x

ЖДҮ авсан У.Хүрэлсүх тэргүүтэй УИХ-ын гишүүдийн хэрэг юу болов?

УИХ-ын 2016-2020 онд УИХ-ын нэр бүхий 49 гишүүн ЖДҮХС-гаас зээл авсан байдаг. 

Энэ гишүүнд дээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг нэмээд 50-уулаа ЖДҮХС-гаас хамаарал бүхий компанидаа 2017 болон 2018 онд хоёр жил дараалан 250-950 сая, зарим нь 1.2-3.2 тэрбум хүртэлх төгрөгийн зээлийг эрх мэдэл, албан тушаалын давуу байдлаа ашиглан авсан нь баримтаар нотлогдсон байдаг. Зөвхөн УИХ-ын гишүүдээр тогтохгүй төрийн өндөр албан тушаалтнууд, хууль сахиулах хүчний байгууллагын өндөр хэргэм цолтнууд хүртэл энэ хэрэгт холбогдсон билээ. 

Иргэдийн боломжийг хулгайлсан “ЖДҮ-гийн” гэх нэршилтэй энэ хэрэг олны анхааралд өртөөд, хууль шүүхийн байгууллагаас шалгасаар хоёр, гурван жилийн нүүр үзэж буй. Энэ хугацаанд ганц УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг л өөрийн хүсэлтээр гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзсэн. Бусад 49 гишүүний ЖДҮ авсан эсэх, авахад нөлөөлсөн эсэх, хамаарал бүхий компани нь мөн эсэх, гурван хувийн хүүтэй зээлийг ББСБ-аараа угаасан эсэхийг эцэслэн нотлогдоогүй. Жидү зээлтэй холбогдсон УИХ-ын гишүүдийн талаарх мэдээллийг хүргэе.

Монгол Улсын хамгийн өндөр албан тушаалын нэгийг хашиж буй Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн төрсөн дүү У.Давхарбаярыг ЖДҮХС-аас 1.3 тэрбум төгрөгийн зээл авсан.

У.Хүрэлсүхийн дүү У.Давхарбаяр ЖДҮХС-гаас авсан зээлийн эргэн төлөлтийг өөрийн хувийн данснаасаа хийжээ гэсэн гарчигтайгаар сайтад нийтлэл гарсанаас өөр тодорхой мэдээлэл байдаггүй юм.

-Ждү зээлтэй холбогдуулан эрх мэдлээ урвуулан ашигласан гэх үндэслэлээр АТГ-аас УИХ-ын гишүүн Г.Солтан, Б.Ундармаа, Л.Энхболд, Д.Дамба-Очир нарыг буруутай хэмээн үзэж яллагдагчаар татаж байв.

-УИХ-ын гишүүн О.Батнасан, Х.Болорчулуун, Н.Учрал, Н.Оюундарь, Б.Саранчимэг, Г.Тэмүүлэн, А.Сүхбат, Б.Баттөмөр, Ж.Энхбаяр, Я.Содбаатар нарын түшээдийн авсан зээл, хамаарал бүхий компани нь хөдөлшгүй нотлох баримттайгаар батлагдсан. Гэсэн ч тэд албан тушаалаасаа буулгүй, ард түмнээсээ уучлал гуйлгүй явсаар энэ дөрвөн жилийг барж, зарим нь дахин УИХ-ын гишүүнээр сонгогдож төрийн өндөр албан тушаалд ажиллаж байна.

-Төрийн болон намын өндөр албан тушаалтнаас УБЦТС ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баярсайхан, МАН-ын генсек Д.Амарбаясгалан, Ерөнхий прокурорын орлогч асан Б.Амгаланбаатар, МХЕГ-ын улсын байцаагч Ш.Хонгорзул, ТӨБЗГ-ын дарга асан Ц.Ням-Осор, БХБ-ын дэд сайд Ш.Лхамсүрэн нарын эрхмүүд зээл нэрийн дор их хэмжээний мөнгө авсан.

ЖДҮ зээлээ төлөөгүй гишүүдээс дурдая

ЖДҮХС-гийн Шилэн дансанд цалингийн зардлаас бусад таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий орлого, зарлагын мөнгөн гүйлгээг нээлттэй ил тод тавьдаг. 

1. УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарын хамаарал бүхий гэгдэх “Аёон пропертийз” ХХК нь 800 сая төгрөгийн зээл авсан бөгөөд өнгөрсөн дөрөвдүгээр сард ЖДҮХС-гийн дансанд 15.6 сая төгрөг хийсэн байна.

2. УИХ-ын гишүүн, одоо Хууль зүй дотоод хэргийн сайд болсон Х.Нямбаатарын хамаарал бүхий гэгдэх “Өгөөдэй Ази” ХХК нь 950 сая төгрөгийн зээл авсан бөгөөд ЖДҮХС-гийн дансанд 21 сая төгрөг хийсэн байна.

3. УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн дэмжлэг үзүүлсэн гэгдэх “Дархан эрдэнэ мах комбинат” ХХК нь 900 сая төгрөгийн зээл авсан ба 20 сая төгрөг ЖДҮХС-д тушаажээ. 

4. УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн хамаарал бүхий гэгдэх “Дэлгэрбаян говь” ХХК нь 1.6 тэрбум төгрөгийн зээл авсан бөгөөд 302 сая төгрөгийг ЖДҮХС-гийн данс руу шилжүүлсэн байна. УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд “Гэга” ХХК, “Гэрд сараа” ХХК, “Дэлгэрбаян говь” ХХК, “Сэлши үүр” ХХК, “Алиман төгс буян” ХХК-ийн төслүүдийг санхүүжилтэд багтаахаар тухайн үеийн ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригт хандаж байжээ. Энэ талаар сайд асан Б.Батзориг “Компаниудынх нь нэрийг санахгүй байна. Яаманд, ЖДҮХС-д хандаж байсан байх” гэдэг.

5. УИХ-ын гишүүн Х.Болорчулуун хамаарал бүхий гэгдэх “Дорнод гурил” ХХК-иараа дамжуулан 950 сая төгрөгийн зээл авсан, 21 саяыг нь ЖДҮХС-гийн дансанд хийсэн байна.

6. УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд асан Н.Цэрэнбатын хамаарал бүхий гэгдэж буй “Хархираан хөгжил” ХХК нь 22 сая төгрөгийн зээлийн төлбөрийг ЖДҮХС-д хийжээ. 

7. УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвын дэмжлэг үзүүлсэн гэгдэх “Арвай хүрд” ХХК хамгийн сүүлд буюу өнгөрсөн дөрөвдүгээр сард 50 сая төгрөгийг ЖДҮХС-д тушаажээ.

8. УБЦТС ТӨХК-ийн захирал Д.Баярсайхан нь ”Баяр плант ХААБ” ХХК-иараа дамжуулан хамгийн өндөр буюу 3.3 тэрбум төгрөгийн зээлийг гаргуулж авсан юм.

ЖДҮ-д холбогдсон гишүүдийн хэргийг хаав

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан (ЖДҮХС)-гаас 2018 онд иргэд, хуулийн этгээдэд олгосон зээлийн үйл ажиллагааг Авлигатай тэмцэх газраас мөрдөн шалгаж байсан. 

Зээл авсан 216 иргэн, аж ахуйн нэгжээс гадна төслийн сонгон шалгаруулалтад оролцохоор материалаа бүрдүүлж өгсөн 800 гаруй төслийн материалыг хураан авч шалгажээ.

ЖДҮ-гийн хэргийг шалгаж буй Ажлын хэсгийн ахлагч, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн байцаах албаны дарга, ахлах комиссар Ц.Энхбаяр ингэж мэдээлж байв.

-ЖДҮХС-гаас 2018 онд зээл авахаар хүсэлт гаргасан 1544 иргэн, аж ахуйн нэгж байдаг. Тэдгээрээс ХХААХҮ-ийн сайд 2018 оны хоёр удаагийн тушаалаараа 216 иргэн, аж ахуйн нэгж, хуулийн этгээдийн төсөлд зээл олгосон. Мөрдөн шалгах ажиллагаа нь зээлийн хүсэлт гаргаад авч чадаагүй иргэн, аж ахуйн нэгжийн төсөл, бичиг баримт болон зээл авсан 216 төслийн үйл ажиллагааг хамарч явагдсан.

Тойрогтоо жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, зээл авахад нь дэмжлэг үзүүлсэн, тойргийн сонгогч, зээлдэгч нь авсан санхүүжилтээ зориулалтын дагуу зарцуулж буй эсэхийг шалгаж, тэдгээрийг дэмжсэн УИХ-ын гишүүдтэй хамааралгүй болох нь тогтоогдсон иргэн, хуулийн этгээдийн төслүүдийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг дуусгаж, хэргийг хаах саналыг Нийслэлийн прокурорын газарт хүргүүлж байжээ.

Үүнд: 

• УИХ-ын гишүүн С.Чинзоригийн дэмжсэн албан бичигтэй иргэн Л.Оюун-Эрдэнэ
• УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн дэмжсэн “Баруун зүүн эх сувилал” ХХК
• УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын дэмжсэн “Марал буян групп” ХХК
• УИХ-ын гишүүн С.Бямбацогтын дэмжсэн “Цант Алтай” ХХК
• УИХ-ын гишүүн М.Билэгтийн дэмжсэн “Өндөр бадрах” ХХК
• УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн дэмжсэн “Дархан эрдэнэ мах комбинат” ХХК
• УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаагийн дэмжсэн “Ширээт онон” ХХК
• УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын дэмжсэн “Хантай хайрхан” ХХК
• УИХ-ын гишүүн М.Энхболдын дэмжсэн ”Нүүдэлчин агро ферм” ХХК
• УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн дэмжсэн “Солар хаус” ХХК
• УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн дэмжсэн “Бүрэн луу” ХХК
• УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилын дэмжсэн “Кэй өү эм эм жи эл” ХХК
• УИХ-ын гишүүн Б.Тэрбишдагвын дэмжсэн “Арвайн хүрд” ХХК
• УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын дэмжсэн “Саруул хангайн чөлөөт бүс” ХХК
• УИХ-ын гишүүн Н.Энхболдын дэмжсэн “Өлзий дэн” ХХК
• Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Саулегийн дэмжсэн “Ричнес инвестмент” ХХК
• Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга асан Ц.Ням-Осорын хамаарал бүхий “Хос эрхэс” ХХК
• УЕП-ын орлогч асан Б.Амгаланбаатарын хамаарал бүхий “Цаст согоот” ХХК зэрэг иргэн, хуулийн этгээдэд холбогдох хэрэг бүртгэлтийн хэргийг хааж байжээ.

