x

Ч.Сайханбилэгийн мэдэгдэл Х.Баттулгыг Цагдаагийн Ерөнхий Газрын Даргад сануулга өгөхөд хүргэлээ

Монгол Улсын 25 Ерөнхий сайд С.Баярын тэргүүлсэн, МАН, АН-ын Хамтарсан Засгийн газарт Сангийн сайдаар ажиллаж байсан С.Баярцогт Оюу Толгойн Хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэснээрээ шүүхээс 10 жилийн ял сонсов. Мөн Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдаар ажиллаж байхад Оюу Толгойд Монголын талыг төлөөлж ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан Да.Ганболд, Б.Бямбасайхан болон Б.Ариунсан, Б.Бадрал нарыг Дубайд гэрээ байгуулсан гэх үндэслэлээр мөн шүүхээс 1.6-4 жилийн хорих ялыг тус бүрт нь оноогоод байна. 

Араас нь Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Давааням нарыг мөн гэм буруутайд тооцож таван жилийн ял ногдуулсан нь энэ өдрүүдийн гол шуугиан байв.

Төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой асуудал шүүхээс ял оноосноор үргэлжлэхтэй зэрэгцэн Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг гадаадаас мэдэгдэл хийсэн нь олны анхаарлыг татах шалтгаан болов. 

"Зэвүү дургүй хоёр зэрэг хүрч байна шүү, Х.Баттулга аа!" хэмээх гарчиг бүхий цахим хуудсаараа дамжуулсан түүний байр суурь бүхэлдээ өдгөөгийн Ерөнхийлөгч рүү чиглэсэн нь чиглэсэн нь анхаарал татах.

Тэдгээр дунд нэгэн ноцтой өгүүлбэр явсан нь "Хамаагүй үнэнийг нь хэлээд дуугарах юм бол найз нарт маань, хамтран зүтгэсэн хүмүүст маань гай болчих болов уу гээд удаан хугацаанд дуугүй явлаа.

Одоо уучлаарай, хонь шиг дуугай гөлөгнөн хэвтэж чамаар чимээгүй гаргуулахгүй ээ. Амьдралынхаа нэг амин найзаа Төрийн ордон дотор алууллаа, одоо бүгд мартсан, өөрөө үхээд дууссан болж таарсан уу, нэг амин найзаа чиний пи-арт зориулж арван жилийн ял авахуулж дуусгалаа, Монголын төлөө зүтгэсний шагнал нь уу?" гэсэн үг байв.

Өөрөөр хэлбэл, "Амьдралынхаа нэг амин найзаа Төрийн ордон дотор алууллаа, одоо бүгд мартсан, өөрөө үхээд дууссан болж таарсан уу" гэх Ерөнхий сайд асны үг Төрийн ордонд амиа алдсан УИХ-ын гишүүн, сайд агсаны амиа алдсан хэргийн зангилаанд бас нэгэн эргэлзээг үүсгэж орхисон хэрэг. Сонирхолтой нь, С.Баярцогт нартай холбоотой асуудлаар Ч.Сайханбилэг мэдэгдэл хийгээд удаагүй байхад Ерөнхийлөгч Х.Баттулга Цагдаагийн ерөнхий газрын даргаар очсон хурандаа Ж.Болдыг өрөөндөө дуудан уулзаж, "Төрийн тусгай хамгаалалттай обьект болох Төрийн ордонд 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр УИХ, Засгийн газрын гишүүн асан, төр нийгмийн зүтгэлтэн амиа алдсан хэргийг цагдаагийн алба одоо хүртэл илрүүлж чадаагүй байгааг сануулсан нь зүгээр ч нэг цаг хугацааны давхцал биш байв.

Төрийн ордонд амь насаа алдсан төр нийгмийн зүтгэлтэн хийгээд Х.Баттулга, Ч.Сайханбилэг нарын хувьд нэгэн цагт Ардчилсан намын малгайнд хамтдаа зүтгэж, бодлого тодорхойлж явсан хүмүүс.

Цаг хугацааны дэнс, улс төр, бизнесийн хамаарал бүхий харилцан ашиг сонирхол нь тэднийг өөр хооронд нь хэзээ, хаана зөрчилдүүлж, голын наана, цаана гаргасныг хэлж мэдэхгүй ч өнгөрснөөс өнөөдрийг хүртэлх намтар, түүх нь Ардчилсан намтай холбогддог нь салшгүй, гашуун үнэн.

Гагцхүү Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн мэдэгдэл Ерөнхийлөгч Х.Баттулгыг Цагдаагийн ерөнхий газрын шинэ даргыг дуудаж сануулга өгснөөр үргэлжилсэн нь бас нэгэн асуултыг дагуулж эхэллээ.

Г.Эрхэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (96.51.169.163)
    Эрх үүргээ мэддэгггүй,мэдэхийг ч хүсдэггүй, нэг ийм юм юм руу үсчдэг рэкэтчин ёрөнхийлөгчтэй болжээ бид
    2020 оны 07 сарын 29 | Хариулах
iШинэ мэдээ
Мехико хот “Формула-1”-ийг 2028 он хүртэл зохион байгуулна 10 цаг 17 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Исланд Улсад албан ёсны айлчлал хийнэ 10 цаг 24 мин Хотын төв талбайд “Дугуйтай Улаанбаатар-2025” өдөрлөг зохион байгуулна 10 цаг 31 мин ITER реакторын соронзон ороомгийг угсарч дуусгажээ 10 цаг 40 мин Н.Номтойбаяр: Л.Оюун-Эрдэнийн оронд би байсан бол өрөөнд нь ороод уучлал гуйна 11 цаг 55 мин “Улаанбаатар Радио”-гийн 1222 м.кв талбайг нийслэл өмчдөө буцаан авчээ 13 цаг 43 мин Монгол, Бутаны парламентын төлөөлөгчид иргэний нийгмийн харилцааны туршлагаа хуваалцлаа 13 цаг 44 мин “Монгол дархны уламжлал, шинэчлэл” анхдугаар чуулган Төрийн ордонд зохион байгуулагдлаа 13 цаг 44 мин Монгол, Тайландын иргэний нисэхийн байгууллагууд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа 13 цаг 46 мин “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалт Дархан-Уул аймагт зохион байгуулагдлаа 13 цаг 47 мин Монголын шатарчид Ази тивийн аваргад өрсөлдөнө 13 цаг 48 мин Иргэний эрүүгийн хариуцлагын тодорхойлолтыг E-Mongolia системээр аваарай 13 цаг 54 мин Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал 15 цаг 20 мин Ойн түймрийн улмаас экосистем бүрэн өөрчлөгдөж байна 16 цаг 33 мин Толгойтын замын шинэ гүүр, авто замын эхний ээлжийн ажил дуусах шатандаа орлоо 16 цаг 38 мин Хүүхэд төвтэй боловсролын “3Пи” хөтөлбөрийг танилцуулж байна 16 цаг 39 мин Ерөнхий сайд “Ногоон бүс”-ийн дулаалга, халаалтын ажлын явцтай танилцлаа 16 цаг 42 мин УИХ-ын өнөөдрийн үдээс өмнөх чуулганы хуралдаан гурван асуудлаар завсарлав 16 цаг 43 мин Сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн Цэцийн дүгнэлтийг Байнгын хороо дэмжсэнгүй 16 цаг 45 мин 48 дугаар сургуулийн “Гялбаа” хамтлаг Дэлхийн аварга боллоо 16 цаг 46 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын та...
Top