x

У.Хүрэлсүх: Би үхэхээс бусдыг үзсэн парламентын гишүүн. Би эх орноосоо хулгай хийхгүй!

МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаас Засгийн газрын гишүүдийн нэрсийг өчигдөр баталсан билээ. Монгол Улсын Их Хурлын дэгийн тухай хуульд заасны дагуу шинээр томилогдох сайд нарыг УИХ-д Ерөнхий сайд У.Хүрэлсүх нэг бүрчлэн танилцууллаа.

Энэ үеэр сайдад нэр дэвшигч нараас гишүүд асуулт асуусан юм. 

Зам, тээврийн хөгжлийн сайдад нэр дэвшигч Л.Халтар Дарханы замын талаар ийн хариуллаа. Тэрээр "Нөхцөл байдал хүнд байгаа. Дарханы зам, барилгын ажилд дагалдаж гарч ирэх хүндрэл нэмэгдсэн. Монголд цементийн хомсдол үүсчихээд байна.  Эхний ээлжийн хоёр урсгалтай замыг ашиглалтад оруулахад 55 мянган тн цемент хэрэгтэй байгаа. Бүгдийг нь цементийн үйлдвэрээс нийлүүлэхэд хүндрэлтэй байна.  

Цар тахалтай холбоотойгоор БНХАУ-аас орж ирэх мэргэжилтнүүдийн ирэх хугацаа хойшилсон. Бид анх төлөвлөж байхдаа 2020 оны гуравдугаар сард мэргэжилтнүүд орж ирээд дөрөвдүгээр сард ажлаа эхлүүлэх тооцоолсон. 

Өнөөдрөөс эхлээд цөөн ч гэсэн мэргэжилтнүүд орж ирж байна. Энэ бол тавдугаар багцын мэргэжилтнүүд. 1, 3, 5 дугаар багцын мэргэжилтнүүдийн хувьд нааштай байгаа. Зам, барилгын ажилд хамгийн гол нь гүүр, ус зайлуулах хоолой, мал амьтны гарц гэсэн гурван төрлийн ажил байдаг. Энэ ажил 1 дүгээр багц дээр 100 хувь дууссан. 

2 болон 4 дүгээр багцын хувьд хүнд байна. 14-15 сая ам.долларын багц дээр маш хямдхан үнээр өрсөлдөж орж ирсэн хятадын компаниуд өнөөдөр манайд ирээгүй байна. Араас нь хөөцөлдөж асуухад зарим нь харьяа газраасаа зөвшөөрөл аваагүй байна гэсэн хариу өгч байгаа" гэлээ: 

УИХ-ын гишүүд асуулт, тодруулга дууссаны дараа Ерөнхий сайд У.Хүрэлсүх үг хэлэв. 

Тэрээр "Би үхэхээс бусдыг үзсэн парламентын гишүүн. Би Ерөнхий сайдын хувиар эх орноосоо хулгай хийхгүй. Хэрэв хулгай хийвэл хариуцлага хүлээнэ. 

Их хурлын гишүүд ээ! Засгийн газрын гишүүдээс битгий хууль бус зүйл хүсээрэй. Хэрэв тийм зүйл ажиглагдвал би намын даргын хувиар шалгуулах болно. Дахин хэлье. Засгийн газрын гишүүд ээ! та бүхэн хууль бус юм хийхгүй шүү, үгүй гэж хэлж сураарай" гэлээ. 

Ийнхүү УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын сайд нарын томилгоотой холбоотой гишүүдийн асуулт, тодруулга авч дууссанаар Засгийн газрын гишүүдийг чуулганаар сонссонд тооцлоо. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (96.51.169.163)
    Урьд нь би хулгай хийж байсан, одоо дахиж хийхгүй гэсэнтэй адил сонсогдож байна.
    2020 оны 07 сарын 12 | Хариулах
  • Зочин (96.51.169.163)
    Юун сүржин яриатай юм.Бизнэс хийдэггүй, гэтэл тэрбумийн хадгаламжтай гэж байгаа.Насаараа цалингаараа ажилласан хүнд ганц орон сууц авахад ч амаргүй байдаг даа
    2020 оны 07 сарын 12 | Хариулах
  • Зочин (66.181.161.61)
    ulsiin sangaa yamr huneer bariulaj bgaas chin bid harj bna butehgui ee
    2020 оны 07 сарын 09 | Хариулах
  • Баатар (202.9.40.39)
    Энэ хүн хулгайлгаа түрүүлээд хийчихсэн шүү дээ Хадгаламж банк дампууртал казинодсон Ждү шаасан гэх мэтээр одоо шоронд орохгүй гэжүү хэрэг хуучирдаггүй гэдэг билүү
    2020 оны 07 сарын 09 | Хариулах
iШинэ мэдээ
Мехико хот “Формула-1”-ийг 2028 он хүртэл зохион байгуулна 9 цаг 30 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Исланд Улсад албан ёсны айлчлал хийнэ 9 цаг 37 мин Хотын төв талбайд “Дугуйтай Улаанбаатар-2025” өдөрлөг зохион байгуулна 9 цаг 44 мин ITER реакторын соронзон ороомгийг угсарч дуусгажээ 9 цаг 53 мин Н.Номтойбаяр: Л.Оюун-Эрдэнийн оронд би байсан бол өрөөнд нь ороод уучлал гуйна 11 цаг 8 мин “Улаанбаатар Радио”-гийн 1222 м.кв талбайг нийслэл өмчдөө буцаан авчээ 12 цаг 56 мин Монгол, Бутаны парламентын төлөөлөгчид иргэний нийгмийн харилцааны туршлагаа хуваалцлаа 12 цаг 57 мин “Монгол дархны уламжлал, шинэчлэл” анхдугаар чуулган Төрийн ордонд зохион байгуулагдлаа 12 цаг 58 мин Монгол, Тайландын иргэний нисэхийн байгууллагууд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа 12 цаг 59 мин “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалт Дархан-Уул аймагт зохион байгуулагдлаа 13 цаг 0 мин Монголын шатарчид Ази тивийн аваргад өрсөлдөнө 13 цаг 1 мин Иргэний эрүүгийн хариуцлагын тодорхойлолтыг E-Mongolia системээр аваарай 13 цаг 7 мин Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал 14 цаг 33 мин Ойн түймрийн улмаас экосистем бүрэн өөрчлөгдөж байна 15 цаг 47 мин Толгойтын замын шинэ гүүр, авто замын эхний ээлжийн ажил дуусах шатандаа орлоо 15 цаг 51 мин Хүүхэд төвтэй боловсролын “3Пи” хөтөлбөрийг танилцуулж байна 15 цаг 52 мин Ерөнхий сайд “Ногоон бүс”-ийн дулаалга, халаалтын ажлын явцтай танилцлаа 15 цаг 55 мин УИХ-ын өнөөдрийн үдээс өмнөх чуулганы хуралдаан гурван асуудлаар завсарлав 15 цаг 57 мин Сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн Цэцийн дүгнэлтийг Байнгын хороо дэмжсэнгүй 15 цаг 58 мин 48 дугаар сургуулийн “Гялбаа” хамтлаг Дэлхийн аварга боллоо 16 цаг 0 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын та...
Top