Хуулийн байгууллагын хэрэг бүртгэлтийн хэрэг хаагдаж буй төсөл дотор ЖДҮХС-гийн хууль тогтоомж, журмыг зөрчсөн, төслийн үйл ажиллагааг тодорхой шалтгаанаар хэрэгжүүлж чадаагүй, санхүүжилтийг зориулалтын бусаар зарцуулсан, зээлийн мөнгөнөөс өндөр хүүтэй, өр зээлээ хаасан, машин унаа авсан, хувь хүмүүст шилжүүлсэн зэрэг нийтлэг зөрчил илэрч байжээ.

ЖДҮХС-гаас төрийн болон улс төрийн өндөр албан тушаалтнууд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөрсдийн хамаарал бүхий этгээдүүдэд төсөл сонгон шалгаруулах хэлбэрээр өөртөө болон бусдад давуу байдал олгосон 9 этгээдийг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Үүнээс мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хуулийн 22.1 дугаар зүйлийн 22.1.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл нь нотлох баримтаар хангалттай тогтоогдсон гэж үзсэн улс төрийн өндөр албан тушаалтан 3 яллагдагчид холбогдох хэргийг Ажлын хэсгээс тусгаарлаж шийдвэрлэх саналаа прокурорын байгууллагад гаргаж байв. Гэвч сайд асан Б.Батзоригоос өөр хүн шүүхийн хаалга татаагүй хэвээр л байна. МАН Б.Батзоригоор туг тахьснаас биш ЖДҮ-чдэдээ хариуцлагаа өнөөг хүртэл тооцож чадаагүй юм.

Б.ОДМАА

Эх сурвалж: "Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Мехико хот “Формула-1”-ийг 2028 он хүртэл зохион байгуулна 10 цаг 59 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Исланд Улсад албан ёсны айлчлал хийнэ 11 цаг 6 мин Хотын төв талбайд “Дугуйтай Улаанбаатар-2025” өдөрлөг зохион байгуулна 11 цаг 13 мин ITER реакторын соронзон ороомгийг угсарч дуусгажээ 11 цаг 22 мин Н.Номтойбаяр: Л.Оюун-Эрдэнийн оронд би байсан бол өрөөнд нь ороод уучлал гуйна 12 цаг 37 мин “Улаанбаатар Радио”-гийн 1222 м.кв талбайг нийслэл өмчдөө буцаан авчээ 14 цаг 25 мин Монгол, Бутаны парламентын төлөөлөгчид иргэний нийгмийн харилцааны туршлагаа хуваалцлаа 14 цаг 26 мин “Монгол дархны уламжлал, шинэчлэл” анхдугаар чуулган Төрийн ордонд зохион байгуулагдлаа 14 цаг 27 мин Монгол, Тайландын иргэний нисэхийн байгууллагууд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа 14 цаг 28 мин “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалт Дархан-Уул аймагт зохион байгуулагдлаа 14 цаг 29 мин Монголын шатарчид Ази тивийн аваргад өрсөлдөнө 14 цаг 30 мин Иргэний эрүүгийн хариуцлагын тодорхойлолтыг E-Mongolia системээр аваарай 14 цаг 36 мин Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал 16 цаг 2 мин Ойн түймрийн улмаас экосистем бүрэн өөрчлөгдөж байна 17 цаг 16 мин Толгойтын замын шинэ гүүр, авто замын эхний ээлжийн ажил дуусах шатандаа орлоо 17 цаг 20 мин Хүүхэд төвтэй боловсролын “3Пи” хөтөлбөрийг танилцуулж байна 17 цаг 22 мин Ерөнхий сайд “Ногоон бүс”-ийн дулаалга, халаалтын ажлын явцтай танилцлаа 17 цаг 24 мин УИХ-ын өнөөдрийн үдээс өмнөх чуулганы хуралдаан гурван асуудлаар завсарлав 17 цаг 26 мин Сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн Цэцийн дүгнэлтийг Байнгын хороо дэмжсэнгүй 17 цаг 27 мин 48 дугаар сургуулийн “Гялбаа” хамтлаг Дэлхийн аварга боллоо 17 цаг 29 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын та...
Top