x

Ялагдлаас өндийж, улс төрийн хүчирхэг институцийн хувьд эргэн ирэх зам

Ардчилсан үндсэн хууль батлагдсанаас хойшхи найм дахь удаагийн Улсын Их Хурлын сонгууль болж өнгөрлөө. Сонгогчид хоёр сонгууль дараалан Ардчилсан Намд итгэл үзүүлсэнгүй. Өнөөгийн улс төрийн нөхцөл байдлыг зөв дүгнэж, дараалсан ялагдлын суурь шалтгааныг тогтоох ёстой. Өнгөрснийг зөв дүгнэж чадахгүй бол ирээдүйгээ зөв төсөөлж чадахгүй. Ирээдүйгээ зөв төсөөлж чадахгүй бол өнөөдөр юу хийх ёстойгоо тодорхойлж чадахгүй.

Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд АН Монголын улс төрийн тавцан дахь байр сууриа алдсаныг нийгэм дэх үүргээ гүйцэтгэж чадаагүйнх гэж дүгнээд орхих нь хэт явцуу болно. Монголын улс төрийн хоёр баганын нэг нь сонгуульд дараалан ялагдаж, улс төрийн нөгөө нам нь үнэмлэхүй олонх болсон явдлыг өргөн утгаар нь, Монголын ардчилалд тохиосон том гарз гэж тодорхойлж болох юм. АН институцийнхээ хувьд төлөвшиж чадахгүй бол сонгуулиас сонгуулийн хооронд хүнээс, тодруулбал даргаас хараат байсаар байвал улс төрийн тавцангаас шахагдаж, орон зайгаа алдана. Тийм ч учраас улс төрийн институцийн үүднээс өнгөрснөө дүгнэх ёстой.

Ардчилсан намын ялагдалд олон шалтгаан байгаа ч институцийн үүднээс авч үзвэл ганц л шалтгаан бий. 

2016 онд эхэлсэн АН-ын шинэчлэлийг үзэл баримтлалаа тодотгох, дүрмээ шинэчлэх, дотоод сонгуулиа явуулах гэсэн үндсэн гурван чиглэлд авч үзэж байв. Эдгээрээс хамгийн амжилттай хэрэгжсэн шинэчлэл нь үзэл баримтлалаа тодотгосон явдал юм. 2000 онд АН-ыг үүсгэн байгуулалцсан улс төрийн хүчнүүдийн үзэл баримтлалын зөрчил үгүй болж баруун төвийн үзэл баримтлалтай нам болсон.

Харамсалтай нь, шинэчлэлийн үйл явцад дарааллын алдаа гарч дүрмийн шинэчлэлээсээ өмнө намын даргаа сонгосноос үүдэн олон алдаа завхрал гарсан. Үүний нэг нь шинээр сонгогдсон АН-ын дарга дүрмийн төслийг өөрчилж намын их хуралд тулгасан явдал юм. Энэ нь намын дотоод эв нэгдэлд сөргөөр нөлөөлж дураар авирлах нөхцөлийг бүрдүүлсэн билээ. Үүнээс улбаалан улс төрийн үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө сонгуульт гишүүдийг огцруулах, намын дунд шатны дарга нарыг чөлөөлөх, намын гишүүнчлэлээс хасах зэргээр дур зоргоор авирлах явдал гаарсан. Товчхондоо хамтын биш даргын дүрмээр явж ирлээ. Энэ бүхний үр дагаварт намын дотоодод эв нэгдэл алдагдаж, нам бүхэлдээ хуваагдал, талцал тэмцлийн талбар болон хувирсан нь сонгуульд ялагдах гол шалтгаан болсон. 

Өмнө дурдсанчлан АН бол Монголын улс төрийн хоёр баганын нэг учраас улс төрийн тогтолцоонд ч нөлөөтэй. АН-ын ийм хуваагдмал, эв нэгдэлгүй байдлыг эрх баригчид овжноор ашиглаж, намуудын хагарлыг улам гүнзгийрүүлдэг олон мандат бүхий мажоритар сонгуулийн тогтолцоог сонгож авсан. Тэд ч тооцсондоо хүрч сонгуульд үнэмлэхүй ялалт байгууллаа. Гэхдээ сонгуулийн үр дүнд сонгогчдын олонхын санал үгүйсгэгдэж өрсөлдөгч нам нь үнэмлэхүй ялалт байгуулсан нь өөрөө ардчиллын суурь зарчимд нийцэхгүй. Энэ утгаараа АН-ын дотоод засаглал муудах нь зөвхөн АН-ын асуудал биш, ардчилсан тогтолцоонд хохиролтой юм.

Өнөөдөр АН-ыг шинэчлэх олон санаачлага ундарч, алдаа оноогоо дэнсэлж байгаа ч шинэчлэлийн бүрэн замын зураг хараахан гараагүй байна. Тэдний зарим нь одоогийн дампуу дүрмийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх замаар эрх мэдлээ хадгалж үлдэхийг зорьж байхад нөгөө хэсэг нь шинэчилсэн шиг шинэчлэхийг хүсч байна. Өөр нэг хэсэг нь үйл явцын өрнөлийг чимээгүйхэн ажиглаж, намын даргын сунгаанд бэлтгэн суугаа. 

Улс төрийн нам бол институцийнхээ хувьд төрийн бодлогыг тодорхойлж, түүнийг хэрэгжүүлж чадах хүмүүсийг тодруулдаг үндсэн үүрэгтэй институц. Өнөөдөр бид чухам энэ үүргээ хэрэгжүүлж чаддаг институцийг бий болгож, чадавхыг нь бэхжүүлэх нь хамгийн чухал. Эрсдэлээс айж, улс төрийн ашиг хонжоо хайж суух цаг биш. Энэ бол АН-ын даргын өрсөлдөөнд хэн нэг нь ялалт байгуулахаас илүү чухал асуудал.

