x

БНСУ-ын иргэд Монголд визгүй зорчдог болоход чармайлт гаргахыг УИХ-ын даргаас хүслээ

УИХ-ын дарга Г.Занданшатар БНСУ-аас Монгол улсад суугаа Элчин сайд Ли Ё Хуныг өчигдөр хүлээн авч уулзлаа. 

Монгол Улс, БНСУ-ын харилцаа “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд бүхий л салбарт өргөжин хөгжиж байна. Энэ онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож, 2020 оныг “Монгол, Солонгосын найрамдлын жил” болгон зарласанд баяртай байгаагаа УИХ-ын дарга уулзалтын эхэнд онцоллоо.

Мөн БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Пак Бён Согоос баяр хүргэсэн захидлыг хүлээн авсан гэдгээ дуулгаад, Үндэсний Ассамблейн даргад халуун мэндийг уламжилж, түүнийг Монгол Улсад айлчлахыг урьсан урилга хүчин төгөлдөр байгааг дамжуулж өгөхийг хүслээ.

Элчин сайд Ли Ё Хун, "Сонгуулийн үр дүнгээр Монгол Улсын төр засаг тогтвортой бодлогоор ажлаа үргэлжлүүлэх боломжтой болсонд таатай байгаагаа илэрхийлж хоёр орны иж бүрэн түншлэлийн харилцаа цаашид стратегийн түншлэлийн харилцаанд шилжинэ хэмээн найдаж байна" гэлээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар Солонгосын эксим банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй төсөл, бусад эксим банкны төсөлтэй харьцуулахад удаашралтай байгааг хэлээд, дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд бодит ажлыг хийж, удаашралтай байгаа төслийн ажлыг эрчимжүүлэхийг хүслээ.  Харин Элчин сайд Ли Ё Хун Солонгосын жуулчдын статистик тоог харвал БНХАУ, ОХУ-ын дараа Монгол руу хамгийн их зорчдог. Иймээс хоёр улсын иргэд хоорондын харилцааг улам идэвхжүүлэх, Солонгос иргэд Монголд визгүй зорчдог болох тухайд УИХ-ын даргын хувьд хүчин чармайлт гарган ажиллана гэдэгт найдаж байна гэлээ.

Монголын шинэ төмөр замыг түшиглэн хоёр улсад бий болох боломж, сэргээгдэх эрчим хүчний салбарт Солонгосын өндөр технологийг нэвтрүүлж хөгжүүлэх,  хүнс үйлдвэрлэлийн салбарт хамтран шинэ боломж нээх тухайд талууд санал нэгдсэн юм. Тухайлбал Монголын органик сармис, чацаргана, чага мөөг зэрэг Солонгос иргэдийн сонирхдог, эрэлттэй бүтээгдэхүүн Монголд олон байгааг Элчин сайд яриандаа дурдлаа. УИХ-ын дарга Г.Занданшатар манай улс эрүүл органик хүнс үйлдвэрлэгч, экспортлогч орон болох нь Засгийн газрын тэргүүлэх зорилтын нэг. Иймээс энэ салбарт хамтран ажиллах бүрэн боломжтой, УИХ-аас хууль эрхзүйн таатай нөхцлийг бүрдүүлэн ажиллахыг онцолсон юм.  

Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга Г.Занданшатар  Элчин сайд Ли Ё Хун Монгол Улс, БНСУ-ын харилцааг шат ахиулан хөгжүүлэх, иргэд хоорондын найрсаг харилцааг бэхжүүлэх үйлсэд өндөр амжилт хүсье хэмээлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Мехико хот “Формула-1”-ийг 2028 он хүртэл зохион байгуулна 2 цаг 33 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Исланд Улсад албан ёсны айлчлал хийнэ 2 цаг 40 мин Хотын төв талбайд “Дугуйтай Улаанбаатар-2025” өдөрлөг зохион байгуулна 2 цаг 47 мин ITER реакторын соронзон ороомгийг угсарч дуусгажээ 2 цаг 56 мин Н.Номтойбаяр: Л.Оюун-Эрдэнийн оронд би байсан бол өрөөнд нь ороод уучлал гуйна 4 цаг 11 мин “Улаанбаатар Радио”-гийн 1222 м.кв талбайг нийслэл өмчдөө буцаан авчээ 5 цаг 59 мин Монгол, Бутаны парламентын төлөөлөгчид иргэний нийгмийн харилцааны туршлагаа хуваалцлаа 6 цаг 0 мин “Монгол дархны уламжлал, шинэчлэл” анхдугаар чуулган Төрийн ордонд зохион байгуулагдлаа 6 цаг 0 мин Монгол, Тайландын иргэний нисэхийн байгууллагууд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа 6 цаг 2 мин “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалт Дархан-Уул аймагт зохион байгуулагдлаа 6 цаг 3 мин Монголын шатарчид Ази тивийн аваргад өрсөлдөнө 6 цаг 4 мин Иргэний эрүүгийн хариуцлагын тодорхойлолтыг E-Mongolia системээр аваарай 6 цаг 10 мин Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал 7 цаг 36 мин Ойн түймрийн улмаас экосистем бүрэн өөрчлөгдөж байна 8 цаг 49 мин Толгойтын замын шинэ гүүр, авто замын эхний ээлжийн ажил дуусах шатандаа орлоо 8 цаг 54 мин Хүүхэд төвтэй боловсролын “3Пи” хөтөлбөрийг танилцуулж байна 8 цаг 55 мин Ерөнхий сайд “Ногоон бүс”-ийн дулаалга, халаалтын ажлын явцтай танилцлаа 8 цаг 58 мин УИХ-ын өнөөдрийн үдээс өмнөх чуулганы хуралдаан гурван асуудлаар завсарлав 8 цаг 59 мин Сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн Цэцийн дүгнэлтийг Байнгын хороо дэмжсэнгүй 9 цаг 1 мин 48 дугаар сургуулийн “Гялбаа” хамтлаг Дэлхийн аварга боллоо 9 цаг 2 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын та...
Top