x

Г.Занданшатар: Эх орон, их түүхийнхээ Эзэн монголчууд минь дэлгэр сайхан наадаарай

УИХ-ын дарга Г.Занданшатар иргэддээ наадмын мэндчилгээ дэвшүүллээ.

Бүрэн эрхт, тусгаар тогтносон Монгол Улсын иргэд ээ,

Та бүхэндээ Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 109, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын мэндчилгээг өргөн дэвшүүлье.

Коронавирусийн цар тахал хүн төрөлхтнийг, түүний дотор монголчууд биднийг онцгой сэрэмжтэй байхаас өөр аргагүй нөхцөл байдалд хүргээд байна.  

Дэлхийд ганц Монгол наадмаа Та бид хорио цээрийн дэглэмийг мөрдөж тэмдэглэхээс өөр аргагүй боллоо. Гэхдээ халдварт вирусийн дэгдэлт зогсох өдөр ирнэ. Улс гэрийн маань дархлаа, түүх соёл, төрт ёсны төгс бэлгэдэл болсон МОНГОЛ НААДАМ зуун зууныг өртөөлөн үргэлжилсээр байх болно.

Эрхэм иргэд ээ,

Улсын Их Хурлын сонгууль 8 дахь удаагаа болж, Та бүхэн маань Үндсэн хуулиар олгосон засаглах эрхээ эдэлж, шинэ парламент, Засгийн газар эмхлэн байгуулагдлаа.

Ард олон Та бүхнийхээ итгэлийг өвөрлөсөн Их Хурал шударга ёсыг тогтоох, төрөө цэгцлэх, нийгмээ эрүүлжүүлэх, хуулийг дээдлэх өөрчлөлт шинэчлэлийг удирдан манлайлах итгэл дүүрэн байна.

Ирэх жил Ардын хувьсгалын 100 жилийн ой тохионо. Зуун жилийн ойгоо зуун шинэчлэлийн зорилт хэрэгжүүлсэн амжилтаар угтахаар бид төлөвлөж байгаа. Эдгээр зорилтууд нь шударга ёс, хариуцлага сахилга ердийн хэм хэмжээ болсон, зөвхөн хууль засагладаг, эрүүл зөв тогтолцоог бүрдүүлэхэд чиглэнэ. Иргэд нь эх орныхоо, баялгийнхаа эзэн нь байж, эрх чөлөө, тэгш эрхтэй, амар амгалан, аз жаргалтай амьдрах нөхцөлийг хангахад чиглэх болно.

Үр дүнд нь Монгол орон сэргэн мандаж, монгол хүн бүр тэгш дүүрэн амьдрах учиртай. Энэ эрхэм зорилтыг ард түмний төлөөлөл болсон Улсын Их Хурал ард түмэн Та нартайгаа хамтран хэрэгжүүлэх болно.

Бурууг засах, зөвийг зорих чин хүсэл монгол хүн бүрт бий. Үүний төлөө хүчээ нэгтгэх эрмэлзлээр ч дүүрэн байгаа. Энэ шинэ эрчим, эрчит давалгааг бид мэдэрч байна. Тиймээс Та нарынхаа итгэлийг зүтгэлээр хариулах нь нэр төрийн хэрэг, хүндэт үүрэг билээ.

Сайн цаг, сайхан ирээдүй холгүй, ойрхон бий. Түүнд хүрэхийн төлөө хамтдаа хичээн зүтгэхийг баярын энэ өдөр нийт монголчууддаа хандан уриалъя.

Эх орон, их түүхийнхээ Эзэн монголчууд Та нар минь элгээрээ энх амгалан байж, дэлгэр сайхан наадаарай.

Мөнх хөх тэнгэр биднийг ивээж, Монгол Улс маань мандан бадрах болтугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА

ГОМБОЖАВЫН ЗАНДАНШАТАР

2020 оны 7-р сарын 10.  

Улаанбаатар хот.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.9.40.87)
    Гадаадад байгаа иргэдээ авчирч чадахгүй юм бол мөнгөн тусламж үзүүлмээр юм.Ийм үед хэдэн тэрбум төгрөгөөр наадамдаж байгаа нь ичмээр байнаах. Монголын төр "би үхэхээр чи үх "гэсэн байдлаар гадаадад байгаа монголчууддаа хандаж байх шивдээ.Сайн цаг ирэх болтугай.
    2020 оны 07 сарын 10 | Хариулах
iШинэ мэдээ
Мехико хот “Формула-1”-ийг 2028 он хүртэл зохион байгуулна 10 цаг 54 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Исланд Улсад албан ёсны айлчлал хийнэ 11 цаг 1 мин Хотын төв талбайд “Дугуйтай Улаанбаатар-2025” өдөрлөг зохион байгуулна 11 цаг 8 мин ITER реакторын соронзон ороомгийг угсарч дуусгажээ 11 цаг 17 мин Н.Номтойбаяр: Л.Оюун-Эрдэнийн оронд би байсан бол өрөөнд нь ороод уучлал гуйна 12 цаг 32 мин “Улаанбаатар Радио”-гийн 1222 м.кв талбайг нийслэл өмчдөө буцаан авчээ 14 цаг 20 мин Монгол, Бутаны парламентын төлөөлөгчид иргэний нийгмийн харилцааны туршлагаа хуваалцлаа 14 цаг 20 мин “Монгол дархны уламжлал, шинэчлэл” анхдугаар чуулган Төрийн ордонд зохион байгуулагдлаа 14 цаг 21 мин Монгол, Тайландын иргэний нисэхийн байгууллагууд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа 14 цаг 22 мин “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалт Дархан-Уул аймагт зохион байгуулагдлаа 14 цаг 24 мин Монголын шатарчид Ази тивийн аваргад өрсөлдөнө 14 цаг 25 мин Иргэний эрүүгийн хариуцлагын тодорхойлолтыг E-Mongolia системээр аваарай 14 цаг 31 мин Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал 15 цаг 57 мин Ойн түймрийн улмаас экосистем бүрэн өөрчлөгдөж байна 17 цаг 10 мин Толгойтын замын шинэ гүүр, авто замын эхний ээлжийн ажил дуусах шатандаа орлоо 17 цаг 14 мин Хүүхэд төвтэй боловсролын “3Пи” хөтөлбөрийг танилцуулж байна 17 цаг 16 мин Ерөнхий сайд “Ногоон бүс”-ийн дулаалга, халаалтын ажлын явцтай танилцлаа 17 цаг 18 мин УИХ-ын өнөөдрийн үдээс өмнөх чуулганы хуралдаан гурван асуудлаар завсарлав 17 цаг 20 мин Сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн Цэцийн дүгнэлтийг Байнгын хороо дэмжсэнгүй 17 цаг 21 мин 48 дугаар сургуулийн “Гялбаа” хамтлаг Дэлхийн аварга боллоо 17 цаг 23 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын та...
Top