Тийм ч учраас АН-ын шинэчлэлд хамгийн чухал зүйл бол эв нэгдэл. Бид, ялангуяа ул суурьтай шинэчлэл хийхийг хүсэж байгаа хэсэг нь эв нэгдэлтэй байж гэмээнэ улс төрийн институц болж чадна. Эс тэгвээс, өнөөгийн намын удирдлагууд дараагийн дарга хэн байх вэ гэдгийг шийдэх болно. Учир нь өнөөгийн дүрмээр АН-ын дотоод сонгуулийг зохион байгуулдаг, хэн нь нэр дэвших, санал өгөх эрхтэйг шийддэг Дотоод Сонгуулийн Хороо, хэнийг огцруулах, хэнийг намаас хөөхийг шийддэг Үндсэн Дүрмийн Хороог өнөөгийн дарга, удирдлагын утсан хүүхэлдэйнүүд удирдаж байна. ДСХ болон ҮДХ-ны гишүүдийг өнөөгийн намын дарга санал болгон батлуулсан. Зүйрлэвэл, эрх баригчид бүх Шүүгч, Сонгуулийн Ерөнхий Хорооны гишүүдийг үзэмжээрээ томилчихоод сонгуульдъя гэж буйтай агаар нэг. 

Тиймээс АН-ын шинэчлэлд хувь нэмрээ оруулахыг зорьж буй залуус, идэрчүүд, намын даргын сонгуульд өрсөлдөхөөр бэлтгэж буй хэн боловч намын их хурлаа зарлан намын дүрмээ өөрчлөхийн төлөө нэгдэх хэрэгтэй. Ингэж чадвал өнөөгийн ДСХ, ҮДХ-г татан буулгаж чөлөөт, шударга сонгуулийг зохион байгуулах боломжтой болно. 

Хэрэв өнөөгийн намын удирдлагууд шууд намын даргын сонгууль зарлавал тэд л өөрсдийн тоглоомын дүрмээрээ дараагийн намын дарга хэн байхыг шийдэх болно. Хэрэв өнөөгийн дүрмээр намын даргын сонгуулийг явуулбал дараагийн Эрдэнэ л сонгогдох болно. Дүрэмгүй улс төр, дураар авирлах явдал хэвээр үргэлжлэх болно. Тэдний дүрмээр тэдэнтэй өрсөлдвөл тэд л ялна, юу ч өөрчлөгдөхгүй. Тэдний эсрэг АН-ын эгэл жирийн гишүүд, залуус нэгдэн зогсох хэрэгтэй. Дүрэм журмаа өөрчлөн баталж байж бусармаг явдлыг таслан зогсоож чадна. 

Тиймээс, АН-ын гишүүддээ хандан өвөр зуураа эв эеэ хичээн, эвийн хүчээр шинэчлэлээ манлайлахыг уриалж байна.

М.Чимэддорж /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (192.82.68.22)
    Боловсролтой, ардчилал гэж чухам юу болохыг мэддэг, лийдерийн авьяастай залуус алга уу?
    2020 оны 07 сарын 20 | Хариулах
iШинэ мэдээ
Мехико хот “Формула-1”-ийг 2028 он хүртэл зохион байгуулна 9 цаг 34 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Исланд Улсад албан ёсны айлчлал хийнэ 9 цаг 41 мин Хотын төв талбайд “Дугуйтай Улаанбаатар-2025” өдөрлөг зохион байгуулна 9 цаг 48 мин ITER реакторын соронзон ороомгийг угсарч дуусгажээ 9 цаг 57 мин Н.Номтойбаяр: Л.Оюун-Эрдэнийн оронд би байсан бол өрөөнд нь ороод уучлал гуйна 11 цаг 12 мин “Улаанбаатар Радио”-гийн 1222 м.кв талбайг нийслэл өмчдөө буцаан авчээ 13 цаг 0 мин Монгол, Бутаны парламентын төлөөлөгчид иргэний нийгмийн харилцааны туршлагаа хуваалцлаа 13 цаг 1 мин “Монгол дархны уламжлал, шинэчлэл” анхдугаар чуулган Төрийн ордонд зохион байгуулагдлаа 13 цаг 2 мин Монгол, Тайландын иргэний нисэхийн байгууллагууд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа 13 цаг 3 мин “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалт Дархан-Уул аймагт зохион байгуулагдлаа 13 цаг 4 мин Монголын шатарчид Ази тивийн аваргад өрсөлдөнө 13 цаг 5 мин Иргэний эрүүгийн хариуцлагын тодорхойлолтыг E-Mongolia системээр аваарай 13 цаг 11 мин Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал 14 цаг 37 мин Ойн түймрийн улмаас экосистем бүрэн өөрчлөгдөж байна 15 цаг 51 мин Толгойтын замын шинэ гүүр, авто замын эхний ээлжийн ажил дуусах шатандаа орлоо 15 цаг 55 мин Хүүхэд төвтэй боловсролын “3Пи” хөтөлбөрийг танилцуулж байна 15 цаг 57 мин Ерөнхий сайд “Ногоон бүс”-ийн дулаалга, халаалтын ажлын явцтай танилцлаа 15 цаг 59 мин УИХ-ын өнөөдрийн үдээс өмнөх чуулганы хуралдаан гурван асуудлаар завсарлав 16 цаг 1 мин Сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн Цэцийн дүгнэлтийг Байнгын хороо дэмжсэнгүй 16 цаг 2 мин 48 дугаар сургуулийн “Гялбаа” хамтлаг Дэлхийн аварга боллоо 16 цаг 4 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын та...
Top