна. Айл өрх бүр хашаандаа сайхан амьдрах тэр боломжийг нийслэлийн зүгээс бодлогоор дэмжих ёстой. Жорлонгоо өөрчлөх, хашаандаа сайхан амьдрах, хог хаягдлыг мөнгө болгох гээд иргэдээс гарч байгаа олон санаачилгыг бодит ажил болгох хэрэгтэй байна. Энэ бүх асуудлууд мөрийн хөтөлбөрт тусгагдсан байгаа.

-Та иргэдийн төлөөлөгчөөр сонгогдвол ямар жишгийг тогтоох вэ, ямар асуудлуудад голлож ажиллана гэж бодож байгаа вэ?

-Нэгдүгээрт, эрх мэдэлтний төлөөлөл биш иргэдийн төлөөлөл ямар байх ёстой, яаж ажилладагийг бодитоор харуулна. Хоёрдугаарт, Туул голын бохирдлын асуудал байна. Хамгаалалтанд авах ёстой. Гуравдугаарт, хөрсний бохирдлыг бууруулах бүх талын санаачлагыг дэмжиж ажиллана. Иргэн бүр хашаандаа эрүүл хөрстэй, тохилог, амьжиргаандаа тус дэм болох жимс, хүнсний ногоо тариалдаг, газар нь үнэ цэнэтэй, эдийн засгийн эргэлтэнд орсон, гэр байшин нь орчин үеийн эко шийдлүүдийг хэрэглэдэг болох ёстой. Энэ бүхний төлөө би ажиллана.

-Залуучуудад хандаж үг хэлээч?

-Иргэд залуучууд сонгуульдаа идэвхитэй оролцоорой, эрх мэдэлтнүүдийн, эд хөрөнгөтнүүдийн төлөөллийг биш иргэд дундаасаа төлөөллөө сонгох цаг болсон гэдгийг дахин хэлье.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Irgen (70.181.124.42)
    Ene udaad MAN was bygdiig songoh heregtei.MAN jinhene jargaltai hotoo baiguulsan biz.
    2020 оны 09 сарын 18 | Хариулах
  • Uuree (202.9.40.135)
    Tomoos tom amjilt husie naizdaa.
    2020 оны 09 сарын 18 | Хариулах
  • Muugii (202.126.88.230)
    Найздаа амжилт
    2020 оны 09 сарын 17 | Хариулах
  • БААТРАА (202.126.88.230)
    Мундаг залуу да, дэмжинээ
    2020 оны 09 сарын 17 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
“Улаанбаатар Радио”-гийн 1222 м.кв талбайг нийслэл өмчдөө буцаан авчээ 1 цаг 25 мин Монгол, Бутаны парламентын төлөөлөгчид иргэний нийгмийн харилцааны туршлагаа хуваалцлаа 1 цаг 26 мин “Монгол дархны уламжлал, шинэчлэл” анхдугаар чуулган Төрийн ордонд зохион байгуулагдлаа 1 цаг 27 мин Монгол, Тайландын иргэний нисэхийн байгууллагууд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа 1 цаг 28 мин “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалт Дархан-Уул аймагт зохион байгуулагдлаа 1 цаг 29 мин Монголын шатарчид Ази тивийн аваргад өрсөлдөнө 1 цаг 30 мин Иргэний эрүүгийн хариуцлагын тодорхойлолтыг E-Mongolia системээр аваарай 1 цаг 36 мин ХЗХ: Амь, Амьдрал 3 цаг 2 мин Ойн түймрийн улмаас экосистем бүрэн өөрчлөгдөж байна 4 цаг 16 мин Толгойтын замын шинэ гүүр, авто замын эхний ээлжийн ажил дуусах шатандаа орлоо 4 цаг 20 мин Хүүхэд төвтэй боловсролын “3Пи” хөтөлбөрийг танилцуулж байна 4 цаг 22 мин Ерөнхий сайд “Ногоон бүс”-ийн дулаалга, халаалтын ажлын явцтай танилцлаа 4 цаг 24 мин УИХ-ын өнөөдрийн үдээс өмнөх чуулганы хуралдаан гурван асуудлаар завсарлав 4 цаг 26 мин Сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн Цэцийн дүгнэлтийг Байнгын хороо дэмжсэнгүй 4 цаг 27 мин 48 дугаар сургуулийн “Гялбаа” хамтлаг Дэлхийн аварга боллоо 4 цаг 29 мин Иргэдийн дулаан хангамжийг шударга, хэмнэлттэй, хүртээмжтэй болгоход чиглэсэн хуулийн төсөл боловсруулагджээ 4 цаг 31 мин 2025 оны нөхөн сонгуулийн техник, программын шалгалтад зориулсан ажлын хэсэг байгуулав 4 цаг 36 мин СЗХ-ны дарга АНУ, Канадын хөрөнгийн зах зээлийн удирдлагуудтай уулзав 4 цаг 38 мин Сэлэнгэ аймагт шороон шуургатай, салхи ширүүсч байна 4 цаг 39 мин Баянгол дүүргийн Хавдрын төв HIPEC эмчилгээг нэвтрүүллээ 4 цаг 40 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа
Top