x

Эрх баригч нам томилгоондоо оруулж ирвэл төрд хэрэгтэй зайрангууд

Монгол Улсын Ерөнхий сайдаар хоёр дахь удаагаа сонгогдсон У.Хүрэлсүх Засгийн газраа ямар бүтэцтэй, хэрхэн бүрдүүлэх нь олны сонирхлыг ихэд татаж байна. Аль яаманд хэнийг томилж, хэнтэй хамтарч зүтгэх бол. Хөшигний ард нэлээд юм өрнөж, тэрийг энэ, энийг тэр яамны сайдаар томилуулна эсвэл түүнд томоохон албан тушаал өгөхгүй гэх эрх ашиг хөндөгдөж байгаа. АН, Ерөнхийлөгч хэд, хэдэн хүнээ салбарын сайдад зүтгүүлнэ. МАН өөрийнхөө гишүүдээ томоохон албан тушаалд томилчих юм сан гэж байгаа нь лавтай. Хаана, хаанаа олон хүний эрх ашиг хөндөгдөж, хэрэндээ салбарын сайд, томоохон албан тушаалд тухалчих санаатай хамаг л нарийн арга, ухаанаа шавхан, дээгүүр доогуур гүйж байгаа, одоо ид.

УИХ-д сонгогдож чадаагүй Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, нэр дэвшээгүй Д.Тэрбишагва, Ч.Улаан нар “тэтгэвэр”-тээ гарах бус харин ч эсрэгээрээ сайд болохоор санаархан, аль хэдийнэ хэд хэдэн нүүдэл хийгээд буй. Уг нь ард түмэн тэдэнд дүнг нь тавьсан. Одоо хэрхэх нь Ерөнхий сайдын л шийдэх асуудал. Тэд төрд хэрэгтэй “зайран”-гууд байсан уу гэвэл байсан. Харин одоо залуу үед зайгаа тавьж өгөх цаг нь болсоон. Тийм боловсон хүчин Монголын төрд хангалттай бий. Боловсон хүчин гэснээс МАН салбарын сайд, томоохон албан тушаалын томилгоондоо оруулж ирэн, толгойг нь ашиглавал төрд хэрэгтэй хэд хэдэн эрхэм бий. Тэд бол энэ удаагийн сонгуульд АН-аас нэр дэвшсэн З.Нарантуяа, Х.Тэмүүжин, Б.Бямбасайхан нар. Хэдийгээр тэд гишүүн болж чадаагүй ч ажлын туршлага, мэдлэг нь яалт ч үгүй Монголын төрд хэрэгтэй. Тиймээс МАН томилгоондоо тэднийг оруулж ирэн, багтаа нэгтгэвэл У.Хүрэлсүхийн Засгийн газарт ч, төрийн ажил ахицтай, урагштай үргэлжлэхэд ч тустай.

ӨМНӨХ ПАРЛАМЕНТАД АН-ын НҮҮРИЙГ ТАХАЛСАН З.НАРАНТУЯА

Сонгуулийн дараа Монголын ард түмэн завханчуудын сонголтод халаглан, түүнийг сонгоогүйд ихэд гайхсан гэвэл үнэнээс зөрөхгүй. “Цэрэнпунцаг, Нарантуяа хоёр л сонгогдох болов уу” гэсэн олны таамаг зөрсөн. Олонх хүн “Яаж ч бодсон Баярсайханаас Нарантуяа дээр. Яагаад ийм юм болчихов оо” гэж халаглаж суухад З.Нарантуяа “МАН өнгөтэй, Баярсайхан ёндоотой байлаа. Түүнийг битгий шүүмжлээрэй. Амжилт хүсье” гээд уужуу хандсан. “Сонгуульд луйвардуулчихлаа” гэх мэт элдэв шалтага тоочин, гоншигноогүй. Ялагдлаа хүлээн зөвшөөрнө гэдэг улс төрч хүнд байх учиртай зангараг.

Өмнөх парламентын тэр тусмаа АН-ын гишүүдийн гол дүрүүдийн нэг нь З.Нарантуяа байсан. Үргэлж ийм ч төсөл, тийм ч ажил гээд цаас нухаж суудаг, хуулийн төслүүд дээр бүх судалгаагаа өөрөө хийдэг ажил хэрэгч эрхэм. Санхүү, банкны салбарт гарц гаргагч тэр яах аргагүй мөн. Асуудлыг бодитой, зах зээлийн зарчмаар хардаг хуруу дарам гишүүний нэг байсан. Өмнөх парламентад олон асуудал дээр АН З.Нарантуяагаар нүүрээ тахалсан. Харин одоо түүний орон зай төрд хэрэгтэй. У.Хүрэлсүхийн Засгийн газарт байх учиртай хүмүүсийн нэг тэр мөн.

ХУУЛИЙН САЛБАРТ ТОД МӨРТЭЙ Х.ТЭМҮҮЖИН

УИХ-ын гишүүнээс хоёр ч удаа сонгогдон, хууль зүйн сайдаар ажиллаж явсан Х.Тэмүүжин хуулийн салбарт тод мөртэй эрхэм. Тэрбээр хууль зүйн сайдаар ажиллахдаа “амьгүй” албат байгаагүй. Хуулийн салбарыг шинэчлэхээс гадна хууль, шүүхийн байгууллагын удирдлагуудын хувилдаан, Ерөнхий прокурор нь өөрөө хуулиа хэрхэн худалдаж, үүгээрээ яаж бэлжиж буйг ил зарласан, олонд илчилсэн. Тэдний үйлдлийг Ерөнхийлөгч өөгшүүлээд суугааг хүртэл илчилсэн. Цагдаагийн цол, зэрэг авлига, хээл хахуулийн уурхай болсныг ч тэр зүгээр өнгөрөөгөөгүй. Харамсалтай нь тэгснээсээ болж тэр адлуулсан. “Монголын төр зүтгэсэн хүндээ халтай” гэдгийг тэр биеэрээ, гэр бүлээрээ мэдэрсэн. Ажил, албан тушаалаараа яллуулж, сүүлдээ хэн ч бус “Сайн ах” болж үлдсэн. Тэглээ гээд Х.Тэмүүжин бууж өгөөгүй. У.Хүрэлсүхийн Засгийн газарт Х.Тэмүүжингийн орон зай хэрэгтэй.

ШИНИЙГ САНААЧЛАГЧ Б.БЯМБАСАЙХАН

Энэ удаагийн сонгуульд цагдан хорих ангиас өрсөлдсөн зургаан нэр дэвшигчийн нэг нь Б.Бямбасайхан. Тэрбээр “Дубайн гэрээ”-тэй холбоотой асуудлаар хуулийн байгууллагад олон жил шалгагдан, өдгөө цагдан хоригдож буй.

“Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Бямбасайхан Жорж Вашингтоны их сургуулийг төгссөн. Тэрбээр Азийн хөгжлийн банкны Манила дахь оффист олон жил зүтгэхдээ Төв Азийн эрчим хүчний томоохон төслүүд дээр ажилласныг салбарынхан нь сайн мэднэ.

Б.Бямбасайхан Монголдоо ирснийхээ дараа “Ньюком” группийн гүйцэтгэх захирлаар ажиллаж, Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний салбарт томоохон хувь нэмэр оруулж, 50 МВт-ын Салхин цахилгаан станцыг бүтээн байгуулах ажлыг удирдан гүйцэтгэсэн юм.

Оюу Толгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын 4.4 тэрбум долларын төслийн санхүүжилтийг босгоход чухал үүрэг гүйцэтгэсэн түүнийг ДЭЗФ-аас 2014 онд Дэлхийн залуу манлайлагчаар (YGL) тодруулсан билээ.

“Дубайн гэрээ”-тэй холбоотой асуудалд Б.Бямбасайхан буруутай эсэхийг хуулийн байгууллага тогтооно. Буруутай, буруугүй гэж шууд дүгнэх нь өрөөсгөл. Хэрвээ хуулийн байгууллага түүнийг буруугүй гэж үзвэл Монголын төрд Б.Бямбасайхан хэрэгтэй.

Эх сурвалж: EGUUR.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Мехико хот “Формула-1”-ийг 2028 он хүртэл зохион байгуулна 10 цаг 5 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Исланд Улсад албан ёсны айлчлал хийнэ 10 цаг 12 мин Хотын төв талбайд “Дугуйтай Улаанбаатар-2025” өдөрлөг зохион байгуулна 10 цаг 19 мин ITER реакторын соронзон ороомгийг угсарч дуусгажээ 10 цаг 28 мин Н.Номтойбаяр: Л.Оюун-Эрдэнийн оронд би байсан бол өрөөнд нь ороод уучлал гуйна 11 цаг 43 мин “Улаанбаатар Радио”-гийн 1222 м.кв талбайг нийслэл өмчдөө буцаан авчээ 13 цаг 31 мин Монгол, Бутаны парламентын төлөөлөгчид иргэний нийгмийн харилцааны туршлагаа хуваалцлаа 13 цаг 31 мин “Монгол дархны уламжлал, шинэчлэл” анхдугаар чуулган Төрийн ордонд зохион байгуулагдлаа 13 цаг 32 мин Монгол, Тайландын иргэний нисэхийн байгууллагууд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа 13 цаг 33 мин “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалт Дархан-Уул аймагт зохион байгуулагдлаа 13 цаг 35 мин Монголын шатарчид Ази тивийн аваргад өрсөлдөнө 13 цаг 36 мин Иргэний эрүүгийн хариуцлагын тодорхойлолтыг E-Mongolia системээр аваарай 13 цаг 42 мин Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал 15 цаг 8 мин Ойн түймрийн улмаас экосистем бүрэн өөрчлөгдөж байна 16 цаг 21 мин Толгойтын замын шинэ гүүр, авто замын эхний ээлжийн ажил дуусах шатандаа орлоо 16 цаг 25 мин Хүүхэд төвтэй боловсролын “3Пи” хөтөлбөрийг танилцуулж байна 16 цаг 27 мин Ерөнхий сайд “Ногоон бүс”-ийн дулаалга, халаалтын ажлын явцтай танилцлаа 16 цаг 30 мин УИХ-ын өнөөдрийн үдээс өмнөх чуулганы хуралдаан гурван асуудлаар завсарлав 16 цаг 31 мин Сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн Цэцийн дүгнэлтийг Байнгын хороо дэмжсэнгүй 16 цаг 32 мин 48 дугаар сургуулийн “Гялбаа” хамтлаг Дэлхийн аварга боллоо 16 цаг 34 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын та...
Top